Хутга шидэлтийн спортын шигшээ багийнхан “Азийн аваргууд” олон улсын тэмцээнд оролцохоор хойд хөршийг зорив. Буриадын Улаан-Үд хотод өнөөдөр эхлэх тус тэмцээн дөрөв хоног үргэлжилнэ. Г.Эрдэнэбилэг, Г.Гантулга нарын удирдлагад Монголынбагийн 33 тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх нь. Энэ удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг тэмцээний төрөл бүрийн зайн шидэлтэд Олон улсын спортын хутга шидэлтийн хол - бооны урилгаар оролцох юм. Беларусын Минск хотод өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард зохион байгуулсан ДАШТ-д Б.Амарбаясгалан эмэгтэйчүү¬дийн дөрвөн метрийн зайн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, эрэгтэйчүүдээс Т.Энхтөгөлдөр шагналт байр эзэлж байв. Монголын баг нэгдсэн дүнгээр III байрт шалгарч, хүрэл цом гардсанаар тивийн болон олон улсын тэмцээнд тамирчдаа илгээх болжээ.