Боловсролын сайдын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл, заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх дөрвөн цаг хэлэлцээд сайдыннийтээр дагаж мөрдөх хэмжээний акт гаргахдаа хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Тодруулбал, шүүх дээрх журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгасан байна.
Хэрэв биелүүлээгүй тохиолдолд журмыг бүхэлд нь хүчингүй болгох аж. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хуульч, Э.Чулуунцэцэг “Боловсролын сайдын 2024 онд гаргасан Багшлах эрхийн гэрчилгээ олох, үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмын зарим зүйл, заалтыг хууль зөрчсөн гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийг 45 хоногоор бэлдэж буй нь байж болохгүй зүйл гэдэгт талууд маргалдсан. Эл журамд их, дээд сургуульд багшлах зохицуулалт бий. Энэ бол боломжтой. Шинжлэх ухааны аль нэг салбарт мэргэшсэн хүн 45 хоногийн сургалтад суугаад их, дээд сургуульд багшилж болно. Харинцэцэрлэг, сургуульд боломжгүй юм. Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж буурч буйн нэг шалтгаан нь багш нарт тавих шаардлагыг бууруулсантай холбоотой гэж дэлхий нийтэд үзэж байна. Багшийг 45 хоногоор бэлдэх бус, тусгай зөвшөөрөл буюу лиценз олгох, өндөр түвшинд бэлдэх, их, дээд сургууль хөтөлбөр, сургалтдаа анхаарахыг уриалж байгаа шүү дээ” гэв.
Ч.Болор