А.ХАС: Ходоодны үрэвсэл хүндэрснээр хатангиршилтай болно
Манай улс сүүлийн жилүүдэд ходоодны өвчний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлэх болсон. Ходоодны үрэвсэлт өвчний 20-30 хувь нь хорт хавдар болдог гэх судалгаа бий. Тиймээс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, түүний дотор ходоодны хатангиршил үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс, сэргийлэх арга замын талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эмч А.Хастай ярилцлаа.
2024-07-26
Олимпын нэг өдрийг илэрхийлэх шилдэг зургаар Ч.Ганбатын бүтээл шалгарлаа
“Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын үеэр нэг өдрийг илэрхийлэх шилдэг гэрэл зургийн уралдаан буюу “Canon оlympic оne day”-г зохион байгуулжээ. Тус уралдаанд олимпын наадмыг тав дахь удаагаа сурвалжилж буй Ч.Ганбатын бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр эл бүтээлдээ олимпын наадмын сайн дурын багт ажиллаж буй хосын үнсэлцэж буй агшныг тусгасан юм байна. Эл олимпод 45 000 сайн дурынхан оролцож байгаа гэнэ.
2024-07-26
Даатгалаар үйлчлүүлсэн иргэдээс асуумж авч эхлэв
Эрүүл мэндийн даатгалаар тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд баталгаажуулах зурвас илгээж эхэлснийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 1-20-нд яаралтай болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ авсан иргэдийн гар утсанд одоогоор зурвас илгээгээд буй гэнэ. Уг зурваст тухайн иргэний хаана, хэзээ, ямар тусламж, үйлчилгээ авсныг бичжээ. Мөн тусламж, үйлчилгээ авахад ямар нэгэн хүндрэл чирэгдэл учирсан, эсэх болон нэмэлт төлбөр төлсөн, үгүйг нь лавласан асуумжийг багтаасан аж
2024-07-26
Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлд зорчиход хүндрэлтэй байна
Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс Хамрын хийд рүү явах авто зам үерийн улмаас эвдэрчээ. Уржигдар нэг цаг үргэлжлэн орсон борооны улмаас нөхцөл байдал ийн хүндэрч, автомашинаар зорчих аргагүй болсон аж. Тиймээс тус хэсгийн замыг өчигдрийн 12.00 цаг хүртэл түр хугацаанд хаав. Уг чиглэлийн зам өнгөрсөн зургаадугаар сард ч усанд автаж, эвдэрсэн юм. “Ус зайлуулах шугам сүлжээ дутмаг, зам засварын ажлыг нь дутуу гүйцэтгэснээс ийм явдал байнга гарч байна” хэмээн орон нутгийн иргэд шүүмжилж байлаа
2024-07-26
Сангийн далай орчим долоон тооны ангир, цахлай үхжээ
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далай нуурын ойр орчимд олон тооны цахлай, анхидал ангир үхсэн тохиолдол хоёр дахиа давтагдлаа. Тодруулбал, зургаан жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард тус нуурын ойролцоо ангир, цахлай олноороо үхсэн байсныг орон нутагт аялал зугаалгаар явж буй иргэд нийгмийн сүлжээнд баримттай мэдээлж, эл асуудлыг олон нийтийн анхааралд оруулж байв.
2024-07-26
461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу юуны учраас амиа алдав
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай О энэ сарын 23-нд Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг цагдаагийн алба хаагчдад зодуулсан, дарамт шахалтад байсан хэмээн мэдээлэл өгсөн юм. О нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нөөс цагдан хоригдож байжээ. Түүнийг үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоохоор шинжээч эмч нар ажиллаж буй аж.
2024-07-26
Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил эзэнгүйдэв
Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол, сайн хийх нь чухал. Учир нь үерийн ус тархсан газруудад өвчин үүсгэгч бичил биетэн үржих тохиромжтой орчин бүрддэг аж. Улмаар хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулдаг. Халдварт нян хөрсөнд удаан хугацаагаар амьдарч халдварт өвчин гарах нөхцөл бүрдүүлдэг юм байна
2024-07-26
Төрийн байгууллагынхан амарч байна
Төрийн албаныхны амралт үргэлжилсээр байна. “Би мэдэхгүй, амрах гэж байгаа”, “Би мэдэхгүй, хүн нь амарсан”, “Би мэдэхгүй, амраад орсон” гэдэг үе нь таарчихлаа” гэж иргэд энэ үеийг тодорхойлдог. Яг одоо ийм сэтгэгдлийг нийгмийн сүлжээнээс олноор харж болно. Учир нь төрийн зарим байгууллагын ажил “тэг зогсож”, тэр хэрээр иргэд хоосон хаалга “мөргөж” буйгаа ийн илэрхийлж байна. Бас аль ч байгууллага руу холбогдож, мэдээлэл хүсэхэд “Хариуцсан хүн нь амарсан” гэдэг жижүүрийн үгийг нь сонссоор
2024-07-26
Саудын Араб и-спортын анхдугаар олимпыг зохион байгуулах эрх авав
Олимпын наадам эхлэхийн өмнө Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 142 дугаар чуулган Парист болж байна. Чуулганы хоёр дахь өдөр 2025 онд и-спортын анхдугаар олимпыг зохион байгуулах эрхийг Саудын Араб улсад өгчээ. ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Энэ бол ОУОХ-ны шинэ эриний эхлэл юм. И-спортын төрлөөр олимпын наадам зохиосноор бид дижитал хувьсгалын хурдыг дагаж байна
2024-07-25
Уулын дугуйн уралдаануудыг нэгтгэжээ
Монголын дугуйн холбоо уламжлал болсон уулын дугуйн уралдаануудыг нэгтгэж, цуврал тэмцээн болгон, олон улсын тамирчдыг урьж оролцуулахаар төлөвлөжээ. Үүнд энэ сард болох “Даагаа нэхэх” багтаж байна. Түүнчлэн ирэх сард “Дархан-88” төвийн бүсийн АШТ, есдүгээр сард “Говь гурван сайхан” говийн бүсийн АШТ зохион байгуулах юм. Сүүлийн тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлсэн тамирчин аваргын цамц өмсөж, медаль гардах нь.
2024-07-25
Улсын аваргуудаа тодрууллаа
Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Баянцогтын нуурт зохион байгуулсан. Тэмцээнд оролцогчдоос эрэгтэйчүүдийн элит ангилалд залуучуудын шигшээ баг, “Виста” клубийн тамирчин Т.Мөнх-Ундарга аварга боллоо. Тэрбээр 500 метрийн сэлэлт, 15 км-ийн дугуй, таван км-ийн гүйлтийн тэмцээнд нэг цаг гурван минут 21 секунд зарцуулсан. Т.Мөнх-Ундарга эл тэмцээнээс өмнө дасгалжуулагч Х.Одгэрэлийн хамт Малайзын Кампар хотыг зорьж, Азийн залуу триатлончидтой хамтарсан бэлтгэл хийжээ.
2024-07-25
Ө.Баярсайхан жагсаалтыг тэргүүлж эхлэв
Монголын авто мастеруудын холбооны шинэчилсэн дүрмээр оны шилдэг залуу тамирчныг тодруулах онооны системийг энэ оноос нэвтрүүлсэн. Зургаан уралдааны дараах байдлаар 12 тамирчин хүснэгтийн эхэнд бичигдэж буй. Тэднээс 136 дугаартай Ө.Баярсайхан “БАХА150” уралдаанд 107 дугаартай Ч.Батчулууныг нэхэн гүйцэж, медаль зүүснээр жагсаалтын эхэнд бичигдлээ
2024-07-25
Тамирчид Сена мөрнөөр завьтай “аялна”
“Парис-2024” олимпын наадмын нээлтийн ёслол Монголын цагаар долоодугаар сарын 26-27-нд шилжих шөнийн 01.30 цагт эхэлж, гурван цаг үргэлжилнэ. Энэ үеэр Сена мөрний дагуу завьт парад хийхээр болсон нь Францад хөл тавьсан үзэгчдийг догдлуулж буй гэнэ. Тамирчид цэнгэлдэхийн замыг тойрч алхахын оронд Францын Сена мөрнөөр завьтай хөвөн явахаараа онцлог юм байна. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох нь. 600 мянга гаруй үзэгч хамруулах тооцоо гаргажээ.
2024-07-25
Зарим яамны бүтэц, орон тооны хязгаарыг баталжээ
УИХ-ын 2024 оны долоодугаар сарын 10-ны анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Үүний дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт оруулсан юм. Засгийн газрын тухай хуулийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэж баталлаа.
2024-07-25
Хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээлээ
Нарангийн энгэрийн хогийн цэгийн 27 га талбайг нөхөн сэргээснийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА)-наас мэдээлэв. Уг цэгт хогийг ландфилл технологиор дарж, булдаг байна. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфиллийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.
2024-07-25
Байгалийн нөөц газруудад тарвага нутагшуулав
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Баян цагааны тал болон Хар ямаат байгалийн нөөц газар болон Матад ууланд тус бүр 50 тарвагыг өчигдөр нутагшууллаа. Тэдгээр тарвагыг Хустайн байгалийн цогцолборт газраас барьжээ. Тус байгууллагынхан 2021 оноос хойш 400 гаруй тарвага сэргээн нутагшуулсан юм байна.
2024-07-25
Цахим “цагдаа” ажиллаж байна
Хог хаяж буй хүмүүсийн бичлэг, зураг бүхий баримттай мэдээллийг иргэд фэйсбүүк дэх“Цахим эко цагдаа” хуудсанд оруулж болох нь. Цагдаагийн байгууллагынхан уг мэдээллийн мөрөөр шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцох юм байна. Уг цахим хаягт иргэд нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн зөрчил буюу зөвшөөрөлгүй газарт хог хаясан, тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар унаж байгаа зэрэг мэдээллийг зураг, бичлэгээр баримтжуулан илгээх ёстой. Цагдаагийн байгууллага үүнийг шалган, шуурхай арга хэмжээ авсны дараа тухайн иргэнд хариу мэдэгдэх аж.
2024-07-25
Нийслэлийн дөрвөн байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлалаа
Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 350 мм-ийн голчтой, 0.95 км хос шугамыг 500 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг “Рутан” компанийнхан энэ сарын 1-нээс эхлэн хийж байна. Үүнтэй холбогдуулан С.Жамъян гүний гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ
2024-07-25
Сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын найман компани үйлдвэрлэнэ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна. Дэвтэр, үзэгнээс эхлээд сурагчийн дүрэмт хувцасны эрэлт, хэрэгцээ нэмэгддэг. Манай улс 2012 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн загварын дүрэмт хувцастай болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн байна. Монголын оёдлын холбооны гишүүн компаниуд сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оноос оёж буй аж
2024-07-25