АНУ Иранд цохилт өгөх магадлал байна гэж Bloomberg эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Эх сурвалжуудын ярьснаар цохилтыг ирэх амралтын өдрүүдэд хийж магадгүй байна. Мөн холбооны зарим агентлагийн дарга нар ч халдлага үйлдэхээр бэлтгэж эхэлсэн тухай Bloomberg-т ярилцлаг өгсөн зарим хүмүүс хэлжээ.
"АНУ-ын өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Иранд цохилт өгөх магадлалд бэлтгэж байна... Нөхцөл байдал эрчимжиж байгаа бөгөөд өөрчлөгдөж ч магадгүй" гэж агентлаг мэдээлэв.
“Wall Street Journal” сонин өмнө нь эх сурвалжийг дурдан мэдээлэхдээ Трамп Иран руу довтлох төлөвлөгөөг мягмар гарагт баталсан ч эцсийн тушаалыг өгөөгүй байна.
Израиль, Ираны өргөлдөөн зургаа дахь өдрөө үргэлжиж байна
6-р сарын 13-ны шөнө Израилийн арми Ираны эсрэг өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагааг эхлүүлсэн. Израилийн нисэх хүчин Ираны цэргийн объектууд болон цөмийн хөтөлбөрийн объектуудад цохилт өгч байна.
Тель-Авив эл ажиллагаагаа улс устах аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж мэдэгдэв.
Халдлагад Ираны цэргийн өндөр албан тушаалтнууд амь үрэгдсэний дотор тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч, мөн хэд хэдэн цөмийн эрдэмтэд амь үрэгджээ.
Цохилтууд нь тус улсын баруун хойд хэсэгт орших Натанз, Фордо, Исфахан дахь цөмийн байгууламжууд, зэвсэгт хүчний байрлах газруудыг онилсон байна.
Иран үүний хариуд "Үнэн амлалт 3" ажиллагааг эхлүүлж, дайсны цэргийн бай руу довтолж эхэлсэн.
Хоёр талын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар олон арван хүн нас барж, олон зуун шархадсан байна.
Талууд өдөрт хэд хэдэн удаа цохилт солилцож байна.