Холимог тулааны спортод Д.Адьяахүү хэмээх нэр тодоос тод сонсогдож, дотоод, гадаадын тэмцээнд цахиур хагалан медальтай ирэх болсоннь олны анхаарлыг татав. Тэрбээр өнгөрсөн сард Африкийн Ангол Улсын Луанда хотыг зорьж, холимог тулааны “Дэлхийн цом”-д оролцохдоо 61.2 кг-ын жинд эзэн орны тамирчин Сандро Де Бритог шүүгчдийн саналаар буулган авч, аваргын бүсний эзнээр шалгарсан. Орхон аймгийн “Erdenet MMA” клубт харьяалагдаж, бэлтгэл сургуулилалтаа базаан амжилт гаргажбуйтэрбээр дээрх тэмцээнээс Гүржийн Тбилиси хотод ирэх сард зохион байгуулах насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрх гардсан юм. Түүний хувьд Филиппиний Манила хотод өнгөрсөн жил болсон тивийн олон улсын тэмцээнд оролцохдоо модерн төрөлд Киргиз, Казахстаны тамирчныг ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
-Хилийн дээс алхаж, Африк тивийг зорьсон нь таны хувьд зорилгоо биелүүлэх томоохон алхам байсан болов уу. Луанда хотод хөл тавихад түрүүлэх итгэл хэр төрөв?
-Ангол улсад зохион байгуулсан “Дэлхийн цом” миний оролцсон хоёр дахь том тэмцээн. Өнгөрсөн зун тус тэмцээнд бэлдээд амрах зав гараагүй. Өдөрт хоёр удаа бэлтгэлээ шаргуу хийхэд цаг хугацаа хурдан өнгөрдөг байлаа. Ингэж өөрийгөө дайчилж, сургуулилалт хийсний үр дүн ч гарсан. Өмнөх тэмцээнээс олон зүйл ойлгож, туршлага хуримтлуулсан болохоор энэ удаа жиндээ өрсөлдөх тамирчдыг сайтар судалсан. Тэднээс Киргиз, Узбекистан, Казахстан тэр дундаа “уулын улс”-ын тулаанчид хүчтэй өрсөлдөхөөр санагдсан тул багштайгаа зөвлөлдөж, бэлтгэл хийхдээ бөхийн төрлүүдийн барилдаанд анхаарал хандуулсан. Луанда хотод хөл тавихад халуун бүгчим агаар угтаж, орчин нөхцөлд нь дасан зохицох эхэндээ амаргүй байв. Тус улс манайхаас 10 цагийн зөрүүтэй. Тэнд байх хугацаанд цагийн зөрүү гарахгүй хэд хоног хүнд байлаа. Би тэмцээн эхлэхийн өмнө дотоод сэтгэлээсонсож, өөртэйгөө ярилцдаг. Бэлтгэл хийх явцдаа тус улсын тамирчдын сэтгэл зүй биднийхээс олон зүйлээр ялгаатай, гардан тулаанд сайн ч бөхийн барилдаанд тааруухан болохыг нь анзаарсан юм. Тиймээс өрсөлдөгчдөө тулааны эхний хоёр үед босоогоос барилдаж ялсан.
-Аварга болно гэдэг олонжилхичээллэсэнтамирчдынхаруулдаг ур чадвар шүү дээ. Үүнд хүрэхийнтулд зарим зүйлээ хойш тавиад зүтгэсэн биз?
-Тийм ээ. Тулааны спортоор хичээллэхдээ эхний хоёр жилд нь бокстой нөхөрлөсөн. Дүү минь надаас хоёр насны зөрүүтэй, боксын тамирчин. Бид тэрсхэн өссөн болохоор байнга ноцолдож, ана мана үзэлцэх ньэнүүхэнд. Тэр үеэс холимог тулаан сонирхолтой санагдаж, хичээллэх хүсэл төрсөн. Улаанбаатарт 2024 онд холимог тулааны УАШТ-ийг зохион байгуулахад түрүүлж, Манила хотод болох тивийн олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авч байв. Тэндээс хүрэл медальтай ирснийхээ дараа 2025, 2026 оны УАШТ-д оролцож, гурав дахь удаагаа аваргалсан. Би дотоод, гадаадын тэмцээнд оролцохдоо үүрэг, хариуцлага өндөртэй байхыг эрхэмлэдэг. Дэлхийн үзэгчдийн өмнө улсаа төлөөлж гарах тул сурсан бүхнээ харуулж заавал хожих ёстой гэсэн бодлоор өөрийгөө хэт их ачаалах нэг талаар дарамт болдог тал бий. Харин ялалт байгуулсны дараа сэтгэл уужирч, нуруун дээрээс хүнд ачаа авсан мэт санагддаг.
-Гүрж бөхийн өлгий орон. Тив, дэлхийн, олимпынаваргатай. Бөхийнтөрлүүдийг улсдаа өндөр хөгжүүлсэн болохоор тулаанчид нь барилдахдаа ч гаргууд даа.
-Санал нэг байна. Тбилиси хотод ирэх сард холимог тулааны насанд хүрэгчдийн ДАШТ эхлэх тул Анголоос ирсэн даруйдаа бэлтгэлдээ орсон. Тэмцээний товлосон хугацаа дөхсөн болохоор багшийнхаа зөвлөснөөр сургуулилал таа чамбайруулж, барилдааны мэх, техникээ сайжруулахаар хичээж байна. Тус улсын тамирчдын амжилт, өмнөх ДАШТ-д хэрхэн оролцсоныг сонирхон үзэж, тулалдах арга барилыг нь судлан тактик боловсруулж байгаа. Гүржийнтамирчид тулалдахдаа барилдах нь гарцаагүй. Тэднээс бэлтгэл илүү базааж байж амжилт гаргана шүү дээ. Би хоёр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийдэг. Ө.Төгсбаяр багш чөлөөт бөхийн барилдаан, Х.Төрбаяр багш тулааны техникүүдийг заадаг. Багш нар маань бэлтгэлээ эхлүүлэхийн өмнө онол зааж, бие, сэтгэл зүйгээ хэрхэн зөв удирдах талаар зөвлөдөг.
-Төрийн дуулал эгшиглэхэд өнгөрсөн жилийн эмцээнээс хүрэл медаль хүртсэн дурсамж тань бодогдов уу?
-“Дэлхийн цом”-д түрүүлээд шагналын тавцанд зогсож байхад Филиппинд болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан баярт мөч нүдэнд харагдах шиг болсон. Яг тэр агшинд “Би энэ удаа өмнөхөөсөө илүү байж чадлаа” гэх бодол хамгийн их төрж байв. Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхийг Африкийн иргэд анх удаа сонсоод Азид ийм орон байдгийг мэдсэн гэсэн. Тэд намайг эхэндээ Хятадын тамирчин гэж бодож байсан юм билээ. Үндэснийхээ хувцсыг өмсөөд Төрийн далбаагаа аваад медалийн тавцанд гарахад гайхаж, бас бахархаж хүлээж авсан. Финалын тулаан эхлэхийн өмнөх орой би Төрийн далбаагаа хажуудаа тавиад унтсан юм. Өглөө босохдоо аваргаар шалгараад орой нь алтан бүсээ Төрийн далбааныхаа хажуудаа тавиад амарна даа гэж бодсон. Тэр хүсэл, зорилгоо биелүүлж, эх орондоо ирсэндээ сэтгэл өндөр байгаа.
-Тамирчдыг амжилт гаргахад гэр бүлийнхний дэмжлэг, хүлээж авах хандлага багагүй нөлөөлдөг. Энэ хүртэлтууштай хичээллэс нийг харвалсайнойлгодог байх нь.
-Ээж минь дүү бид хоёрыг сайн ойлгож, дэмжсээр ирсэн. Хүүхэд байхаас боксоор хичээллэхийгминьхажуудхарж, тусалждэмжижирсэнболохоор тулааны спортын талаар мэднэ. Бидэнд амжилт гаргахаас илүү бэлтгэл хийх, тэмцээнд оролцохдоо бэртэж гэмтэхгүй байхыг захидаг. Тэмцээн эхлэхийн өмнө заавал холбогдож, бие, сэтгэл зүйн байдал ямар байгааг асууж, хоол ундаа хэрхэн зохицуулах талаар зөвлөнө. Тулалдах өдөр хоногууд дөхөж, жин хасахаар болбол ээж дагаад л дэглэмбарина. Тийм үед биднийг аль болох тайван байлгаж, шөлтэй хоол түлхүү идүүлдэг. Тамирчин хүн гэр бүлээ олон зүйлээр өөрчилж, эерэг хандлага, өөдрөг бодол той болгодгийг ээжээсээ хараад ойлгосон доо.
-Аваргын бүсээ зүүгээд эх орондоо ирэхэд тань олонхүнбаяр хүргэж, угтанавч харагдсан.
-Онгоцноос буухад ээж, ах эгч, багш, найз нөхөд, хамаатан садны ах дүүс гээд олон хүн баяр хүргэж, халуун дотно угтаж авахыг хараад сэтгэл их хөдөлсөн. “Дэлхийн цом”-д түрүүлснээс хойш таньж мэддэг хүмүүс хүүхдээ, найз нөхөд дүүгээ надад шавь оруулж, холимог тулаанаар хичээллүүлэх санал тавьжбайна.
-Тамирчин, дасгалжуулагчид судалгаатай болсонөнөө үед дотоодынтэмцээнд жингийнхээ өрсөлдөгчдийг ялж, тив, дэлхийн дэвжээнд тулалдах эрх авах амаргүй биз.
-Жил бүрийн УАШТ-д өөр тамирчидтай өрсөлддөг. Өмнө нь огт хараагүй, тулааныг нь судлаагүй дэвжээнд гарах тохиолдол ч бий. Хэнтэй ч таарч мэдэх болохоор өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, сайтар бэлдэх ёстой. Ямар ч тэмцээний хөнгөн жин өрсөлдөөн ихтэй байдаг. Дотооддоо жингийнхээ өрсөлдөгчдийг ялж, дэлхийн тэмцээний эрх авах улам амаргүй болж байна. Монголд 61.2 кг-д өрсөлддөг тулаанч олон. Тэднээс “Ширэн бээлий клубийн тамирчин О.Дашням хамгийн хүчтэй өрсөлдөгч.
-Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох бас лхүнд. Байгууллагынтань удирдлага, хамт олон хэр дэмждэг вэ?
-Би ажил, амьдралын талбарт хөл тавиад гурван жил болж байна. Байгууллагын удирдлага, хамт олон сайн ойлгодог. Тэмцээнтэй үед цалинтай чөлөө олгоно. Миний хувьд ажлаа тарсны дараа бэлтгэлээ үргэлжлүүлдэг болохоор чөлөөт цаг бага гардаг. Хааяа зав гарвал найзуудтайгаа уулзаж, ярьж хөөрч сууна. Ажил, бэлтгэл, тэмцээн гээд завгүй явахад өдөр хоног хурдан өнгөрсөн байдаг юм.
-Бокс тулааны нэг төрөлтулдүүгээсээ суралцах, зөвлөгөө авах зүйлгардаг уу?
-Дүү минь боксоор 10 жил хичээллэсэн болохоор надад зааж, зөвлөх зүйл их байдаг. Намайг тэмцээнд оролцохыг хараад тулалдахдаа ямар алдаа, дутагдал гаргасныг үнэнээр нь хэлж, дараа давтахгүй байхыг сануулдаг. Тэрбээр Улаанбаатар хотод Спортын төв сургуульд сурч байхдаа цэрэгт татагдан тэнцсэнээр Дорноговь аймгийн Зүүнбаян сум руу алба хаахаар явсан. Сая халагдаж ирээд удаагүй тул хэд хоног амраад бэлтгэлдээ орох байх.
-Багш нарынтань зөвлөдөг голзүйлюу вэ?
-Багш нар маань бидэнд алдаан дээрээ ажиллахыг зөвлөдөг. Тухайлбал, барилдах тал дээр дутуу байвал түүнийгээ сайтар давтаж, сайжруулахыг зааварлана. Бэлтгэл хийлгэхдээ хэвтээ, босоогоос барилдуулж, дараа нь бокс тоглуулж, сүүлд нь тулалдуулна. Иймэрхүү шаталсан системээр сургуулилалт хийлгэж, амжилт гаргуулдаг. Би холимог тулаанаас гадна шүүтбок соор давхар хичээллэдэг. Хар бүстэй. Хагас мэргэжлийн аваргын бүс гардсан. Үүгээр дотоодын тэмцээнд оролцож, амжилт нэг бус удаа гаргалаа. Орхон аймгийн иргэд спортлог. Тулаан болон бөхийн төрлүүд, багийн спортод шилдэг тамирчидтай. Тэр дундаа өвлийн спортоос цана, хоккей, тэшүүрт мэргэжлийн тамирчин бэлтгэдэг дасгалжуулагчидтай.
-Тулааны спортоор залуус эхэндээ сонирхож хичээллэдэг ч шантраад орхих нь олон. Та ч бас бэрхшээлтэй тулгарч, халширсанбайх. Унаж, босох үед хэндэргэд тань түшиг болж хурцалдаг вэ?
-Бокс, холимог тулаан бол хүүхэд, залуусынхамгийн дуртай спорт. Спортоор хичээллэх нь сэтгэл догдлолоор шийддэг зүйл биш тул сайтар бодож, шийдвэр гаргах хэрэгтэй. Тамирчин болохоор зоривол нэг сар бэлтгэл хийж үзээд үргэлжлүүлэх, эсэхээ шийдээрэй. Мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад тулааны арга барил, техникээс суралцахад шантрах бодол тэр бүр төрдөггүй. Би бокс, холимог тулаанаар хичээл лэж, насанд хүрэгчдийн ангилалд оролцохдоо өөрөөсөө ах тамирчидтай тулалддаг байв. Эхэндээ сандарч, эмээдэг байсан ч сүүлдээ тэднийг ялахыг хичээдэг болж, ур чадвараа ахиулсан. Хэцүү санагдсан үедээ ээжтэйгээ ярилцахад “Чи олон жил хичээллэлээ. Шантарч болохгүй шүү. Үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй” гэж зөвлөдөг. Ээжийнхээхэлсэн үгийг бодож, маргааш нь бэлтгэлээ хийхээр заал руугаа яардаг даа. Энэ утгаар яривал ээж миний хамгийн үнэнч зөвлөгч, шүүмжлэгч, бас сэтгэл зүйч. Тамирчин хүн жин хасах хамгийн хэцүү, маш их ядардаг. Заримдаа ажлаа хийгээд дуртай зүйлдээ цаг гаргаад явах амар санагдаж, спортоос холдмоор санагдах үе бий. Унаж босож, эргэлзэн тээнэгэлзэхдээ зорилгоо бодож даван туулахыг хичээдэг. Дүү дайчин, зоримог зантай. Надад “Та хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон жил хөдөлмөрлөж, хөрөнгө мөнгө зарцуулчхаад замын дундаас орхиж болохгүй. Зорилгынхоо төлөө тууштай байж урагшил” гэж хурцалдаг юм.