Амралт, зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан могойд хатгуулах иргэний тоо эрс нэмэгддэг тул сэрэмжтэй байхыг ГССҮТ-өөс анхааруулав. Манай оронд хортой могой ховор ч хатгуулах тохиолдол өнгөрсөн онд цөөнгүй бүртгэгдсэн байна. Ялангуяа, бамбай хоншоорт хэмээх хортой могойноос сэрэмжлэхийг зөвлөсөн юм. Уг могой нь 70 орчим см урт, улбар шар юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу, сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой аж. Хүүхэн хараа нь босоо, нүд, хамрын хооронд гүнзгий хонхорхойтой, зэрвэс үзэхэд хамрын сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай гэнэ. Сүүлийн жилүүдэд бороо их орсон үед үерийн усаар Могойтой таарвал чимээ гаргаж, огцом хөдөлж болохгүй дамжин суурьшлын бүсэд бамбай хоншоорт үзэгдэх болжээ. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, тоглоом, тэрэг гэх мэт зүйлсийг нь сайн шалгах, могойтой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байхыг сануулав. Мөн ой мод, бут, сөөг хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх хэрэгтэй гэнэ. Хэрэв хазуулсан бол тайван, хөдөлгөөнгүй байж, мөс, хүйтэн даавуу зэргийг шархан дээр тавихгүй, сорж, зүсэж болохгүй аж. Түргэн тусламжийн төвийн 103 дугаар утсанд залгаж, эмнэлэгт яаралтай хандах, суурин газарт могой харсан тохиолдолд Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 утсанд хандаарай.
Ч.Болор