Э.Эрдэнэчимэг: Зөв бодолтой явахад дэлхийн хаана ч сайхан хүмүүстэй учирдгийг аяллаасаа ойлголоо
Хар нүдний шил зүүгээд, дуулгаа атгачихсан, инээмсэглэн хаалгаар орж ирэх бүсгүй бол “Hunnu woman riders” мото клубийн гишүүн Э.Эрдэнэчимэг. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатарын талбайгаас мотоциклтой аяллаа эхлүүлж, Евразийн есөн орноор 27 000 км орчим зам туулан явсны эцэст эх орондоо ирээд байна. Өмнө нь найзтайгаа хамт Монгол орноороо мотоциклтой аялахаар шийдэж, 5700 км-ийг туулж байсан зоримог нэгэн. Таван сар үргэлжилсэн “амтат” аяллынх нь тухай түүнтэй ярилцлаа. Мөн тэрбээр “Good mom” цахим хуудсаар хоолны жороосоо хуваалцаж, эзэгтэй нарт хэдийн танигдсан билээ.
2024-10-10
Л.Оюун-Эрдэнийн “шинэ 30 жил” хэзээ эхлэх юм бэ
2024 оны наймдугаар сарын 16. “Шинэ парламент бүрдэж, шинэ 30 жил эхэлж байна. Цоо шинэ хандлага бүхий шинэ мянганы залуус хаалга тогшиж байгааг мэдэрч, өөрчлөлтийн манлайлал биднээс, энэ танхимаас эхлэх ёстой. Шинэ 30 жил бол тэднийх юм. Цагийн зүү буцаж эргэдэггүй ээ. Эргэх ч ёсгүй”. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уянгын халил, уран зөгнөл нь хэтэрчихсэн эдгээр үгийг хэлж, “шинэ 30 жил” хэмээх суртал ухуулгын шинэ он тоолол эхлүүлснээ чуулганы индрээс ийнхүү тунхаглав.
2024-10-09
Аав, хүү хоёр түүх бүтээлээ
Нэрт сагсан бөмбөгч Леброн Жэймс хүү Броннигийн хамт анх удаа “Лейкерс” багийн төлөө тоглолоо. NBAийн төдийгүй сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэх уг үйл явдал өнгөрсөн ням гарагт, улирлын өмнөх тоглолтын үеэр болсон юм. Уг тоглолтод “Лейкерс” өрсөлдөгч “Финикс”т 114:118ын харьцаатай ялагдсан. Сонирхолтой нь энэхүү тоглолт Броннигийн 20 насны төрсөн өдөр болж, давхар баяр тохиов.
2024-10-09
Кибер аюулгүй байдлын сургалтыг үндэсний хэмжээнд явуулж байна
“Цахимд зөв байя” уриатай, кибер аюулгүй байдлын сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттай явуулж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-ынхны хамтран зохион байгуулж буй эл сургалтаар иргэдийн цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг нь сайжруулж байгаа аж.
2024-10-09
Инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа
Үндэсний статистикийн хороо, Британийн Элчин сайдын яамныхан хамтран инфографикийн уралдааныг гурав дахь жилдээ зарлалаа. Статистикийн мэдээлэл болон өгөгдлийн дүрслэлийг хөгжүүлэх нь уг уралдааны зорилго аж. Мөн тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.
2024-10-08
Шувуулахуйн соёлыг сурталчлах төв байгуулав
Казах шувуулахуйн холбооноос Баян-Өлгий аймагт “Бүргэдчдийн өргөө” нэртэй төв нээжээ. Үүнийг олон зуун жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан шувуугаар ан ав хийлгэх өв соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан аж.
2024-10-08
Гадаад паспортоо цахимаар захиалаарай
Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн тань хугацаа дууссан, эсвэл шинээр захиалах бол Нэг цэгийн үйлчилгээнд заавал өөрийн биеэр очих шаардлагагүй болжээ.
2024-10-08
Англи хэлний олон улсын олимпиадаас манай сурагчид гурван медаль хүртжээ
“Хиппо-2024” англи хэлний олон улсын олимпиадаас Монголын гурван сурагч медаль хүртжээ. Тодруулбал, тус тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалтыг Италийн Ассиси хотод өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан бөгөөд манайхаас нэг мөнгө, хоёр хүрэл медальтан төрсөн байна. Өнөө жил тус олимпиадад 67 орны 88 230 сурагч оролцсоноос 250 нь “World final” шатанд шалгарсан аж. Тэдний 16 нь монгол сурагч бөгөөд ийнхүү эх орноо төлөөлөн тэмцээндээ амжилттай оролцжээ.
2024-10-08
Монголын гэрэл зурагчид олон улсын фестивальд оролцохоор Сингапурыг зорилоо
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 12 гишүүн 21 дэх удаагийн “Crossing bridges” олон улсын гэрэл зурагчдын фестивальд оролцохоор өчигдөр Сингапур улсыг зорилоо. Тус холбооныхон эл үйл ажиллагаагаар дамжуулан Азийн орны гэрэл зурагчидтай туршлага солилцож, гадаад харилцаагаа өргөжүүлэхээр зорьж буй гэнэ.
2024-10-08
Нийслэлийн 88 дугаар сургуулийнхан 60 жилийн ойгоо тэмдэглэлээ
Нийслэлийн 88 дугаар сургуулийн үүдэнд хүндэтгэлийн тайз засаж, дуу хуур эгшиглэнэ. Улаан туузаар гоёсон хүүхдүүд тайзан дээр бүжиглэж, дуулж буйг харахад тоглолтдоо бэлтгэж буй бололтой. Сургуулийн танхимд багш нар төдийгүй сурагчид ч тун завгүй гүйлдэнэ. Сурагчид зочидтой инээмсэглэн мэндэлж, энгэрийн тэмдэг зүүж өгч байв. Тэд сургуулийнхаа 60 жилийн ойн баярын ёслолд бэлтгээд ийнхүү завгүй байгаа нь энэ юм. Эл сургууль Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг.
2024-10-08
Өвдөг, шагайн хөдөлгөөн заслын эмчилгээний аргыг заана
Монголын бие бялдар, хөдөлгөөн заслын холбоо (МББХЗХ)-ноос олон улсын эрдмийн XIII чуулганыг “Хөдөлгөөн заслын мэргэжлийн эмнэл зүй, тасралтгүй боловсрол” сэдвийн хүрээнд энэ сарын 12-нд зохион байгуулах гэж буй. Тус чуулганыг угтсан гардан сургалтыг өчигдөр “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд зохион байгуулав.
2024-10-08