Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

ЭЕРЭГ: Дорноговийн багачууд Хүүхдийн парктай боллоо

Дорноговь”, “Хүүхэд хөгжил” зорилтот жилийн хүрээнд олон сайхан бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын VIII багийн нутаг дэвсгэрт Хүүхдийн парк байгууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 5.4 тэрбум төгрөгөөр Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн "Дэлгэр баясах зам" ХХК болон бусад туслан гүйцэтгэх дөрвөн компани хамтран гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өглөө. Хүүхдийн паркийн нээлт өнөөдөр (2023.07.27) болов.
2023-07-27

Газрын диваажин Сүжөү 

БНХАУ эрдэмтдээ дээдэлдэг улс аж. Эрдэмтдийн үг нь үйлдэл болж, эх дэлхий дэх газрын диваажин хэрхэн бүтсэнийг дараах мэдээллээс сонирхоорой. Шанхай хотоос Сүжөү 400 км-ийн зайтай. Манайхаар бол Улаанбаатараас Орхон аймаг хүрэхийн дайтай газар. Монголд бол ийм зайг бид үдэш 20.00 цагийн орчимд галт тэргэнд суугаад, өглөө 07.00 цаг хүртэл явж туулна. Харин Монгол, Хятадын сэтгүүлчид Шанхайгаас хурдны галт тэргэнд суун20 минут “цахилаад”, Жянсү мужийн нийслэл Сүжөү рүү оччихов. Ширхэг ч тоосгүй гэмээр цэмцгэр хот биднийг угтсан юм. 
2023-07-26

Гадаадынханд ээлтэй “Дорнын Парис”

Шанхай (Дорнын Парис) өртөг өндөртэй хот. Гэсэн ч эл газарт суурьших, хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд их. Шанхай ч тэднийг алгаа тосон найрсгаар угтаж авдаг ажээ. Тус хотын Гүбэй дүүрэгт Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төв жилийн 365 хоног амралтгүй ажилладаг. Ерөнхийдөө Гүбэй дүүрэгт гадаадынхан олноор оршин суудаг, амьдардаг хорооллууд зонхилдог, арилжааны цөм газар гэж ойлгож болно. Бусад улс орноос гадна Хятадын өөр муж, хотуудаас ирсэн гийчдийг ч Гүбэй найрсгаар угтан авдаг. Шанхайд оршин суух зөвшөөрлөөс авхуулаад аль дүүрэгт, хэр хэмжээний өртөгтэй байрууд байгаа, худалдаж авбал, эсвэл түрээсэлсэн тохиолдол ямар хэмжээний төлбөр төлөх зэрэг зөвлөгөө, мэдээллийг дээрх төвийнхөн иргэдэд өгдөг аж. Мөн бизнес эрхлэх бол хаана орон зай, хамтрагч байгаа талаар мэдээлж, татварын бодлого, хилээр нэвтрэхэд бүрдүүлэх материал зэргээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
2023-07-24

Бээжингийн Ойн их сургуулийн багш, судлаачид Монголд ажиллаж байна

БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Экологийн байгаль хамгаалалын сургуулийн эрдэмтэн судлаачид, докторант оюутнуудын хамтарсан баг Монголд ажиллаж байна. Тэд Монголын шувуу хамгаалалын төвийн судлаачид, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэнүүд ОХУ -ын баримтат киноны зураглаач, судлаач нарын уулзалт 2023 оны долдугаар сарын 17 -ны өдөр Дорнод хамгаалалтын захиргаанд боллоо.
2023-07-21

Богд, чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авна

Богд, чигэстэй голыг дахин орон нутгийн нөөцөд авч, зөвшөөрөлгүй, зөрчилтэй бүх газрыг цуцлах чиглэл өглөө
2023-07-21

Дорноговь аймгийнхан ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө гаргана

Дорноговь аймгийн хэмжээнд ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах зөвлөх баг ажиллаж байна.
2023-07-21

Дулааны гол шугам сүлжээг өргөтгөхдөө авто замын доорх хонгилын системтэй нь шинэчилнэ

Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай гэнэ. 
2023-07-21

"Шүд" төслийнхэн хуралджээ

"Шүд" төслийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн наадмын өмнөхөн хуралдаж, нүүр ам судлалын салбарын эрдэмтэн, профессор, эмч, судлаач нарт ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцуулсан аж. 
2023-07-21

БНСУ үерт өртсөн иргэдээ татвараас чөлөөлж, үйлчилгээний үнийг хямдруулна

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл борооны улмаас ихээхэн хохирол амссан 13 бүсийг онцгой гамшгийн бүс болгож, сэргээн босголтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламжийн сан болон бусад хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нээжээ.
2023-07-20

Бүгд найрамдах Болгар улсын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлж, азаа үзээрэй

Бүгд найрамдах Болгар улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлажээ.
2023-07-20

Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд монгол улсыг онцлов

"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан.  Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.
2023-07-20

436, 401, 320 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ

Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-07-20

2000 гаруй хилчин ёслолын жагсаал хийнэ

Монгол Улсын Хил хамгаалах байгууллага түүхт 90 жилийн ойгоо Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Уг баярын арга хэмжээнд эх орныхоо хил хязгаарыг хоногийн 24 цагийн турш нүд цавчилгүй хамгаалсаар ирсэн 2000 гаруй хилчин дайчид баярын ёслолын жагсаал толилуулахаас гадна, хил хамгаалалтад ашигладаг техник хэрэгслийн жагсаалыг сонирхуулна. 
2023-07-20

Шинэ зууны шилдэг хот Шанхай 

Шанхай 100 жилийн өмнө загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон, Английн колони хот байсан түүх бий. Гэхдээ өнөөдөр Хятадын хамгийн том төдийгүй дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг хот болсныг бөмбөрцөг даяар мэдэхгүй хүн үгүй. Цаашид ч дэлхийн шилдэг хот “өргөмжлөл”-ийг нь тогтмол “зүүлгэх” зорилтыг БНХАУ дэвшүүлжээ. Тус улсын дарга Си Зиньпин улсаа ядуурлаас гаргах зорилтдоо 2021 онд хүрсэн. Тэгвэл өдгөө муж, хотуудаа нэгэн зэрэг тохижуулах ажилд ханцуй шамлан орж, бүтээн байгуулалт ид өрнүүлж байна. Эл бүтээн байгуулалттай хоёр орны сэтгүүлчид наадмын өмнөхөн танилцаж, хятад мөрөөдөл биеллээ хэдийн олсныг үзэж сонирхсон юм. Тодорхой хэлбэл, БНХАУ, ӨМӨЗО-ы 20, Монголын 30 сэтгүүлч Шанхай, Сүжөү, Нантунь, Чидүн, Нанжин хотоор аялж, нөхөрлөн, олон сайхан дурсамж хамтдаа бүтээлээ. 
2023-07-20

Уран бүтээлчдийн бүтээлийг арилжааны зорилгоор ашиглах бүрт орлогожих боломжийг нээнэ

Аливаа дуучны дууг караокед дуулах, олон нийтийн газарт тоглуулах зэргээс хамаарч тухайн соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашигласан тохиолдол бүрээс уран бүтээлч, дуучин тодорхой хувь авч орлогожих боломжийг бий болгоно.
2023-07-20

Малчид, эрдэмтэдтэйгээ хамтран сарлагийн ашиг шимийг нэмэгдүүлнэ

Хөвсгөл аймаг Сарлагийн наадмыг 5 дахь жилдээ  Алаг-Эрдэнэ  сумын 5-р багийн нутаг  “Далан булагт”-т энэ сарын 20, 21-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. 
2023-07-20

Улсын хамгаалалтад буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргахгүй

“Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Турк улс руу гаргаж, оронд нь бетон цутгамал хуулбар хөшөө тавих гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд тархлаа. Зурагт харагдаж байгаа үл хөдлөх дурсгал нь Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт байрладаг Шивээт улааны хөшөөт цогцолбор дурсгал бөгөөд Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Жагсаалт батлах тухай 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтсан Монголын соёлын өв юм.
2023-07-20

Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнгээ Монголд дэлгэлээ

Монгол улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Солонгосын уран бүтээлч И Ү Сэний бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэжээ.
2023-07-19

Тэтгэлгээ аваагүй төгсөгчид энэ сарын 20-ноос өмнө мэдээллээ засах шаардлагатай

2022-2023 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд олгох тэтгэлгийг 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн. Нэр, данс зөрүүтэй, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем (e-tax)-д бүртгэлгүй 191 төгсөгчийн гүйлгээ хийгдээгүй байна.
2023-07-19