Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 16 хүртэлх насны хөвгүүдийн УАШТ-д аймаг, нийслэлийн багууд оролцож аваргаа тодрууллаа. Тус тэмцээнд тэргүүн байрын төлөө В.Бралусич дасгалжуулагчтай “Дэрэн”-гийн тамирчид Н.Баттулга дасгалжуулагчтай “Хараацай” багийнхныг тоглолтын талбайд буулган авч алтан цом гардлаа. Тэгвэл М.Дорждэрэм дасгалжуулагчтай “Хоромхон” багийнхан хүрэл медаль хүртэв. Энэ удаа түрүүлсэн багийнхнаас Г.Энэрэл 10 гоол оруулж шилдэг довтлогчоор тодорсон бол З.Эрхэмбаяр, А.Билгүүндалай (Дэрэн) шилдэг хаалгач, Н.Мөнх-Алдар (“Хараацай”) шилдэг хамгаалагчаар шалгарав.