Нэр нь тодроогүй Д.Ганмаа
УИХ-ын гишүүн Д.Ганмааг олон нийт тэр бүр таньдаггүй. Харин эрүүл мэндийн салбарынхан анддаггүй юм билээ. Цэргийн төв эмнэлэгт мэдрэлийн эмгэг судлалын их эмчээр ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр Япон Улсын Яманаши анагаах ухааны их сургууль болон АНУ, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуульд судлаач, Харвардын Анагаах ухааны их сургуульд багш, Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагыг үүсгэн байгуулалцсан гэх мэтээр баялаг намтартай аж. Улмаар Харвардын Анагаах ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн дэд профессор, хоол, шим тэжээл ба эрүүл мэндийн зөвлөх хорооны гишүүн, Олон улсын клиникийн судлаачдын сургалтын хөтөлбөрийн багш, хичээлийн эрхлэгч зэргээр намтар, танилцуулга нь хөвөрнө.
2025-08-25
Энэтхэгт цахим мөрийтэй тоглоомыг хориглох нь
Энэтхэгийн Засгийн газар цахим мөрийтэй тоглоомуудыг хориглохоор төлөвлөж буй гэнэ. Тус улсын эрх баригчид энэ тухайгаа өнгөрсөн мягмар гарагт өргөн барьсан Цахим тоглоомыг сурталчлах, зохицуулах тухай хуулийн төсөлдөө тодорхой дурдсан бөгөөд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас татдаг эл салбарт энэ нь хүнд цохилт болох төлөвтэй байна.
2025-08-24
Уул, ус нь тэгширсэн Завхан аймаг
Зүсэн зүйлийн аялгатай, зүйл бүрийн ястантай гэгдэх Завхан аймагт хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр, түүний салбар Тарвагатай, Хуримт, Түдэвтэй, Гурван халтар, Гялгар, Булнайн нуруу, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт хадны сүг зураг, буган, хүн чулуун хөшөө, дурсгалууд, XVIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд, сүмийн туурь, ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв оршдог.
2025-08-24
Дугаарын хязгаарлалт тогтоох, эсэх талаар санал авч байна
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор энэ сарын 25-наас ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш болон сондгойгоор ангилан, бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах саналыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийслэлийн ЗДТГ-т уламжлаад буй. Гэвч дугаарын хязгаарлалт тогтоох, эсэх тухай нийслэлийн Засаг даргын захирамж хараахан гараагүй аж.
2025-08-23
Шавхай цацуулж хохирсон бол торгуулийн мөнгөө өөрсдөө авъя
Нэгэн эмэгтэй урьд шөнө нь маргааш өмсөх хувцсаа хичээнгүйлэн зэхэж, нямбай гэгч нь бэлдээд унтжээ. Өглөө өнөөх хувцсаараа гангарч явтал хажуугаар нь өнгөрсөн машин тогтоол ус, шавхай нялайтал цацчих нь тэр. Харамсалтай нь, энэ бүсгүй зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар мэдээлэл өгч, дүрс бичлэг хийж, “E-Police” аппликейшнээр гомдол мэдүүлсэн ч торгуулийн мөнгийг нь төр авах тул эргэн харьж, хувцсаа солихоос өөр сонголтгүй байгаа нь өнөөгийн бодит байдал.
2025-08-22
К-поп ертөнцийн домог “T-ara”
БНСУ-ын охидын алдарт “T-ara” хамтлагийнхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тайзнаа “Re/verse” тоглолтоо ирэх сарын 12-нд монгол фэнүүддээ толилуулах гэж буй. Z үеийнхний шүтээн гэгддэг тус хамтлагийнхан “Roly poly”, “Day by day”, “Cry cry” зэрэг шилдэг уран бүтээлээрээ энэ өдөр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих аж. Иймд дэлхийн хэмжээний поп одод болох “T-ara” хамтлагийнхны уран бүтээл, амьдралын замналын талаар зарим мэдээллийг хүргэе.
2025-08-22
Хаягдал усны стандартыг шинэчлэн баталж, үйлдвэрүүдэд шаардлага хүргүүлэв
Үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас нийлүүлж буй хаягдал усны стандартыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монголын мянганы сорилтын сан болон УСУГ, Усны газраас аж ахуйн нэгжүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулахыг уриалахын зэрэгцээ хэрэгжилтийг нь хангах шаардлага тавьж байна.
2025-08-22
Өнгөрсөн онд 4463 хос гэрлэлтээ цуцлуулжээ
Гэр бүлийн тухай хуулиар өнгөрсөн онд 6520 хэрэг хянан шийдвэрлэсний 4463 нь гэрлэлт цуцлах ажиллагаа байсныг салбарын яамнаас өчигдөр мэдээлэв. Тэдний 70 хувь нь хүүхэдтэй хосууд байсан аж.
2025-08-22
Зургаан он, есөн тендер дамжиж 163.3 тэрбумын "үнэд хүрсэн" барилга
Төсөв хөрөнгө, болгоё, бүтээе гэсэн чинхүү эрмэлзэл, нарийн төлөвлөлт, хяналт, удирдлага, нөлөө бүхий байгууллага, албан тушаалтны дэмжлэг байхад томоохон бүтээн байгуулалтын ажлыг Монголд богино хугацаанд саадгүй дуусгаж болдгийн тод жишээ нь “Чингис хаан” үндэсний музейн барилга юм.
2025-08-22
Сингапурын Гадаад болон дотоод хэргийн Төрийн ахлах сайд айлчилж байна
Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад болон Дотоод хэргийн яамны Төрийн ахлах сайд Сим Анн манай улсад айлчилж байна. УИХ дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дэд дарга Д.Энхтүвшин өчигдөр түүнийг хүлээн авч уулзсан байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Сингапур нь Зүүн өмнөд Ази дахь манай чухал түнш бөгөөд уг бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон.
2025-08-22