ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины удирдагч Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч "баримт бичигт хэн гарын үсэг зурах нь" тодорхойгүй байна гэлээ.
"Бид уулзахад бэлэн, дашрамд хэлэхэд би бүх хүнтэй, тэр дундаа Зеленскийтэй уулзахад бэлэн гэдгээ хэлсэн. Тийм ээ. Энэ бол асуудал биш. Хэрэв Украины төр хэн нэгэнд хэлэлцээ хийхийг итгэж байгаа бол, хамаагүй, Зеленский байг . Гэхдээ асуудал үүнд биш. Хэн бичиг баримтад гарын үсэг зурах вэ гэдэг л байна” гэж Путин олон улсын мэдээллийн агентлагуудын тэргүүнүүдтэй уулзахдаа хэлжээ.
Тэрбээр цааш нь “Киевийн одоогийн эрх баригчдын хууль ёсны байдлын талаар та хүссэн бүхнээ хэлж болно. Гэхдээ ноцтой асуудлыг шийдвэрлэхэд бидний хувьд суртал ухуулгын хэсэг биш, онолын тал чухал" гэв.
Украины Үндсэн хуульд зааснаар тус улсын ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгодог бөгөөд дайн байлдааны нөхцөлд ч зүгээр сунгах арга байдаггүй гэдгийг Путин тэмдэглэв.
Төрийн тэргүүн хууль бус бол төрийн тэргүүний томилсон эрх мэдлийн тогтолцоо бүхэлдээ хууль бус болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч нэмж онцлов.
"Яагаад би ингэж хэлээд байгаа юм бэ? Хэлэлцээрийг хэн явуулж байгаа нь бидэнд хамаагүй. Тэр нь одоогийн дэглэмийн тэргүүн байсан ч хамаагүй. Би уулзахад ч бэлэн байна. Гэхдээ энэ нь зүгээр суугаад ямар нэг зүйлийг эцэс төгсгөлгүй хуваах биш , харин цэг тавих эцсийн шат байх юм бол. Гэхдээ цэгийг хийх ёстой. Гол нь гарын үсэг нь хууль ёсны эрх баригчдынх байх ёстой. Тэгэхгүй бол дараагийн хүн ирээд энэ бүгдийг хогийн сав руу чулуудаж орхиул. бид ноцтой асуудлыг шийдэж байна шүүдээ" гэж Путин тайлбарлав.