Дорнод аймагт дахин хээрийн түймэр дэгджээ
Энэ он гарснаас хойш таван аймгийн 12 сумд ой, хээрийн 15 удаагийн түймэр бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) -аас мэдээлэв. Ингэж богино хугацаанд ийм олон удаагийн түймэр бүртгэгдсэн тохиолдол сүүлийн дөрвөн жилд гараагүй гэнэ.
2025-03-12
Х.Нямбаатарын дансыг нь битүүмжлэх захирамж шүүхээс гаргалаа
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболдын захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын эд хөрөнгө, мөнгө болох нэг тэрбум төгрөгийг битүүмжлэхээр болжээ.
2025-03-12
“Хүний эрхийн боловсролд” номын булан нээлээ
Д.Нацагдоржийн нэрэмжит, Улаанбаатар хотын төв номын санд “Хүний эрхийн боловсролд” номын буланг өчигдөр нээлээ. Хүний эрхийн үндэсний комисс, Жендерийн үндэсний хороо, “Нээлттэй нийгэм форум”, “Эмнести интернэшнл” байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд уг ажлыг гүйцэтгэсэн байна. Монгол, англи хэлээр бичсэн, 426 нэрийн 1401 ном, сэтгүүл, гарын авлагыг уг буланд багтаасан аж.
2025-03-11
Хотын өнгө үзэмжийг гутаасан бол хариуцлага хүлээлгэх нь
Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, зөрчлийг арилгуулах ажлыг эхлүүлснээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдөр мэдээлэв. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эл ажлыг есөн дүүргийн нутаг дэвсгэрт ирэх тавдугаар сарын 10 хүртэл хэрэгжүүлэх гэнэ.
2025-03-11
Манзуширын амны 30 га талбайд ойн цэвэрлэгээ хийж байна
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийж байгаа талаар тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. Иймд тус бүсэд зөвшөөрөлгүй зорчихгүй байх, модонд дарагдах эрсдэлээс сэргийлэхийг ууланд алхагч, аялагчдад анхааруулав.
2025-03-11
Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдэв
Улаанбурхан өвчний ес, 10 дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр мэдээлэв. Уг өвчин дэгдсэн Вьетнам улсад аялсан нэг хүүхэд халдвар авсныг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан нь энэ оны анхны тохиолдол болсон билээ. Түүнээс хойш гадаадад аялаад ирсэн дөрвөн хүүхэд улаанбурхнаар өвчилсөн.
2025-03-11
Эрчим хүчний реформын үр дүнг тандан судална гэв
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны нарийн бичгийн дарга Н.Лхагвадорж нар иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэв.
2025-03-11
Автобусны жолооч бүхээгтээ нас баржээ
Баянзүрх дүүргийн нутаг, Амгалангийн “Оргил” худалдааны төвийн дэргэдэх буудал дээрх автобус дотор энэ сарын 9-нд хүн нас баржээ. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн ням гаргийн 19.10 цагийн үед дуудлага мэдээлэл ирсний дагуу “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Юүтонг” загварын автобусны жолооч 38 настай залуу ил харагдах гэмтэл, шархгүй таалал төгссөн байж.
2025-03-11
Дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэв
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийн барилга угсралтын ажлыг өчигдрөөс эхлүүлсэн талаар нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Яармаг-“Хархорин” чиглэлд дүүжин замын тээврийн үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
2025-03-11
Шар усны үер гамшиг дагуулах эрсдэлтэй гэв
Хорт утаатай хахир өвөл дуусаж, хаврын урин дулаан өдрүүдтэй золголоо хэмээн баярлаж буй нийслэлчүүдийг зудын дараах зуд гэгддэг үер, усны гамшиг “бүчээд” байна.
2025-03-11
Дөрвөн аймгийн 71 495 га талбайг хамарсан түймрийг бүрэн унтраагаагүй байна
Өчигдрийн байдлаар Архангайн Хайрхан, Дорнодын Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатарын Асгат, Эрдэнэцагаан, Хэнтийн Баян-Овоо, Батширээт гээд нийт дөрвөн аймгийн 11 сумд ой, хээрийн түймэртэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв
2025-03-11