Узбекистаны Самарканд хотод энэ сарын 10-16-нд зохион байгуулсан Аль Ферганийн нэрэмжит олон улсын физикийн II олимпиадад манай улсын 10 сурагч амжилттай оролцож, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртлээ. Ази, Европ, Америк тивийн 20 улсын 150 орчим шилдэг хүүхэдтэй өрсөлдөж, дээрх медалиас гадна хоёр сурагч тусгай байрын шагнал хүртсэн байна. Тодруулбал, МУБИС -ийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Ачитбилгүүн мөнгөн медаль хүртсэн бол Орхон аймгийн “Билигт өргөө” сургуулийн сурагч А.Билгүүн, “Шинэ Монгол” сургуулийн сургач М.Ганбилэг, МУБИС-ийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч О.Оджаргал, “Сант” сургуулийн сурагч А.Дүүрэнжаргал, М.Энэрэл, Н.Эрдэнэсайхан нар хүрэл медалийн эзэн болжээ. Ташрамд дуулгахад, Аль-Ферганийн олимпиадыг анх 2021 онд зохион байгуулсан бөгөөд оролцогчдын тоогоороо дээгүүр бичигддэг аж.
Ч.Цэлмэг