Орон нутагт нүүдлийн амбулатори ажиллуулж эхэллээ
Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор, Японы Засгийн газраас хандивласан нүүдлийн амбулаторийг орон нутагт ажиллуулж эхэлжээ. Тус нүүдлийн амбулаторид Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байгаа бөгөөд тэд 21 аймгийн иргэдэд хүрч үйлчилнэ. Эмч нарын баг аймаг болон сум дундын эмнэлэгт очиж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх ажээ. Нүүдлийн амбулаторийн “аялал”-ыг өчигдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас эхлүүлсэн
2024-03-15
“Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, СУИС, Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос Дэлхийн усны өдрийг угтан “Усны нулимс” нөлөөллийн аян өрнүүлж эхэлжээ. Энэ нь уран бүтээлээр дамжуулан усны хомсдолын асуудлыг нийгмийн анхааралд оруулах, зохистой хэрэглээг нутагшуулах зорилготой санаачилга юм байна
2024-03-15
Дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг толилуулах нь
“Браво циркус” нэгдлийн уран бүтээлчид дөрөв дэх удаагийн тоглолтоо “Монгол гайхамшиг” нэртэйгээр энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын 6 хүртэл Монгол бөхийн өргөөнд өдөр бүр толилуулах нь. Уг тоглолтын тасалбарын үнэ 30 мянган төгрөг аж. Дэлхийн циркчдийн “Монте-Карло” наадмын гран при шагналт, Гиннесийн амжилтуудын эзэн Монгол, НХАУ, Франц, Унгар улсын циркчид, ОХУ-ын алиалагч, сургуулилалттай амьтад уг тоглолтод оролцох юм
2024-03-15
Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааны тээврийг түр зогсооно
Авто тээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааны тээврийг ирэх долоо хоногийн лхагва гаргаас эхлэн нэг сарын хугацаанд зогсоохоор болсноо Зам, тээврийн хөгжлийн яамнаас өчигдөр мэдээлэв. Урин дулааны улирал эхэлж, хөрс гэсэх үед авто замд ус, чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт нь огцом буурдаг тул ийнхүү шийдвэрлэсэн аж. Дээрх зохицуулалтыг зөрчсөний улмаас авто зам, замын байгууламжид хохирол учирвал холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэнэ. Үүний хүрээнд стандартыг хэрэгжүүлэх, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн ачаа тээвэрлэж буй, эсэхийг шалгах, зөрчил арилгуулах зорилгоор “Авто тээврийн үндэсний төв”, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран төлөвлөгөөт хяналт шалгалт зохион байгуулахаар болжээ.
2024-03-15
“Улаанбаатарын бүсчилсэн хөгжил төвлөрлийг сааруулна”
Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүний хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өчигдөр боллоо. Тус форумаар “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж”, “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж”, “Бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, дагуул хот”, “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлэв. Нийслэлд тулгараад буй асуудлуудыг цэгцлэх зорилготой, урт хугацааны төлөвлөгөөнүүдийг танилцуулсан энэхүү арга хэмжээг сурвалжиллаа.
2024-03-15
Манай тамирчид олимпын эрх олгох тэмцээнд оролцох нь
Монголын таеквондогийн болон пара таеквондогийн үндэсний шигшээгийн тамирчид БНХАУ-д өнөөдөр эхлэх, Парисын олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор Тайнань хотыг зорьсон. Энэ сарын 17-нд өндөрлөх дээрх тэмцээнд үндэсний шигшээ багийнхнаас 49 кг-д Б.Учрал, 67 кг-д Г.Энхчимэг, 58 кг-д Д.Чинзориг, 68 кг-д Ц.Баянбат нар өрсөлдөнө. Паралимпийн тамирчдаас 58 кг-ын жинд Х.Темирбек, 70 кг-д Б.Шинэбаяр нар улсаа төлөөлж тулалдах юм.
2024-03-14
“Алтан цом”-ын төлөөх барилдааны шигшээ наймын багууд шалгарлаа
Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх барилдааныг жил бүр зохион байгуулдаг. Үүнд 21 аймаг, есөн дүүрэг, Улаанбаатар хотын болон Тува улсын багийнхан оролцох болсон. Багууд эхний хоёр шатанд сугалаагаар хасагдах журмаар барилдаж, шалгарсан найм нь тойргоор барилдаж, аваргаа тодруулдаг билээ. Өдгөө эл барилдаан бөхийн хорхойтнуудын үзэх дуртай, хамгийн сонирхолтой тэмцээний нэг болжээ. Хагас шигшээ буюу III тойргийн хоёр дахь өдрийн эхний барилдаанд Архангай аймгийнхан Сүхбаатарын бөхчүүдтэй учраа таарсан ч 21:4, Өмнөговийнхон Орхоны багийнхантай өрсөлдөн 19:6, Увсын хүчтэнүүд Завханыхныг 17:8-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгарав
2024-03-14
Оюутны спортын VI универсиад ирэх сард хөшгөө нээнэ
Монголын оюутны спортын VI универсиад Улаанбаатар хотод ирэх сарын 15-нд хөшгөө нээнэ. 11 хоног үргэлжлэх уг наадмыг зуны спортын 10 төрөлд зохион байгуулах бөгөөд анхан шатны тэмцээнээс шалгарсан их, дээд сургуулиудын баг тамирчид шигшээд өрсөлдөх нь. Тэмцээнд оролцох тамирчин спортын нэг төрөлд оролцох боломжтой. Түрүүлсэн тамирчинд 400, мөнгөн медаль хүртсэнд нь 300, хүрэл медаль хүртсэнийг нь200 мянган төгрөгөөр шагнана. Түүнчлэн нэгдсэн дүнгээр эхний зургаан байр эзэлсэн их, дээд сургуулиудыг бага онооны журмаар дүгнэн, 1-6 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж
2024-03-14
“157 тоотын диваажин”
МУИС, МУБИС-ийн Утга зохиолын нэгдэл, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлангийн гишүүн, залуу яруу найрагч Б.Санчирыг энэ удаагийн “Уран зохиол” буландаа онцолж байна. 1999 онд Улаанбаатар хотод төрж, 2022 онд МУБИС-ийг Хэл, уран зохиол судлаач мэргэжлээр төгссөн тэрбээр шинэ цагийн яруу найрагт өөрийн гэсэн өнгө аясыг бүрдүүлж яваа авьяаслаг, залуу уран бүтээлчдийн нэг юм. Түүний “157 тоотын диваажин” хэмээх яруу найргийн анхны түүвэрт багтсан болон сүүлийн үед бичсэн шинэ шүлгүүдээс уншигчдадаа дээжлэн хүргэе.
2024-03-14
Литва улсын баг мөсний загасчлалын ДАШТ-д түрүүлжээ
Мөсний загасчлалын 20 дахь удаагийн ДАШТ-ийг Архангай аймгийн Өгийнуур сумд зохион байгуулсан. Тус тэмцээнд 10 улсын 111 тамирчин оролцож, ур чадвараа сорьсон юм. Монголд болсон тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл. Манай улсад өвөл анх удаа хөл тавьсан Европынхноос Литва улсын баг аваргаар шалгарлаа. Тэргүүн байрын төлөө өрсөлдсөн АНУ-ын баг удаалж мөнгө, украинчууд хүрэл медальтай нутаг буцав
2024-03-14
“Хилчин”, “Ноён” багийнхан бүсийн АШТ-д шилдгээр шалгарав
Улаанбаатар хотод болсон нийслэлийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд дасгалжуулагч С.Дэлгэрмаагийн удирдлагад оролцсон “Хилчин”-ий тоглогчид түрүүллээ. Ана мана үзэлцсэн халуухан тоглолтоос Б.Баттулга дасгалжуулагчтай “Баянгол” багийнхан цойлж, эхний байрт шалгарна гэж үзэгчид таамаглаж байсан ч тэд дэд байрт шалгарлаа. Г.Баярсайхан дасгалжуулагчтай “Уурхайчин 21”-ийнхэн эсрэг багийнханд онооны хол зөрүүгүй хожигдож, III байрт шалгарав. Эрэгтэйчүүдийн багаас Р.Тамираа дасгалжуулагчтай “Ноён”-ынхон тоглолтын турш бусдыгаа хошуучилж, шилдгээр тодров
2024-03-14
Шигшээд шалгарах ширүүхэн өрсөлдөөн болж байна
Ширээний теннисний дээд лигийн тоглолт өрсөлдөөнтэй болдог. Учир нь үндэсний шигшээ багт байсан тамирчид, мөн харьяалагдаж буй тоглогчид тус тусын клубийг төлөөлж оролцдог тул нэгнийхээ арга барил, техникийг сайн мэднэ. Хоёрдугаар тойргийн тоглолтод “Төмөрт өргөө”, “Жем”, “Өсөх зоос”-ынхон шигшээд тунах нь тодорхой болсон. Харин “Бласт&Тэнгис”, “Хаан даатгал” багийнхны хувьд тэдний адил шалгарахын төлөө гал гарсан тоглолт өрнүүллээ. Эхний тойрогт “Бласт&Тэнгис”-ийнхэн “Хаан даатгал”-ынхныг 5:4-өөр буулган авснаар нийлбэр дүнгээр дөрөвт жагсаж, шигшээд шалгарсан
2024-03-14
Еврокомиссын тэргүүн ташаарчээ
Европын комиссын дарга, энэ албанд дахин нэрээ дэвшүүлэхээ саяхан зарласан Урсула фон дер Ляйен Европын Холбоонд элсэхэд шаардлагатай өөрчлөлтийн 90 хувийг Украин хийсэн гэж өнгөрсөн онд мэдэгдэж байсан юм. Үнэн хэрэгтээ байдал нэлээд өөр байгаа бөгөөд иргэд тайван жагсаал хийх эрхийг урьдын адил зөрчсөөр, улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлаж, сэтгүүлчид хийгээд сөрөг хүчнийхнийг мөрдөж мөшгөсөөр байна
2024-03-14
“Дэлхийн хүн амын 21 хувь нь визгүй зорчих боломжтой”
НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг “Аялал жуулчлалын салбар дахь нээлттэй байдал цар тахлын өмнөх үеийн түвшинд очлоо” гэж зарлав. “Ковид-19”-өөс үүдэлтэй хямралыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд визийн шаардлагаа сулруулж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь “Аялал жуулчлалын визийн нээлттэй байдлын индекс” тайлангаас харагдаж байна хэмээн тус байгууллагын судлаачид дурджээ
2024-03-14
“Монголын геологи хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэн болно
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотод болох нь. 15 дахь удаагийн чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хайгуул, судалгааны үр дүн, арга технологи, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл зэргийг хэлэлцэхээс гадна уул уурхайн төслүүдийг танилцуулах гэнэ.
2024-03-14
Авлигатай тэмцэх чиглэлээр 290 арга хэмжээ хэрэгжүүлэх нь
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталснаар авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг зохисгүй үйлдлийг зогсоох, авлигатай үр дүнтэй тэмцэж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж
2024-03-14
Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулна
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэв. Зудын гамшигт нэрвэгдсэний улмаас малчид банкны зээлээ төлөх чадваргүй болоод буй. Тиймээс Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсвэл ангиллынх нь чанарыг бууруулахгүй байх зохицуулалт оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
2024-03-14
Арай ч дээ! Дарга нар дураараа дургиж, иргэдээр даажигнахаа больё
Тээврийн цагдаагийн албаныхан иргэдээр ийнхүү даажигнаж, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулах шахаж байхад хотын дарга .Нямбаатар бүх бурууг өөрөөсөө зайлуулж, “Нийслэлийн ЗДТГ-аас ийм шийдвэр гаргаагүй”, “Иргэд бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоо гээд мессеж биччихсэн” гэж нийгмийн сүлжээгээр хаацайлсаар байв. Тэрбээр отын даргын хувиар нийслэлд иймэрхүү асуудал, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, иргэдээ аюулгүй, ая тухтай амьдруулахад анхаарах ёстой. Гэтэл бүх бурууг өөрөөсөө холдуулж, уснаас хуурай гарахыг оролдлоо.
2024-03-14
Сөүлийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхлэв
SITF хэмээх товчлол нэрээрээ дэлхий дахинд танигдсан Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 9-12-нд 39 дэх удаагаа БНСУ-д болох тов гарчээ. Уг үзэсгэлэнд манай улсыг төлөөлөн оролцох, Солонгосын зах зээлээс жуулчин хүлээж авдаг аж ахуйн нэгжүүдийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо бүртгэж эхэлсэн байна.
2024-03-13