“Нийслэлд хагас кокс хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаатарын утаа 50 орчим хувиар буурсан” гэж энэ намраас хойш итгэлтэй нь аргагүй ярьсан хотын удирдлагууд “Гэнэт хүйтэрснээс болоод утаа угаар ихэсчихлээ. Гэхдээ өмнөх үетэй харьцуулахад агаарын чанарын үзүүлэлт эрс сайжирсан” хэмээн барьц алдаж байна.
Ойрын өдрүүдэд утаа эрс ихэссэн нь үнэн.Гэхдээ албаныхүмүүсийнярьжбуйшиг гэнэтийн их хүйтэн, зуд турхан тохиогоогүй байна.Цаг уур, орчнышинжилгээний газрын мэдээллээр нийслэлд ойрын өдрүүдэд агаарын дундаж температур 4-9, өглөө, оройд 11- 20 хэмхүрч хүйтэрч буй бөгөөд энэ нь Улаанбаатар хотын хувьд олон жилийн дунджийн орчим буюу хэвийн үзүүлэлт гэнэ. Гэтэл нийслэлийн агаарын чанар энэ үеэс эрс муудаж, өглөө, оройн ид галлагааны үеэр хүлцэх хэмжээнээс давсан их утаатай байх боллоо. Ажил алба, хичээл сургууль цуглах, тарах үеэр утаа зарим бүсэд эрс нэмэгдэж, хоолой хорсгох, нүд загатнуулах хэмжээнд хүрч буйг иргэд хэлж байна.
Өчигдөр 13.00 цагийн байдлаар гэхэд Улаанбаатар дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын гуравдугаарт жагсаж байв. Эл жагсаалтыг 13-20 сая хүн амтай, Пакистаны Лахор 318, Карачи хот 221 гэсэн үзүүлэлт (0-500 хүртэлх оноогоор индексжүүлдэг)-тэйгээр тэргүүлсэн бол Монголын нийслэл (212) Бангладешийн Дакка (198), Энэтхэгийн Дели (196)-г ардаа орхин гуравдугаарт эрэмбэлэгдлээ. Өөрөөр хэлбэл, 1.7 сая хүн амтай Улаанбаатар 10-20 сая иргэнтэй мегаполис хотуудтай ийнхүү утаагаараа “өрсөлдөж”, дэлхийд эхний гуравт бичигдэж буй нь утаа 50 хувиар буурсан гэх албаныхны мэдээлэл бодит байдлаас зөрүүтэйг харуулж байна.
Ж.Сувд