Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд бөгөөд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга Э.Батшугар, эл зөвлөлийн гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмий нхамгааллын сайд Т.Аубакир нарт Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас зөвлөмж хүргүүллээ. Тус газраас авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гийн хөрөнгийн 2024-2026 оны захиран зарцуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад олгосон санхүүжилт, дээрх зөвлөлийн зарим тогтоолд дүн шинжилгээ хийгээд таван асуудлыг голлон уг зөвлөмжийг өгсөн аж.
2024-2026 онд тус сангийн батлагдсан орлого 1.9 тэрбумаас 2.7 тэрбум болж, 39.8, батлагдсан зарлага 1.9 тэрбум төгрөгөөс 2.4 тэрбумд хүрч, 27.2 хувиар өсжээ. ЭМДС-гийн орлого хангалттай төвлөрөхгүй, зарлага нь бүрэн гүйцэтгэлтэй байгаагаас тэнцвэр нь алдагдаж, сангийнүйлажиллагаадоголдохэрсдэлтэйбуйгэнэ. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ хэт өргөн байгааг хязгаарлах шаардлагатайг харуулав. Иймд ЭМДС-гийн сүүлийн таван жилийн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, эрх бүхий байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийг судлан хэрэгжүүлэх, сангийн үр ашгийг нэмэгдүүлэхийг АТГ-аас зөвлөсөн байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхан өнгөрсөн жилийн эхний сараас 2026 оны долоодугаар сарын байдлаар нийт ирсэн нэхэмжлэлийн 29.9-46.6 хувьд нь түүвэрлэсэн хяналт хэрэгжүүлж, 3.9-8.4 хувийг нь хассанаж. Нийт ирсэн нэхэмжлэлийн 50 хүрэхгүй хувийг хянаж буй нь хангалтгүй бөгөөд хяналтыг эрсдэлийн түвшинд үндэслэн хийх шаардлагатай. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг сайжруулж, энэ үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, эрсдэлийн түвшинд суурилсан нэхэмжлэлийг бүрэн хянах механизмыг бүрдүүлэхийг зөвлөжээ.
ЭМДС-гаас 2024-2025, 2026 оны эхний зургаан сарын байдлаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хэрхэн санхүүжилт олгосныг судлан үзэхэд улсын болон хувийн эмнэлэгт 4-12 дахин ялгаатайгаар өгсөн байж. Түүнчлэн дээрх хугацаанд хувийн эмнэлгүүдэд олгосон санхүүжилт харилцан адилгүй, 192 хувийн эмнэлэгт 557.9 тэрбум төгрөг өгснөөс 47 орчим хувийг нэр бүхий 11 хувийн эмнэлгийн дансанд шилжүүлжээ. Харин үлдсэн 53 хувийг нь 181 эмнэлэгт олгосон байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад олгож буй санхүүжилтийн ялгааны үндэслэлд дүн шинжилгээ хийж, байгууллагын хүчин чадал, үзүүлж буй тусламж үйлчилгээний төрөл, хэмжээ, өртөг, чанар, гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан санхүүжилтийн үндэслэл, үр ашгийг үнэлж, эрсдэлийн түвшинд суурилсан хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлагатайг ч зөвлөсөн аж. Энэ мэт хэд хэдэн асуудалд анхаарч, зөвлөмжид дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэн, ажлын биелэлт, үр дүнгийн тайланг холбогдох нотломжийн хамтарван хоёрдугаар сарын 10-ны дотор АТГ-т ирүүлэхийг албан бичигт дурдсан байв.