Хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийг хамгаалах цахим өргөдөл гаргажээ
Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцсэн нийтийн цахим өргөдлийг “Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын www.uih.mn цахим хуудсанд байршуулж, иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Өчигдөр 15.30 цагийн байдлаар 1092 хүн уг өргөдлийг дэмжсэн байв. “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэл, Монголын залуучуудын эвслийнхэн уг өргөдлийг санаачилсан бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглажээ.
2025-02-04
Зөгийн аж ахуйг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Манай улс зөгийн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “BeeDep-1, 2” төслийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлжээ. Тэгвэл энэхүү төслийг үргэлжлүүлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ.
2025-02-03
2024 он ахиу хур тунадастай зургаа дахь жил болов
Хоёрдугаар сарын эхний 10 хоногт Монгол орны нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Нөгөөдөр буюу лхагва гарагт нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрч, цаашдаа 9 хүртэл ихэнх нутгаар цаг агаар муудаж, цас орж, салхи шуургатай байх нь.
2025-02-03
46 байршилд халиа, тошин үүсжээ
Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 46 байршилд халиа, тошин үүссэнийг Геодез, усны барилга, байгууламжийн газрынхан мэдээлэв. Тус байгууллагын инженер, техникийн ажилтнууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч буй гэнэ. “46 байршлын нөхцөл байдлыг өдөр тутам эрэмбэлж байгаа
2025-02-03
Автобусны карт худалдах, цэнэглэх 100 машин байршуулна
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт худалдах, цэнэглэх үйлчилгээтэй киоск машин байршуулахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмжөөр нэг удаа зорчих эрхтэй, qr код бүхий тасалбар ч худалдан авч болох нь. Автобусны картыг ТҮЦ-ээс худалдаж авахад 4000 төгрөг. Тэгвэл энэхүү машинаас үндсэн үнээр нь буюу 3600 төгрөгөөр авч болох гэнэ.
2025-02-03
Цагаан сарын бэлгийн багц 11-40 мянган төгрөгийн үнэтэй
“Амар байна уу-2025” цагаан сарын үзэсгэлэн, худалдааг энэ сарын 1-нд “Их наяд” төвд нээлээ. Уг үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж буй. Өнгөрсөн жил 230 000 хүн үйлчлүүлж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Уламжлалт сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд нийт 1.3 их наяд төгрөг зарцуулдаг бөгөөд үүнийг дотооддоо шингээх, үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
2025-02-03