Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Азийн эко аялал жуулчлалын сүлжээ байгууллагын ээлжит хурлыг Монголд зохион байгуулна

“Монголын аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллага тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Азийн эко аялал жуулчлалын сүлжээ (AEN) бүс нутгийн байгууллагад 2024 онд гишүүнээр элссэн билээ. Ингэснээр байгаль орчныг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, судалгааны ажлуудыг зохион байгуулах, сонирхогч талуудын хоорондын сүлжээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм
2024-07-22

Л.Энх-Амгалангийн балгийг П.Наранбаяр баллуурдах уу

Шинээр бүрдсэн Засгийн газарт ХҮН намыг төлөөлөн орсон хоёр гишүүний нэг П.Наранбаяр маш хүнд салбар хүлээн авав. Харин сайдын “авшиг”-тай Л.Энх-Амгалан хоёр дахь яамаа даргалахаар явж, боловсролын салбар нь бахь байдгаараа үлдлээ. Улсын хамгийн чухал уг салбарын сайдын тамгыг сүүлийн гурван жил атгасан ч тэрбээр удаан хугацаанд ужгирсан асуудлуудыг төдийлөн нимгэлж чадсангүй. Тэгсэн атлаа дэвшээд ч байгаа юм шиг дараагийнхаа яамыг удирдах нь зөв үү. 
2024-07-22

Бурхан буудай уулыг анх удаа тахив

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай хайрхан уулыг тайх ёслол өнгөрсөн бямба гарагт буюу долоодугаар сарын 20-нд боллоо. Монголчууд эртнээс бурхан хэмээн хүндэтгэж, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрхны нэг болох Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд зарлиг гаргаж, төрийн тахилгатай болгосон юм. Тэгвэл тус уулыг тахих ёслолыг XVII жарны хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр ийнхүү анх удаа зохион байгуулав
2024-07-22

Усны ослоор амиа алдсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ

Сүүлийн 10 жилийн хугацаанд манай улсад 1044 хүн усанд осолдож, амиа алдсаныг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 2016 онд хамгийн олон буюу 141 хүн усны ослоор амиа алдсан байна. Өнгөрсөн онд 66 хүн ийм байдлаар энджээ. Усанд осолдсон иргэдийн 32 хувь нь морь, мотоцикль, автомашинаар гол гатлах гэж байжээ. Амиа алдагсдын 14 хувь нь сэлэхээр, дөрвөн хувь нь хүн аврахаар, долоон хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орж энджээ. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 12 хүүхэд усанд осолджээ
2024-07-22

Солонгос эмч нар бохир багажаар үзлэг хийж, иргэдийг хохироожээ

Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул цахим хуудсандаа шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаж буй. Тодруулбал, тус сумд сайн дурын ажил хийхээр ирсэн солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфетикаар арчиж хэрэглэсэн. Мөн шүлс сорогчийг солилгүйгээр дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ. 
2024-07-22

Олон улсын математикийн олимпиадаас нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Батт хотод зохион байгуулсан олон улсын математикийн 65 дахь удаагийн олимпиадаас манай улсын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнийг Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ. 
2024-07-22

Мухартын гол ширгэх дөхжээ

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Мухартын гол нь жуулчдын зорин очих дуртай газруудын нэг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг голыг зорин очих хүний тоо улам нэмэгдсэний хэрээр байгалийн унаган төрхийг нь алдагдуулах болжээ. Тухайлбал, тэнд очсон хүмүүс цанаар гулгаж, элсийг нь нураадаг, ойр орчимд нь хог тарьж, бие засах зэргээр явсан газартаа балаг тарьдаг байна. 
2024-07-22

Олон улсын хэмжээний таван тэмцээн зохион байгуулна

Манай улсад энэ жил спортын салбарт тив, дэлхийн чанартай, чансаа өндөр найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэдгээрээс одоогоор хоёр нь болоод байна. Тухайлбал, энэ он гарснаас хойш мөсний загасчлалын ДАШТ, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манайд болсон. Тэгвэл ойрын хугацаанд олон улсын таван томоохон тэмцээнд манайд болох нь. Тун удахгүй буюу энэ сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнтэй. Мөн ирэх сарын 6-11-нд олон улсын хүүхдийн X наадмыг манай улс зохион байгуулна
2024-07-19

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих нь

Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийг зуны амралтынх нь хугацаанд дэмжих “Positive youth” хөтөлбөр үргэлжилж байна. “Positive dadal” болон “HabiDo” аппликэйшн хөгжүүлэгч залуус хамтран дээрх хөтөлбөрийг санаачилжээ. Үүнд оролцогчдыг өдгөө бүртгэж буй аж. Бүртгэлийг энэ сарын 21-нийг дуустал үргэлжлүүлэх бөгөөд 16-19 насныхан хамрагдах боломжтой
2024-07-19

Морин хуурын наадамд 168 уран бүтээлч оролцож байна

Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулж буй бөгөөд 168 уран бүтээлч оролцож байна. Мэргэжлийн, сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн төрөлд оролцогчид өрсөлдөж буй юм. Сонирхогчдын төрөлд Монгол, АНУ, БНХАУ, Япон зэрэг улсаас 9-62 насны 77 оролцогч өрсөлдөж байна. Морин хуур урлаачдын нэгдүгээр шатны дүн өчигдөр гарсан бөгөөд 46 хүн оролцсоноос 23 нь цааш өрсөлдөхөөр шалгарчээ. 
2024-07-19

Их, дээд сургуулиуд элсэгчдээ хүлээн авч эхлэв

Элсэлтийн шалгалтын онооны жагсаалт гарч, сурагчид үүний дагуу их, дээд сургуульд элсэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Тухайлбал, МУИС-д элсэх эрх олгох үйл ажиллагаа энэ сарын 22 хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд бүртгүүлэгчид онооны жагсаалтын дагуу хамгийн өндөр үзүүлэлттэйгээсээ эхлээд мэргэжлээ сонгоно. Онооны үзүүлэлтээр эхэнд бичигдсэн бүртгүүлэгчид өөр мэргэжил сонгосон тохиолдолд дараагийн хүүхдэд элсэх эрх нээгдэнэ
2024-07-19

Бусаны кино наадамд танилцуулах төслийг шалгаруулахаар боллоо

Бусаны олон улсын 29 дэх удаагийн кино наадам ирэх аравдугаар сарын 2-11-нд болно. БНСУ-ын Бусан хотод жил бүр зохион байгуулдаг уг наадмын үеэр танилцуулах төслийг сонгон шалгаруулахаар болсноо Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс өчигдөр мэдээлэв. Эл наадмын үеэр зохион байгуулах “Asian contents & film market” өдөрлөгийн хүрээнд манай улс “Mongolian pitch session in Busan” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ
2024-07-19

Зуслангуудад зөвлөн туслагчид ажиллаж байна 

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS5633:2023 стандартыг өнгөрсөн онд баталж, мөрдөж буй. Уг стандартыг хангуулах, зуслангийн хүүхэд хамгааллын бодлого, амрах орчин, хооллох үеийн аюулгүй байдал, хөгжлийн хөтөлбөрийн агуулгыг сайжруулах зорилготой зөвлөн туслагчид өдгөө ажиллаж байгаа гэнэ. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Монголын үндэсний зуслангуудын холбооныхон хамтран уг ажлыг зохион байгуулж буй аж
2024-07-19

Нийслэлийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулна

Нийслэлийн ИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай хэлэлцэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 11-нд товлосон. Хуульд зааснаар бол санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны сонгуулийн хороог байгуулах учиртай. Үүний дагуу Нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн даргаас гадна долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлах саналыг ЗДТГ-аас зөвлөлийн хурлын үеэр танилцуулав
2024-07-19

Байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлэх ажлаа танилцуулав

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Засгийн газрын эхний 100 хоногт гурван зорилт бүхий бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чадамжтай улс, үндэстнийг бий болгох суурийг тавих гэнэ. Үүний хүрээнд сааруулах, дасан зохицох, тэсвэрлэх чадварыг сайжруулах, нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйл ажиллагааг дэмжсэн нийгэм, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх нь. Хоёрдугаарт, байгалийн унаган төрхийг хадгалах, үүнд саад болж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх чадамжтай хөгжлийн загварыг бий болгохыг чухалчилжээ
2024-07-19

Энэ оны эхний хагаст 13 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ

Энэ оны эхний хагас жилд 13 хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Уг тоо нь өмнөх жилийн мөн үеийнхээс нэг тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд бүгдийг нь Улаанбаатар хотод илрүүлсэн аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 381-т хүрчээ. Уг халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй гэнэ
2024-07-19

36 сургуулийн 23 188 сурагч гурван ээлжээр хичээллэнэ

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг таслан зогсоохоо илэрхийлж байж. Түүнээс хойш хэдийн долоон жил өнгөрсөн ч гурван ээлжийг халж чадсангүй. Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ч сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр байх нь
2024-07-19

Эрэн сурвалжилж байсан солонгос иргэнийг Монголоос баривчиллаа

БНСУ-ын Үндэсний цагдаагийн ерөнхий газраас манай улсын цагдаагийн байгууллагад ирүүлсэн хүсэлтэд үндэслэн тус улсад үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, БНСУ-ын иргэн К-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, өнгөрсөн сарын 21-нд баривчилж, шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байжээ
2024-07-19

А.Түвшинбаяр гоцлол бүжигчдийн олон улсын уралдааны тэргүүн байрт шалгарлаа

Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч А.Түвшинбаяр гоцлол бүжигчдийн олон улсын 21 дэх удаагийн уралдааны үндэсний бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарлаа. Тэрбээр “Монгол бүжгээ тэмцээний нээлт болон хаалтын үеэр гээд дөрвөн удаа толилууллаа. Монгол бүжиг үнэхээр өвөрмөц, гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүст ойлгуулсан гэж найдаж байна
2024-07-19

Хашхирдаг биш, хариуцлага тооцдог жишиг тогтооё, Х.Нямбаатар дарга аа

Саяхан болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы “Хотын реформ” сэдэвт нэгдсэн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Бүх барилгын компани газраа авлигаар авсан. Ингэж хэллээ гээд барилгын олон компанийн захирал намайг шүүхэд өгч магадгүй. Богдхан уул, Нүхт, Яармагийн газруудыг бүгдийг нь авлигаар авсан шүү дээ. Шударгаар олгосон газар, боссон хороолол нийслэлд нэг ч байхгүй” хэмээн ярьж, тус арга хэмжээг зорин ирсэн гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагынханд өнөөгийн Улаанбаатарын бодит байдлыг танилцуулав
2024-07-19