Г.Ган-Орхон аваргын цом хүртэв
Биллиардын спортын нэгэн төрөл болох хэйболын “Joy heyball international оpenMongolia stop”олон улсын нээлттэй тэмцээн Улаанбаатар хотод болоход зургаан орны 192 тамирчин өрсөлдсөн.
2025-09-01
Б.Хулан Софи хотын дэвжээнд хүрэл медаль хүртэв
Болгарын Софи хотод энэ сарын 31 хүртэл үргэлжлэх жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголоос 20 тамирчин таван дасгалжуулагчийн удирдлагад зодоглож байна. Тэднээс охидын 40 кг-ын жинд Б.Хулан эхний тойрогт хийлж, дараагийнхад Казахстаны тамирчин Прякина Улянаг цэвэр ялж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны Колучева Алинатай таарч, вазаригаар ялагдсан ч дагах барилдаанд Алжирыг тамирчныг буулган авч, хүрэл медалийн тө-лөөх шийд¬вэрлэх барилдаанд ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг илүүрхэж, шагналын тавцанд зогслоо.
2025-08-29
Монголын эмэгтэй дуатлончид эхний 100 байрт жагсав
Дэлхийн триатлоны холбооноос тамирчдын чансааг шинэчлэн зарлалаа. Чансаанд манай улсаас долоон дуатлонч багтсанаас гурав нь эхний 100 байрт жагсав. Эмэгтэйчүүдээс спортын мастер А.ОюунЭрдэнэ 100 оноотой 74, Ц.Аяс 92.5 оноогоор 85, эрэгтэй¬чүүдээс ОУХМ Н.Мөнхбаяр (100) 97-д бичигджээ. Түүнчлэн ОУХМ Э.Болор-Эрдэнэ (92.50)104, спортын мастер Э.Ижилмөрөн (85.56)113, ОУХМ Н.Алтаншагай (79.15) 126, спортын мастер Б.Алтан-Оргил (73.21) 138 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
2025-08-28
23 хүртэлх насныхны баг Азийн цомын урьдчилсан шатанд тоглоно
Монголын хөл бөмбөгийн холбоо Боловсролын яамтай хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээний хүрээнд хамтарсан ажлын хэсгийн хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Ерөнхий боловсролын газрын шинжээч Б.Дуламсүрэн, Монголын хөл бөмбөгийн холбооны Нийтийн хөлбөмбөг хэлтсийн дарга Т.Галдансүх нар оролцож, тэмцээний нэгдсэн журмыг баталжээ.
2025-08-28
Азийн залуучуудын наадамд оролцох тамирчид англи хэл сурч байна
Олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох тамирчдын хувьд хэлний бэрхшээл тулгардаг гол асуудлуудынх нь нэг. МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын комисс Бахрейн улсад зохион байгуулах Азийн залуучуудын наадмыг угтан түүнд оролцох тамирчдыг англи хэлний вакум зусланд хамруулж буй. Эл хөтөлбөр нь тамирчдад өөрийгөө хөгжүүлж, чөлөөтэй илэрхийлэх чадвар олгохоос гадна англи хэл сурах хүсэл эрмэлзэл төрүүлэх юм.
2025-08-27
Дархан-Уул аймгийн шигшээ баг түрүүлэв
Хөвсгөл аймагт болсон 21 аймгийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд оролцсон багуудаас С.Жаргалсайхан, Б.Билгүүн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан Дархан-Уул аймгийн шигшээ баг тэмцээний турш нэг ч оноо алдалгүй тэргүүлж, удаах байрт М.Сэргэлэн, А.Эрдэнэбаяр дасгалжуулагчтай Орхон аймгийнхан шалгарч, мөнгөн медальтай нутаг буцлаа. Энэ жилийн тэмцээний уур амьсгалыг хамгийн өрсөлдөөнтэй болгосон баг бол X.Жанибек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн шигшээ байв. Тэд учраа таарсан багуудтай ана мана тоглож, амаргүй өрсөлдөгч болсноо харуулсан.
2025-08-26
Э.Одзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Болгарын Самоков хотод эхэлсэн бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны ДАШТ-д манай улсын тамирчид зодоглож байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын тамирчин Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр цэвэр яллаа.
2025-08-22
“Токио-2025” дифлимпэд Монголын багийн 25 тамирчин өрсөлдөх нь
Япон Улсын Токио хотноо арваннэгдүгээр сарын 15-26-нд дэлхийн зуны XXV наадам болно. Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй тамирчдын энэ наадамд Монголоос 25 хүний бүрэлдэхүүнтэй баг эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. МҮОХ-ноос “Токио-2025” дифлимпэд оролцох баг, тамирчдад амжилт хүсэж, нэгдсэн бэлтгэлийн хослол болон мөнгөн дэмжлэг үзүүлээд байна.
2025-08-21
А.Ариунзаяа хийн гар бууны 10 метрийн төрөлд VII байр эзлэв
Казахстаны Шимкет хотод энэ сарын 15-31-нд үргэлжилж буй буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах XVI тэмцээнд Монголын баг зургаан дасгалжуулагч, 30 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй. Уржигдар болсон хийн гар бууны 10 метрийн дасгалд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн манай тамирчид багийн нийлбэр дүнгээр IV, V, VIII, IX байрт тус тус шалгарчээ.
2025-08-21
14 хүртэлх насныхны волейболын УАШТ-д Хэнтийн охид тэргүүлжээ
Баян-Өлгий аймагт энэ сарын 10-16-нд волейболын 14 хүртэлх насныхны УАШТ-д боллоо. Эл тэмцээнд эмэгтэй 62, эрэгтэй 52 багийн 1600 гаруй тамирчин, 230 гаруй багш, дасгалжуулагч оролцжээ. Охидоос волейболын спортын мастер Э.Доржжагдаг, Б.Гэрэлмандах дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Г.Цэн-Агий ахлагчтай Хэнтий аймгийн охидын шигшээ баг түрүүлж, алтан медаль, цомын эзэд болов.
2025-08-21
Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно
Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд манай улсаас Т.Мөнхдэмбэрэл оролцох нь. Тэрбээр Казахстан улсын Астана хотноо өнөөдөр эхлэх эл тэмцээний ВС-1 ангилалд оролцохоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад бэлтгэлээ хангажээ.
2025-08-21
“Тал нутгийн марафон” ирэх сард болно
“Тал нутгийн марафон-2025” арга хэмжээг Хүй долоон худагт 28 дахь удаагаа зохион байгуулах нь. Ирэх сарын 14-д бо¬лох эл марафонд 18-аас дээш насныхан 10 болон 21 км-ийн зайд уралдана.
2025-08-20
“The MongolZ” “BLAST Bounty Fall 2025”-д дэд байрт шалгарав
Бүгд Найрамдах Мальта улсад болж өндөрлөсөн цахим спортын Count¬er-strike 2 (CS2) тоглоомын дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн “BLAST bounty fall 2025” тэмцээнд манай орны “The MongolZ” багийн тамирчид дэд байрт шалгарлаа. 500 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний финалын тоглолтод шалгарахдаа тэд дэлхийн “Counter-strike 2” цахим спортын нэгдүгээрт эрэмбэлэгддэг Францын дийлдэшгүй “Team vitality”-ийг хожсон нь энэ удаагийн онцлох хэсэг байсныг зохион байгуулагчид цохон тэмдэглэж буй. “The MongolZ” багийнхан урьд нь есөн удаа тэдэнтэй учраа таарч тоглохдоо хожиж байгаагүй юм.
2025-08-19
“Tour of Mongolia” уралдааны аваргууд тодорчээ
Говь-Алтайд болсон “Tour of Mongolia” 26 дахь удаагийн тэмцээнд Монголын шилдэг элит, өсвөр үеийн тамирчид зургаан өдрийн турш 603 км замыг баруун дөрвөн аймгаар тойрч хурд сорив. Өсвөр үеийнхний дөрвөн насныхны ангилалд өрсөлдсөн дугуйчдаас Б.Өнөрбаяр, таван насныханд М.Эрхэс, 6-7 насныхад Г.Бат-Орших, 8-9 насныхад Б.Тэмүүжин, 10-12 насныхад Б.Энхсайхан, 13-14 насныхад Б.Санчир түрүүллээ.
2025-08-17