Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Эрдэмтний зөвлөлийн дүгнэлт гарсан. Тодруулбал, өндөр илчлэгтэй, угаагаагүй, чанаагүй нүүрсийг хэрэглээд нэвтрүүлэх нь буруу гэх дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Өнгөрсөн жилүүдэд маш олон иргэн угаартаж нас барсан. Тэгээд үндэсний хорооноос хагас коксожсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ. шийдвэрээ гаргасан. Иймд уг шийдвэрийг биелүүлж байгаа.
Бид одоогийн байгаа "Тавантолгой" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна. Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоо судалгааг гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, давирхай болон бусад химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ.
Монгол улсад хагас коксожсон нүүрсний үйлдвэр барих төсөл хэрэгжиж эхлээгүй. "Эрдэнэс Монгол"-ын харьяа нэгтгэлүүдэд хагас коксожсон нүүрсний үйлдвэр барина гэсэн яриа л байгаа, төсөвт мөнгийг нь тусгаагүй. Хэрэв баригдаж эхэллээ гэж бодоход дор хаяж 30-аас дээш сар болно. Тэр болтлоо яахаа ярьж байна. Иргэдийн зуухыг солихгүй. Нийслэлээс ямар нэгэн зуух тараагаагүй" гэв.