Дэлхийн чансааны долоо дахь теннисчин М.Андреева (ОХУ) сүүлийн 20 жилд Уимблдоны шөвгийн наймд шалгарсан хамгийн залуу эмэгтэй теннисчин боллоо. Тэрбээр тус тэмцээний дөрөвдүгээр тойрогт АНУ-ын Э.Наваррог 6:2, 6:3-ын харьцаатай ялсан юм.
Уимблдон эхлэх үед М.Андреева 18 нас, 62 хоногтой байсан агаад хамгийн сүүлд 18 насандаа уг тэмцээний шилдэг наймд шалгарсан теннисчин нь М.Шарапова билээ.
Орос тамирчин хагас шигшээд Швейцарын Б.Бенчичтэй тоглоно