Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ховд аймгийн БОЭТ-д MRI аппарат суурилуулах нь

Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бод­­логотой уялдуулан нийслэлийн эрүүл мэн­дийн тусламж, үйлчилгээний төв­лөр­лийг сааруулах ажлуудыг орон нутагт хэ­рэг­жүүлж эхэлжээ.
2025-01-09

Д.Батлхам: Хөдөлгөөн засал хийхдээ хүн тус бүрд тохирсон эмчилгээний арга боловсруулах нь үр дүнтэй

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Д.Бат­­лхамтай ярилцлаа. Тэрбээр “Бүсэлхий ну­рууны өвөрмөц бус архаг өвдөлтийн үед илрэх биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн заслын үр дүн” сэдвээр өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм. 
2025-01-09

Хүний эрхийн зарчмыг баримтлах талаар Ерөнхий сайдад зөвлөмж хүргүүлэв

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 27.3-д “Комиссын ги­шүүн байгууллага, албан тушаалтан, хуу­лийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг нь арил­гуу­­лахаар зөвлөж хүргүүлнэ гэж заасан.
2025-01-09

Улаанбаатарыг ухаалгаар орон сууцжуулах стратегийг 771.2 сая төгрөгөөр боловсруулна

Улаанбаатар хот ухаалгаар орон сууцжуулах төлөв­лөгөө­тэй болох гэнэ. Ийм агуулгатай тендерийг нийс­лэ­лийн Худалдан авах ажиллагааны газрынхан өнгөрсөн сарын 31-нд буюу шинэ жилийн өдөр зарлажээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйл­чил­гээ худалдан авах хуулийн дагуу тендерийг сарын дараа нээнэ.
2025-01-09

Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ахмадын холбоо хамтран Ахмадын үндэсний чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Эл чуулганд 900 орчим ахмад настан оролцсон аж.
2025-01-09

Эрх ашигт “дөнгөлүүлсэн”, манлайлах чадамжгүй улс төрчид

Шийдлээ хүлээж буй, бугшсан асуудал Мон­голд өчнөөн бий. Утаа, түгжрэл, ядуу­рал, боловсрол, эрүүл мэндийн хүр­­­­тээмж, тэгш бус байдал, авлига, дарга на­рын да­­вуу эрх гээд нэгбүрчлэн дурдвал тоочиж ба­­­рам­гүй.
2025-01-09

 Гарааны “Праймер” компанийн химийн хорт бодис хадгалсан хэргийг шүүх шийдвэрлэнэ

Мал эмнэлгийн хүрээлэн (МЭХ)-гийн дэр­гэ­дэх гарааны “Прай­­­­­мер” ХХК, түү­ний захирал, малын эмч, док­­­тор, дэд профес­­сор С.Лхагва­­­­­сү­рэнд хол­­богдох хэргийг анхан шатны шүү­­­хээр шийд­­­вэрлүүлэхээр бол­лоо.
2025-01-09

Морин хуурын найрал энэ сарын 31-нд эхний тоглолтоо толилуулна

“Чингис хаан” одонт Морин хуур найрлын 2025 оны эхний тоглолт энэ сарын 31-нд болно. Улсын филармонийн концертын танхимд бо­лох уг тоглолтын тасалбарын үнэ 50 000 төг­рөг байна.
2025-01-08

Хоёр дахь тоглолтдоо цом хүртэв

Италийн “Милан” багийн дасгалжуулагч С.Консейсау тус багийн түүхэнд анхны цомоо хамгийн цөөн тоглолтод хүртсэн дасгалжуулагч боллоо.
2025-01-08

Чанаргүй медаль дахиад л асуудал дагууллаа

Парисын зуны олимын наадам өндөрлөөд зургаан сар өнгөрчээ. Энэ хугацаанд медалийнх нь өнгө эрс өөрчлөгдсөн, чанаргүй материалаар хийснийг нь шүүмжлэх тамирчдын тоо өссөөр байна.
2025-01-08

Сүрэг чоно айлын хот руу дайрснаас 80 мал хорогджээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрчээ. Сүрэглэсэн чо­но 103 мал сэгчсэнээс 80 нь үхэж, 23 бог шар­хад­­сан байна. Иймд хээрийн боохой ихтэй бүс нут­­гийн иргэдийг сэрэмжтэй байхыг Говь-Ал­­тай аймгийн Цагдаагийн газраас ан­хаа­руул­лаа.
2025-01-08

Үжлийн шалтгаант эхийн эндэгдэл  өндөр байна гэв

Эх барихын үжлийн тохиолдлуудад хийсэн эмнэл зүйн аудитын үр дүнгийн талаар өчигдөр эмч, мэргэжилтнүүд хэлэлцлээ.
2025-01-08

Мөсөн сийлбэрийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуул­сан мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын баг ам­жилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэн боллоо. 
2025-01-08

Оюутнууд УИХ-ын гишүүдээс зөвлөгөө авч, цалинтай дадлагажих боломжтой

УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд оюут­нуудыг ажиллуулж, цалинтай дадлагажуулах “Нээлт­тэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ.
2025-01-08

Барилга, худалдааны салбарынхны дундаж цалин 24 хувиар өсжээ

Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц бүр­дүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуул­даг “Зангиа портал” ХХК 2018 оноос хойш жил тутам хийж буй цалингийн ээл­жит судалгааныхаа үр дүнг олон нийтэд та­нил­цуул­лаа.
2025-01-08

Баянзүрх дүүрэгт “Приус-20” загварын автомашин шатав

Баянзүрх дүүргийн нутагт өчигдөр “П­риус-20” загварын автомашин шатжээ.
2025-01-08

Цахим хичээлд эцэг, эхийн оролцоо чухал гэв

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу X-XII ангийнхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3 хүртэл цахимаар хичээллэсэн. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим хичээлийн үр дүн, давуу ба сул талын талаар сурагчдаас санал асуулга авсан байна.
2025-01-08

УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөөгүй гэж үзсэн иргэн Б.Өлзийбат Үндсэн хуулийн цэцэд хандаж буй талаараа өчигдөр мэдээлэв. Тэрбээр “D-Parliament” цахим системээр дамжуулан иргэд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 50 хүртэлх хувиар бууруулах санал гаргасан.
2025-01-08

Сингапурт 40-өөс дээш насныханд цахим, танхим хосолсон сургалт санал болгож байна

Сингапурт 40-өөс дээш насныхныг их сур­гуульд суралцаж, дээд боловсрол эзэм­ших боломжоор хангахын тулд тусгай хөтөлбөр санал болгон, санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгохоор болжээ.
2025-01-08

Жилийн орлого нь 200 мянган ам.доллароос бага бол МIT-д үнэгүй суралцана

Сургалтын чанар, судалгаа хөг­жүү­лэл­­­тээрээ дэлхийн шилдэг их сургуульд тоо­­­цогд­дог АНУ-ын Массачусетсийн тех­но­­ло­гийн хүрээлэн (MIT) академик бо­ловс­­ролын хүртээмжийг нэмэгдүүлэх зо­рилготой сан­хүү­гийн дэмжлэгийн хөтөл­бө­рийнхөө бос­го үзүүлэлтийг шинэчилсэн талаараа мэ­дээлэв.
2025-01-08