Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Жилд 200 тэрбум төгрөг захиран зарцуулдаг дүүргийн удирдлагуудыг хуралдаа сууж, ажлаа хийхийг сануулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар Улаанбаатар хотын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэлийг хэлэлцэв. Монгол Улсын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч, татвар төвлөрүүлдэг нийслэл хотын ахуй амьдралтай холбоотой чухал асуудал хэлэлцэж байхад 200 гаруй тэрбум төгрөгийн төсөв захиран зарцуулдаг дүүргүүдийн Засаг дарга нар хуралдаа суухгүй, ирц хангалтгүй байгааг энэ үеэр ИТХ-ын төлөөлөгчид эрс шүүмжилжээ.
2025-07-09

Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төв талбайн засвар шинэчлэлт, тохижилтын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр "Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ болон “Дабль пирамид констракшн” ХХК гүйцэтгэж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ зураг төслийг боловсруулж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн хяналт тавьж ажиллалаа.
2025-07-09

Д.Бямбацогт, Р.Анхням, Т.Амартүвшин нарт Гавьяат жүжигчин цол хүртээв

Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон медаль хүртээх үйл ажиллагаа үргэлжилж байна. Ардын уран зохиолч П.Бадарч, Ардын жүжигчин А.Долгор нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн бол өчигдөр эл эрхэм дээд цолтоннэгээр нэмэгдлээ. Тодруулбал, ардын хөгжмийн зэмсгүүдийг шинээр урлах, сэргээн шинэчлэх ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн, залуу хойч үедээ өвлүүлэн сургаж, олон нийтийн хүртээл болгон үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувьнэмрийгньүнэлэн“Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Мөн УДЭТ-ын ерөнхий найруу лагч, уран сайхны удирдагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийг Ардын жүжигчин цолоор шагнав.
2025-07-09

Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой гэв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар өчигдөр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөн, захиргааны хэмхэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг тусгажээ.
2025-07-09

Бага зэргийн бороо орно

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-09

Харайлгадаг, “мөргүүлдэг” замаар харааны бэрхшээлтэй иргэд явж байна

Та нүдээ аниад Улаанбаатар хотын гудамж, талбайн хэсэгхэн газарт алхах гээд үз дээ. Боломжгүй санагдаж байна уу. Хараагүй бүү хэл, харах нүдтэй, эрүүл саруул нэгэн ч нийслэлийн гудамжаар амар тайван, айх аюулгүй алхаж чаддаг бил үү. Ухаж, төнхсөн нүх, овоолсон шороонд бүдэрч, эсвэл суррон, скүүтер, мопед хөлөглөсөн залуус энд тэндээс дайрч унагачих гээд эрсдэл дүүрэн шүү дээ.
2025-07-08

Монгол хэл, соёлыг Евразид түгээх шинэ гүүр

Монгол, Оросын их, дээд сургуулиудын ректоруудын анхдугаар чуулга уулзалт ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 4-6-нд боллоо. Энэхүү чуулга уулзалтад манай улсаас төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 12 их сургуулийн 57 төлөөлөл оролцсон юм.
2025-07-08

Мэйрэн Дорж

Хэдхэн сарын дараа хуралдсан БНМАУын анхдугаар их хуралд Б.Дорж Сангийн сайдын хувиар улсын онц чухал хуралд хариуцсан салбарын талаар илтгэл хэлэлцүүлжээ. 1924 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр “Монгол Улсын Анхдугаар Их хуралд тавьсан илтгэлдээ “гааль, санхүүгийн хэрэгт гадаадын сургагч мэргэжилтнүүдийг түр хугацаагаар урин ирүүлэх, малын татварын хэмжээг Дотоод яам хариуцаж, Сангийн яамд хураалгадаг байв. Гаалийн хорооны тухай илтгэлд 1922 онд гаалийн найман хороо, 1923 онд 13, 1924 онд 25 хороо болгож нэмэгдүүлсэн тухайгаа дурджээ.
2025-07-08

“Алт-3” тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх бус, хязгаарлах нь

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Алт3” хөтөлбөртэй холбогдуулан өчигдөр мэдээлэл өглөө. Манай улс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үр дүнд Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан.
2025-07-08

Нисэхийн салбарын олон улсын мэргэжилтнүүд Улаанбаатарт чуулж байна

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)тай хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум” буюу FALF-2025 арга хэмжээг энэ сарын 7-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
2025-07-08

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2025-07-08

Баянзүрхчүүд ногоон байгууламжаа аврах хөдөлгөөн өрнүүлж байна

Баянзүрх дүүргийн I, III хорооны иргэд Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн баруун урд талд, Сэлбэ гол дагуу орших ногоон байгууламж бүхий талбайг авлигачид, барилгачдаас хамгаалах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Тус хэсгийг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгох талаар 10 гаруй жилийн өмнөөс ярьсан ч хэрэгжүүлж чадалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд ойр хавьд нь олон тооны барилга, байгууламж барьж, хэдэн талаас нь хавчиж хашсаар алга дарам газар үлдсэн гэнэ. Мөн барилгын компаниуд хог хаягдлаа үдэш оройн цагаар, хулгайгаар асгадаг болоод уджээ.
2025-07-08

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 10.2 тэрбум төгрөгийн зөрчлийг шалгуулна

Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, баталсан.
2025-07-08

Арилжааны банкуудын эзэд ББСБ-уудаараа дамжуулан мөнгө хүүлж байна гэв үү

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд өндөр хүүтэй зээл олгож иргэдийг шулдаг хэмээн олон нийт машид дургүйцдэг. Гэвч санхүүгийн хэрэгцээгээ өндөр хүү төлөөд ч хамаагүй хангахаас өөр сонголт монголчуудад байхгүй. Тиймдээ ч банк, түүнээс өндөр хүүтэй банк бус, санхүүгийн байгууллага (ББСБ), ломбардаас зээл авдаг. Өөрөөр хэлбэл, иргэд зээлээс зээлийн хооронд, нэг зээлийг нөгөөгөөр нь дарж амьдарч буй билээ. 
2025-07-08

Автомашин хулгайлж, хүн хутгалсан хүүхдүүдийг баривчилжээ

Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота хариер”, “Приус-11” загварын автомашин хулгайлаад Сэлэнгэ аймгийн нутагт орхиж, улмаар энэ сарын 3-нд тус аймгийн Баянгол сумын нутгаас дээрх загварын дунд оврын жийп хулгайлсан хүүхдүүдийг цагдаагийнхан баривчлан шалгаж байна. Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15 настай У, 16 настай Г, 19 настай Б, 13 настай А, 14 настай М нар автомашинууд хулгайлаад зогсохгүй нэг иргэнтэй маргалдаж, хутгалан эрүүл мэндэд нь хохирол учруулаад зугтсан аж.
2025-07-08

Сэлэнгийн ШШГГ-ынхан хууль, журмаа зөрчсөнөөс хоригдогч оргов

Сэлэнгийн ШШГГ-ынхан хууль, журмаа зөрчсөнөөс хоригдогч оргов
2025-07-08

“Эрдэнэт үйлдвэр”, “Тавантолгой түлш”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан, дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хэсэг хугацаанд хашаад 2024 оны хавар тэтгэвэртээ гарсан Ц.Даваацэрэнгийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр болжээ.
2025-07-08

Зургаадугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оров

Зургаадугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас оров
2025-07-08