Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Бүргэдийн баярыг гадаадын 2000 гаруй жуулчин үзжээ

Бүргэдийг гаршуулж, ан ав хийх уламжлал 6000 жилийн өмнө төв Азид үүсжээ. Энэхүү уламжлалыг өдгөө монголчууд, тэр тусмаа казах түмэн хамгийн сайн хадгалж үлдсэн байна. Бүргэдээр ан ав хийх уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгүүлсэн байдаг. Энэ уламжлалыг олонд таниулах зорилготой, БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан 18 дахь удаагийн Бүргэдийн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо
2024-03-11

Намууд нэгдэхийн тулд Сонгуулийн хуульд оруулсан “занга”-ыг давах ёстой гэв

Иргэний зориг, ногоон нам үүсгэн байгуулагдсаны 24 жилийн ойн баярын хурал энэ сарын 9-нд болсон байна. Үүнд тус намын гишүүдээс гадна гуравдагч хүчний зарим намын дарга оролцжээ. Байгуулагдсан цагаасаа эхлэн УИХ-ын найман сонгуулийн долоод нь оролцож, тавд нь парламентад төлөөлөлтэй байсан гуравдагч хүчний ганц нам нь ИЗНН. Тус намын дарга Б.Батбаатар “24 жилийн хугацаанд ИЗНН цөөнгүй ажил санаачилж хийжээ. Бид авлигагүй нийгэм бий болгохын тулд анхны “3А” хөтөлбөрийг санаачилж, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг төрийн бодлогод тусган БОНХЯ байгуулахад түлхэц болж, улмаар манай намын анхны дарга С.Оюун салбарын сайдаар ажиллаж байлаа” гээд удахгүй болох сонгуульд гуравдагч хүчний 35 намыг нэгдэж орохыг уриалснаа сануулав
2024-03-11

М.ӨЛЗИЙБАТ: Газрын тос олборлож буй нь газар хөдлөхөд нөлөөлж байна

Монголын нутаг дэвсгэрт өнгөрсөн онд 39 950 газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний хүчтэй нь 100 байлаа. Улаанбаатар хот орчмын бүс нутагт газар 915 удаа хөдөлсөн. Тэдгээрийн дотор гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрөв байна. Нэг жилд дунджаар 200- 400 мянган газар хөдлөлт бүртгэгддэг. Сард 200 орчим удаа газар хөдөлдөг. Хамгийн сүүлийн хүчтэй газар хөдлөлт Архангай аймгийн Ихтамир сумд бүртгэгдлээ.
2024-03-11

Нийслэлд буга олноор орж ирэв

“АСЕМ вилла”-гийн урд хэсгээр буюу нийслэлийн суурьшлын бүсэд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт идэш тэжээл хайсан халиун буга, бор гөрөөс, зээрийн сүрэг орж иржээ. Цас ихтэй, амьтдын идэш тэжээл хомсодсон энэ үед хотын ногоон бүсийн ойн туруутан амьтдад нийслэлийн Байгаль орчны газрынхан дөрвөн байршлын найман цэгт өвс, тэжээл, хужир мараа байнга тавьж өгч байгаа гэнэ
2024-03-11

Хориглосон бүсээс 2140 мал гаргажээ

Нийслэлийн суурьшлын бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Гэтэл хориглосон бүсэд мал олноор орж ирж, хотын төвөөр ч бэлчих болсныг бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор хотоос мал гаргах, эздийг нь олж, хариуцлага тооцох ажлыг холбогдох албаныхан хэрэгжүүлж буй юм байна. Тухайлбал, уржигдар 2140 малыг эздэд нь хүлээлгэн өгч, хориглосон бүсээс гаргажээ
2024-03-11

Тойрогт нэр дэвшихэд нэг тэрбум төгрөг төлөх үү

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ)-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 14.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгууллаа. Тус холбооноос энэ сарын 1-8-ны хооронд “Хаврын чуулган”, “Залгаарай, сонсъё” аян зэрэг цуврал арга хэмжээ өрнүүлж, бүсгүйчүүдэд болон нийгэмд тулгамдаад буй асуудлыг сонссон байна. Улмаар тэднээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрх баригчдад уламжилж, бодлого шийдвэр болгохыг шаардах зорилгоор дээрх тайван цуглааныг хийжээ
2024-03-11

Шар усны үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ

Халиа, тошинд автаж, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг нийслэлийн Онцгой байдлын газрынхан зохион байгуулж байна. Үүний хүрээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 464 айлд мэдэгдэл хүргүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 29, 33 дугаар хороонд голын ай сав орчимд суурьшсан 260 гаруй айл өрх байна. Тэдгээрийн дотор зөвшөөрөлгүй буусан 84, шар усны үерт өртөж болзошгүй 45 айл бий аж
2024-03-11

“Хөгжлийн банк”-ны хэргийн болон УИХ-ын дарга асан З.Энхболд нарын шүүх хурал үргэлжилж байна

“Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн компанид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал “Улаанбаатар” чуулгын байранд үргэлжилж байна. Уг эрүүгийн хэрэгт прокурорууд нь хамтран бичсэн эсэргүүцэл, нэр бүхий 36 яллагдагчийн гаргасан гомдлуудыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 537 хавтаст хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан юм. Үүний дагуу энэ хэргийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу гуравдугаар сарын 7-ноос эхлэн дээрх чуулгын байранд хянан хэлэлцэж эхэлсэн юм. Эхний өдөр прокурорууд эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулж, зарим өмгөөлөгч завж заалдах гомдлоо тайлбарлаад хурал завсарлав
2024-03-11

Өв биш, “өр” үлдээгч

УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй.  “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэхэрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна
2024-03-11

“Энэ дайныг бид эхлүүлээгүй”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралдаа явуулсан илгээлтдээ Оросгүйгээр дэлхийд бат бөх дэг журам тогтоох боломжгүй гэж өгүүлсэн байна. Уг илгээлтийг өнгөрсөн сарын 29-нд явуулжээ. Илгээлтийнхээ эхэнд “олон улсын алан хядах үйлдлийн түрэмгийлэлд бид цохилт өгсөн, улс орныхоо нэгдмэл байдлыг хадгалж, түүнийг тухайн үед хэдэн хэсэг болгуулаагүй” гэдэгт Путин бусдын анхаарлыг хандуулсан байна. 
2024-03-07

Мөсний загасчлалын ДАШТ-д 10 улсын тамирчид оролцоно

Мөсний загасчлалын ДАШТ Архангай аймгийн Өгийнуур сумд энэ сарын 9-10-нд болно. 10 улсын 111 тамирчин өрсөлдөх 20 дахь удаагийн эл тэмцээний үйл ажиллагаанд оролцохоор Олон улсын цэнгэг усны спорт загасчлалын холбооны ерөнхийлөгч Маттеоли Клаудио Юго, ерөнхий нарийн бичгийн дарга Дюранте Барбара нар манай улсад хүрэлцэн ирэв. Тэд Улаанбаатарт хөл тавьсан даруйдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумыг зорьсон байна. Олон улсад далайн болон цэнгэг усны спорт загасчлал гэсэн хоёр төрөл хөгжсөн. Монголд зохион байгуулах тэмцээн нь цэнгэг усны загасчлалын төрөл юм
2024-03-07

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн наадмын үзмэрийг дэлгэжээ

Манай улс Зүүн Азийн залуучуудын III наадмыг өнгөрсөн жилийн наймдугаар сарын 16-23-нд анх удаа зохион байгуулсан. Улаанбаатарт Зүүн Азийн орнуудын 803 тамирчин, 345 дасгалжуулагч, албаны зочин төлөөлөгчид хөл тавьж, спортын 11 төрлөөр 88 багц медалийн төлөө ур чадвараа сорьсон юм. МҮОХ-ны Олимпын музейд уг наадмын үзмэрийн булан дэлгэжээ. Үүнд наадмын үеэр ашигласан спортын хэрэгсэл, материал, медаль, дурсгалын тэмдэг, медалион зэрэг 20 төрлийн 80 гаруй үзмэр багтсан байна. Ташрамд дурдахад, МҮОХ-ны Олимпын музей нь ажлын цагаар олонд үнэ төлбөргүй үйлчилж буй аж
2024-03-07

Х.Тэргэл шилдгүүдтэй өрсөлдөх нь

Дартсын өсвөр үеийн тамирчдад “JDC аdvanced tour-2024”-т оролцох эрх олгох цуврал 16 тэмцээний эхнийх нь Английн Ковентри хотод өнгөрсөн нэгдүгээр сард болсон. Тус тэмцээнд ур чадвараа сорьсон Монголын дартсын спортын шигшээ баг, “Уужим од” ХХК, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл аваргын төлөө эзэн орны тоглогч, хүчтэй өрсөлдөгч болох Оливер Хауганыг нутгийнх нь дэвжээнд 6:3-аар буулган авч, шилдэг 32 тамирчны нэгээр шалгарсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ
2024-03-07

“Биднийг хоорондоо барилдахад аав, ээж үзэж чаддаггүй”

“Арслан” клубийн тамирчин, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 5В ангийн сурагч, М.Хөлгөнүтэй, М.Билгүнүтэй нар ихэр ах дүүс. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлагад тэд жүдогоор хичээллээд нэг жил зургаан сар болохдоо олон тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тэднийг “Шинэ танил” буландаа зочноор урьж ярилцахаар бэлтгэл хийж буй Спортын төв ордныг зорьсон юм.
2024-03-07

Н.Алтаншагай чансаагаараа шилдэг 10-т жагслаа

Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Энэ удаа Монголын 11 триатлонч чансаанд багтсанаас Н.Алтаншагай 305.19 оноогоор шилдэг 10-т жагссан байна. Л.Баярцэнгэл (203.16) 15, өвлийн анхдугаар УАШТ-ий алтан медальт Б.Ачбадрах (100) 28, мөнгөн медальт А.Хүслэн (92.5) 29 дүгээр байрт эрэмбэлэгдэв. Түүнчлэн тухайн орны УАШТ-ий эхний таван байрт шалгарсан тамирчин оноо авдаг журмын дагуу Т.Амарсанаа (79.15) 31, Г.Энхнасан (73.21) 33-т бичигдсэн юм
2024-03-07

Б.ӨНӨРЗУЛ: Би уран бүтээлч болох замаа олж харсан, түүгээрээ итгэлтэй алхана

БНФУ-ын Версалийн хааны дуурийн театрт “La Vie en Rose” буюу “Сарнайн өнгөтэй амьдрал” дууг Пиафын хоолойгоор хоногшин цуурайтдаг, Парис хотын зүрх сэтгэл болсон газар дуулсан нэгэн миний өмнө сууж байна. Түүнийг хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаа уншигч та харсан болов уу. Түүнчлэн “Universe best songs” шоуны оролцогч, “UBS music” нэвтрүүлгийн хөтлөгч байснаар нь ч мэдэж магадгүй юм. Жазз хөгжимд дуртай уншигчид түүнийг “Fat cat jazz club”- ийн “хатагтай” байснаар нь андахгүй
2024-03-07

2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлжээ

Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ
2024-03-07

Суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэв 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэр гаргав. Тухайлбал, Дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчиллээ. Журамд элсэлтийн ерөнхий шалгалтаар сум, хороо бүрээс шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байр эзэлсэн суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгохоор тусгажээ. Мөн Засгийн газрын тэтгэлгийг дараах чиглэлээр олгохоор болов
2024-03-07

“ONDO space” компанийнхан 176 хиймэл дагуул хөөргөнө

“ONDO space” компанийнхан өөрсдийн бүтээсэн “OWL1”, “OWL2” хиймэл дагуулаа уржигдар сансарт хөөргөлөө. Монголчууд ийнхүү өөрсдийн бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар сонирхогч залуус Монголоосоо судалгаа хийх боломж бүрдэх гэнэ. Мөн цаашид ч худалдааны зориулалттай хиймэл дагуул хөөргөх боломж бүрдэж буйг “ONDO space”-ийнхэн онцоллоо. Уг нь сансарт хөөргөх хугацаа нь энэ сарын 1 байсан ч цаг агаарын нөхцөл байдал зэрэг шалтгаанаар хойшлуулжээ. Ингээд тэд “SpaceX”-ийн “Falcon9” пуужингаар АНУ-ын Калифорнигаас хиймэл дагуулаа анхны оролдлогоороо амжилттай хөөргөсөн байна. “ONDO space” компанийн мэдээлэл хариуцсан захирал Д.Эрдэнэбаатар “Хиймэл дагуулаа сансарт хөөргөснөөр технологийн салбарын хөгжлийг нэг шат ахиулсан үйл явдал боллоо
2024-03-07

Үндэсний музейн захирлаар мэргэжлийн хүн томилохыг шаардлаа

Монголын үндэсний музейн ажилтнуудын төлөөлөл Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлэх болсноо өчигдөр мэдээлэв. Үүний гол шалтгаан нь тус музейн захирлаар мэргэжлийн бус хүнийг томилох шийдвэрийг салбарын сайд нь гаргасантай холбоотой. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж
2024-03-07