Н.Алтанцэцэг: Аутизмтай хүүхдийг хөгжмөөр дамжуулж нийгэмшүүлнэ
“Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Тус эрдэм шинжилгээний хурлыг 56 жилийн турш СӨБ, ЕБС, МБСБ-ийн багш, удирдах ажилтны дунд нэгдмэл хэлбэрээр зохион байгуулж ирсэн бол 2024 оноос Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС, МБСБ-ын гэсэн хоёр салбар хуралдаантайгаар өргөжүүлэн зохион байгуулж эхлэв.
2025-04-10
Улсын химийн олимпиад эхэллээ
Улсын химийн XXXIV олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрөлд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж байна.
2025-04-08
Японд суралцсан инженерүүд эх орондоо ирэв
Инженер, технологийн дээд боловсрол буюу “1000 инженер” төслийг Боловсролын яамнаас 12 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 1000 оюутан, багш, судлаачийг Япон Улсад суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1035 хүн төгсжээ. Тодруулбал, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 292, “Коосэн”-д 177, магистр 37, доктор 104, зэргийн бус богино хугацааны сургалтаар 488, нийтдээ 1098 оюутан, багш, судлаач хамрагдсан байна.
2025-04-01
Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ
Ерөнхий боловсролын сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногтой болсон.
2025-03-31
Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, ууланд алхах, ил гал гаргахыг хориглолоо
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
2025-03-28
Багануурт Орос хэлний төв нээлээ
Багануур хотод "Боловсрол" сургуулийг түшиглэн байгуулсан Монгол дахь 59 дахь Орос хэлний төвийг нээлээ. Энэхүү нээлтэд Улаанбаатар дахь “Русский дом”-ын төлөөлөгч нар оролцов. Үйл ажиллагаа пионерын дүрэмт хувцастай сургуулийн сурагч нар халуун дотноор угтан авч үе үеийн холбоо, соёл залгамжлалын чанарыг онцолсноор эхэлсэн юм.
2025-03-26