Дугуйгаар дэлхийг тойрох хүсэлтэй Б.Очирваань ээлжит аяллаа эхлүүлэхээр зэхэж байна. Тэрбээр өмнө нь Улаанбаатараас Англи хүртэлх 14 мянган км газрыг дугуйгаар туулж, алдарт “Манчэстэр Юнайтэд” багийн тамирчидтай уулзах мөрөөдлөө биелүүлэн, эх орноо олон улсад сурталчилсан юм. Харин хоёр дахь аяллаа БНСУ-Япон-Австрали-Америк гэсэн маршрутаар нэг жилийн хугацаанд хийхээр төлөвлөж буйгаа олон нийтэд танилцууллаа. Б.Очирваань ирэх сарын 1-нээс дугуйтай аяллын шинэ түүхээ эхлүүлэх нь.
Ж.Сувд