Одон орон судлалаар дамжуулан уламжлалт урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Сэтгэшгүй оддын чуулган-2025” арга хэмжээ энэ сарын 25-27-ны өдрүүдэд Дундговь аймагт болох гэнэ. Гараг эрхсийн хөдөлгөөн, сансар огторгуй, цаг хугацааг хүн төрөлхтөн өөрсдийн шашин, урлаг, домгоороо дамжуулж хэрхэн ойлгож ирснийг соёлын одон орон судлал хэмээдэг. Энэ удаагийн аяллын хөтөлбөр одон орон ажиглалт, амьд хөгжим, бясалгал, зураг авалтаас бүрдэх аж. Тус арга хэмжээ Өлзийт сумын Цагаан суварга орчимд байрлах “Говь каравансерай” амралтын газарт болно. Аялалд нийт 50 хүнийг бүртгэх бөгөөд дэлгэрэнгүйг 88217108, 90091991 дугаарын утсаар холбогдон лавлах боломжтой.
Д.Тамир