Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” аяныг эхлүүллээ

Зудад нэрвэгдээд буй Сүхбаатар аймгийн малчдад туслах “Сэтгэлийн дэм” хандивын аяныг эхлүүлжээ. Аяныг тус аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс санаачилсан байна. “Өнгөрсөн жилийн аравдугаар сараас цас ахиу орсон, байнга явган шуурснаас болж, малчдын амьдрал хүндэрсэн. Мөн автомашины зам цасанд дарагдсанаас орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйд хүрлээ. Тиймээс дан ганц мөнгө хандивлах бус, туулах чадвар өндөртэй машинаараа зам гаргаж өгөхийг иргэдээс хүсье” хэмээн Нутгийн зөвлөлийнхөн нь мэдээлсэн юм
2024-02-21

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийв

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй гишүүд Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцжээ. Гурван давхар, 1000 ам метр талбайтай тус агуулахыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Энэ нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, вакцин, био бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах зориулалт бүхий улс орны стратегийн онцгой ач холбогдолтой объект аж.
2024-02-21

10 000 залууг бизнесийн сургалтад хамруулах нь

МҮХАҮТ-аас“Бизнесийн сэргэлт” хөтөлбөр боловсруулжээ. Үүний эхлэл болгож 10 000 залууг бизнесийн сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж буйгаа өчигдөр зарлалаа. Өмнө нь ажилгүйдлийн талаар ярихдаа мэргэжил, ур чадварын хомсдолыг хөнддөг байсан. Харин өдгөө ажиллах хүчний тооны хомсдолд орж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэх болжээ. Энэ нь нэг талаараа төрөөс хэрэгжүүлж байгаа халамжийн хавтгайрсан бодлоготой холбоотойг олон улсын байгууллагуудын судалгаа харуулж буй гэнэ. “Лоринет” сангийн судалгаагаар 15-29 насны залуусын 5 гүй, зорилгогүй, ирээдүйдээ итгэлгүй байгаа дүн гарчээ. Тодруулбал, залуус аав, ээж, эмээ, өвөөгийнхөө тэтгэвэр, төрөөс өгч буй халамж, тэтгэмжид найдаж амьдарч байгааг эл судалгаагаар ил болгосон аж
2024-02-21

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар хэлэлцээр байгуулна

УУХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг уржигдар ОХУ-ын Москва хотод “Роснефть” компанийн удирдлагатай уулзжээ. Энэ үеэр манай талаас энэ онд худалдан авах бүтээгдэхүүний хэмжээг захиалгын дагуу нийлүүлэх, ачилтыг нь тогтвортой байлгах талаар хэлэлцсэн бөгөөд дээрх компанийн зүгээс хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж УУХҮЯ-наас мэдээлэв. Дээрх ажлын хэсэгт УУХҮЯ, АМГТГ, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтсан аж
2024-02-21

Увс аймгийн Өмнөговь сумын удирдлагын хахуулийн хэргийг тус аймаг дахь шүүх шийдэхүү

Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтнууд багтсан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өчигдөр прокурорын байгууллагаас албан ёсоор мэдээлэв. Уг нь эл хэргийг АТГ-ынхан 2022 оны зун шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэхээр болоод байсан юм. Гэвч шүүх, прокурорын шатнаас буцсаар байжээ. Ер нь тус аймаг дахь шүүхэд шилжүүлсэн, олны анхаарал татсан авлига, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэсэн нь цөөн
2024-02-21

Сүүлийн 50 жилийн түүхэн дэх хамгийн цас ихтэй өвөл тохиож байна гэв

Одоогоор манай оронд орсон хур тунадасны дундаж 9.6 мм байгаа нь олон жилийн дунджаас 1.6 дахин өндөр үзүүлэлт болж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Олон тооны мал хорогдож, цөөнгүй айлын хот харласан гэгддэг 2009-2010 оны зудтай өвөл дунджаас 1.4 дахин их буюу 8.5 мм цас орж байжээ. Тэгвэл 2023-2024 оных тэр үеийнхээс 1.1 мм-ээр илүү, 1975 оноос хойших цас хамгийн ихтэй өвөл болж, үнэмлэхүй дээд үзүүлэлтийг эвдсэн гэнэ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол орны нийт нутгаар олон жилийн дунджаас 2.5 дахин их цас оржээ
2024-02-21

Тойрч суугаад мэдрэмжийнхээ талаар ярилцаарай

“Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын” гэх тодотголтой, “Чөлөө” хэмээх нэртэй төв үйл ажиллагаа явуулж байна. Оролцогчид тойрч суугаад ярилцдаг, мэдрэмжээ уудалдаг, улмаар сэтгэл зүйн асуудлуудаа хуваалцаж, шийдлээ олоход туслах нь эл төвийнхний зорилго аж. Үүний хүрээнд тэд одоогоор баасан, бямба, ням гараг бүр чөлөөт ярилцлага зохион байгуулж байна. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд оролцогчдод насны хязгаар тавьдаггүйгээрээ онцлогтой. “Чөлөө” төвийнхөн өдгөө нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдээс судалгаа авч байгаа аж. Уг судалгааны үр дүнд тулгуурлан ярилцлага зохион байгуулах өдрийг цаашид өөрчилж магадгүй гэнэ
2024-02-20

“Carnival hunt” тоглоом 122 мянган ам.долларын дэмжлэг авчээ

Реппер, найруулагч, продюсер Rokit Bay буюу О.Баярсайханы үүсгэн байгуулсан“Beer night” студийнхэн хоёр дахь видео тоглоомоо бүтээж, хөгжүүлэх ажил нь өдгөө үргэлжилж буй юм байна. “Carnival hunt” нэртэй эл тоглоомдоо зориулан хөрөнгө босгох зорилгоор тэд “Kickstarter” платформоор дамжуулан өнгөрсөн оноос эхлэн кампанит ажил өрнүүлжээ. Дээрх студийнхэн кампанит ажлаараа дамжуулан 50 000 ам.доллар босгох зорилго тавьсан аж. Тэгвэл үр дүн нь үүнээс хоёр дахин илүү гарчээ
2024-02-20

Монгол кинонууд герман үзэгчдийн хүртээл болно

ХБНГУ-ын Берлин хотноо өнөөдөр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээ болох нь. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол үндэсний кино урлагийн зөвлөлөөс уг арга хэмжээг зохион байгуулж буй аж. Энэ нь мөн 74 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадмын хүрээнд монгол уран бүтээлүүдийг герман үзэгчдэд танилцуулах арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ
2024-02-20

Эко клубүүд “Эх дэлхийн сургууль”-д элсэнэ

НҮБ-ын нийгэмлэг “Брийт Монголиа-цэвэр агаарын эвсэл” иргэний нийгмийн байгууллага, Австралийн төгсөгчдийн тэтгэлгийн сангийн дэмжлэгтэйгээр, ерөнхий боловсролын сургуулийн эко болон бусад клубийн сурагчдад зориулсан“Эх дэлхийн сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхээр бүртгэлээ эхлүүлжээ
2024-02-20

С.ЭНХБААТАР: Өвөөгийнхөө дурсгалд зориулаад суварга босгохын оронд ном бүтээхээр шийдсэн

Улсын аварга малчдыг уламжлал ёсоор сар шинийн баярын өмнө тодруулан, шагнасан билээ. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Норовлин сумын малчин С.Энхбаатар. Тэрбээр 2016 онд анх улсын аварга малчнаар шалгарч байж. Энэ жилийн хувьд улсын хошой аваргаар шалгарснаараа сумдаа анхдагч болжээ. Мал маллахын зэрэгцээ ном унших хоббитой түүний гэрт Монголын уран зохиолын ховор нандин бүтээлийн дээжис бий гэнэ. Одоогоор 1000 гаруй ном цуглуулаад буйгаа онцолсон. Үүнээс гадна өөрөө ч бүтээл туурвидаг бөгөөд үе үеийн алдарт малчдын талаар өгүүлсэн гурван ном хэвлүүлжээ. Түүнчлэн удахгүй дөрөв дэх номоо өлгийдөж авахад бэлэн болсон байна
2024-02-20

Ногдол ашиг тараах компаниуд нэмэгдэв

АПУ ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2023 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгөөр тооцон ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. Үүнийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ний дотор хуваарилахаа мэдэгдсэнийг “Монголын хөрөнгийн бирж”-ээс мэдээлсэн юм. Мөн “Тээвэр дархан” ХК-ийн ТУЗ нэгж үнэт цаасанд 300 төгрөгөөр тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн бөгөөд ҮЦТХТ ХХК-иар дамжуулан дээрхтэй ижил хугацаанд хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ
2024-02-20

Хашаандаа мод, бут тарьдаг 50 өрхөд хүлэмж үнэгүй олгох нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгаль орчныг хамгаалах, ойжуулах, нөхөн сэргээх ажлыг дэмжих зорилтын хүрээнд хашаандаа мод, сөөг тарьдаг, нийслэлийн гэр хорооллын 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 0.07 га өмчлөлийн газартай, хүлэмж байршуулах зай талбайтай, мод, бут ургуулах, арчилж, хамгаалах туршлагатай, гудамж, хороо, ойр орчиндоо эко жишиг болсон айлуудыг үүнд хамруулах нь
2024-02-20

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх хугацааг хойшлууллаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар нийслэлийн энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байв. Гэтэл уг асуудал хуралдаан эхэлсэн цагаас маргаан дагуулав. Тодруулбал, төлөөлөгч Д.Гантулга “Төсвийг баталснаас хойш хоёр сар орчмын дараа өөрчлөх талаар ярьж байна. Ингэхдээ тодотголын хоёр төслийг бидэнд тараалаа. Хоёр дахийг нь өнөөдөр (өчигдөр) хүлээн авсан. Нэгдүгээрт, бид алийг нь хэлэлцэх юм бэ. Хоёрдугаарт, нийслэлд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхтэй холбоотойгоор 1.4 тэрбум төгрөгийн зардал гарах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ гэж байна
2024-02-20

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд дугаарын хязгаарлалтгүй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгоно

Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн автомашиныг дугаарын хязгаарлалтгүй зорчуулах түр зөвшөөрлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс олгож иржээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраар дамжуулан дээрх шалтгаанаар 382 тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрлийг энэ оны эхний байдлаар олгосноо дээрх төвөөс мэдээлсэн байна
2024-02-20

Бусдыг гадаад үзэмжээр нь ялгаварлахгүй байхыг уриаллаа

Дуучин Ч.Мишээл хэдхэн хоногийн өмнө “Дулаан байна” дууныхаа клипийг олон нийтэд хүргэсэн. Мөн нэгэн тоглолтод оролцсон нь сүүлийн үед цахим орчинд тренд сэдвүүдийн нэг боллоо. Гэхдээ ярианы гол сэдэв нь түүний уран бүтээл бус, харин гадаад үзэмж нь байв. Түүний жин нэмэгдсэнийг олон хүн гайхаж, гоочилж, нийгмийн сүлжээнд элдвийг бичсэн нь хачирхалтай байлаа. Бас жин нэмсэн хүн тайзнаа гарах нь буруу гэх мэт хандлага гаргасан хүмүүсийн сэтгэгдэл ч хөвөрч байсан нь хачирхам
2024-02-20

МХБ 4.34 тэрбумын ногдол ашиг хуваарилна

“Монголын хөрөнгийн бирж” (МХБ)-д бүртгэлтэй ХК-иуд ногдол ашиг тараахаар шийдвэрлэснээ мэдээлж буй билээ. Тэгвэл МХБ-ийн ТУЗ-ийн тогтоолоор өнгөрсөн оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8 699 165 845 төгрөгөөс 4 349 252 518, нэгж хувьцаанд 12.41 төгрөгөөр тооцон ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэснээ мэдээлэв. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын (ХЭЭХ) бүртгэлийн өдрөөр тогтоон, ирэх тавдугаар сарын 30-наас эхлэн ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгох нь
2024-02-19

Хөгжимт “Кармен”

Францын хөгжмийн болон жүжгийн зохиолч Жорж Бизегийн “Кармен” дуурь бол оюун санаанд тод мөртэй үлдэхүйц эрч хүчтэй хөгжмийн хэмнэл, дүрүүдийн зөрчилдөөнт чанарыг оновчтой илэрхийлснээрээ дэлхийд алдаршсан, дуурийн репертуар буюу дэлхийн сонгодог дуурийн урын сангийн шилэгдмэл бүтээл юм. Тус бүтээлд XIX зууны Испанийн Севиль хотын цыган эмэгтэй Кармен, эгэл цэрэг Дон Хосе нарын ээдрээт хайрын түүхийг өгүүлнэ
2024-02-19

“Хамгийн дөнгүүр дарангуйлагч”

Өөрийгөө дэлхийн “хамгийн дөнгүүр дарангуйлагч” гэж наргиан болгон нэрлэдэг Сальвадор улсын удирдагч Найиб Букеле энэ сарын 4-нд болсон сонгуульд ялснаа зарлав. Тэрбээр сонгогчдын 85 хувийн санал авчээ. Түүний зэрэгцээ “Шинэ үзэл” хэмээх нам нь Хууль тогтоох ассамблейн 60 суудлын 58-ыг нь авсан байна. Сонгуулийн ийм үр дүн нь дэлхийн ардчиллын түүхэнд дээд амжилт хэмээн Букеле нийгмийн сүлжээнд бичжээ
2024-02-19

“Тайгын хүрэн” , “Хоосон авдар” бүтээл тэргүүн байр эзэллээ

УДЭТ-аас залуу уран бүтээлчдийн ур чадварыг сайжруулах, тэдний санал санаачилгыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор нэг хүний жүжгийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд эмэгтэй ес, эрэгтэй 12, нийт 21 уран бүтээлч өөрийн зохиол болон сэдэвлэж туурвисан уран бүтээлээрээ өрсөлдсөн юм
2024-02-19