Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр санал болгож, сүлжээ дэлгүүр, захуудад лангуу гаргаж өгнө” гэсэн мэдээллийг Монголын худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ эрхлэгчид няцааж, сэтгүүлчдэд хандлаа. ТҮЦ эрхлэгчид өнгөрсөн баасан гарагт нийслэлийн ЗДТГ-ынхнаас албан бичиг хүлээн авчээ. Түүнд ажлын байр санал болгож, зах, сүлжээ дэлгүүрүүдэд лангуу гаргаж өгнө гэж дурдсан байна. Гэвч тухайн худалдаа үйлчилгээний байгууллагуудаас энэ талаар очиж лавлахад “Нийслэлээс албан ёсны мэдээлэл ирээгүй. Зөвхөн судалгаа авсан” гэсэн хариу өгчээ. Түүнчлэн ТҮЦ ажиллуулдаг байсан иргэд 60 хоногийн турш бизнесээ эрхлэх боломжгүй болсноос өр, зээлийн дарамтад орж, зарим нь хууль, шүү¬ хийн байгууллагад дуудагдсан тохиолдол ч гарсан аж. Чанарын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн зардаг гэх ойлголтыг засахын тулд “ТҮЦ 33” нэртэй нээлттэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буйгаа энэ холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Уг үзэсгэлэнг зургаадугаар сарын 18-наас эхлэн Сүхбаатарын болон Эрх чөлөөний талбай мөн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт явуулын үйлчилгээ байдлаар гаргах ажээ. Хуралд оролцогчид “Иргэд ТҮЦ-ийг бохир, чанаргүй бараа бүтээгдэхүүн зардаг гэж ойлгодог. Бид үүнийг эсэргүүцэж байна. Монгол Улсад импортоор оруулж ирдэг, бусад зах, дэлгүүрт худалддаг ижил барааг борлуулдаг” гэлээ.
С.Энхжаргал