Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайтын тусгай гарцаар нэвтрүүлэх нь
Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонныг борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна.
2023-05-04
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн УАШТ-д түрүүлэв
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Багахангай дүүргийн ЗДТГ хамтран “Багахангай-2023” марафон гүйлтийн УАШТ-ийг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдаас гадна Монгол, АНУ, Япон, Нидерланд, Киргиз зэрэг таван орны тамирчид тус тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдөв. 15 аймаг, зургаан дүүргийн төлөөлөл болох 44 байгууллага, клубийн 500 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон уг тэмцээний насанд хүрэгчдийн 10 км-ийн зайд зэвсэгт хүчний 327 дугаар ангийн артиллерийн дивизионы Хангалт үйлчилгээний салааны нярав, ОУХМ, ахлагч Б.Мөнхзаяа түрүүлж аварга боллоо.
2023-05-04
Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтарна
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан, 2022 оны авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Улмаар уг индексийг тодруулахад нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
2023-05-04
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 80 хувийг хамруулахыг даалгав
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулж буй. Үүнд энэ сарын 1-ний байдлаар хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо.
2023-05-04
Манай улсын иргэдийн ердөө 30 хувь нь цэвэр ус ундандаа хэрэглэдэг
Иргэдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, өдгөө манай улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь л аюулгүй, цэвэр ус ундандаа хэрэглэдэг гэнэ. Харин бусад хэсэг нь баталгаагүй ундны ус уудаг. Уг нь усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангадаг аж. Харин эцсийн хэрэглэгчдэд очсон усыг шалгахад нян, бактери, зарим төрлийн эрдэс хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байдаг гэнэ.
2023-05-04
Хөрс зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдиролд буулгажээ
Туул голын сав газрын захиргааныхан Экологийн цагдаагийн албатай хамтран иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт зохион байгуулжээ. Ингэхэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн аж ахуйн нэгж худалдааны төв байгуулах ажлын хүрээнд гурав орчим га газрын хөрсийг зөвшөөрөлгүй хуулж, шороогоо голын голдирол хэсэгт буулгаж байжээ.
2023-05-02
Гурван ээлжээр хичээллэх магадлалтай 54 сургууль байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан өчигдөр болж, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулсан юм. Түүний мэдээлснээр нийслэлд 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд 95 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагджээ. Уг үзүүлэлтийг ирэх хичээлийн жилд 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн гэнэ.
2023-05-02
Тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамжийг нэмлээ
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэчлэн тогтоосныг өчигдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн байна. Манай улсад 1995 оноос эхлэн тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300, автомашинаас 500 төгрөгийн хураамж авдаг болжээ.
2023-05-02
МХБ-ийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшнээ шинэчлэв
Сонирхуулахад, МХБ-ийн өнгөрсөн сард хийсэн арилжааны дүн өсөж 219.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. “Хаан банк” IPO гарган 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн нь үүнд нөлөөлсөн аж. Тэгвэл 19 орчим тэрбум төгрөгийн компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжсаныг зарим шинжээч дурдлаа.
2023-05-02
Зүрх, судасны төв байгуулна
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн дагуу согтууруулах ундааны борлуулалтын орлогын тодорхой хувийг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход зарцуулах боломж бүрдсэнийг талууд онцоллоо. Уг ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хариуцсан сан байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
2023-05-01
Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг өргөн мэдүүллээ
Салбарын яамд болон бусад байгууллагаас төсөлд тусгуулахаар нийт 80.2 их наяд төгрөгийн 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон хөрөнгийн бусад эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан тэдгээрээс 13.4 их наяд төгрөгийн санхүүжилттэй, тэргүүлэх найман чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Улсын төсвөөс 2.3, орон нутгийн хөрөнгөөс 0.2, гадаадын зээлээс 1.3, гадаадын тусламжаас 0.5, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 4.5, хувийн хөрөнгө оруулалтаас 3.1, бусад эх үүсвэрээс 1.6 их наяд төгрөг гарган, дээрх санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
2023-05-01
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өөрчилснийг иргэд эсэргүүцэв
“Өмнө нь 15-20 минут явдаг байсан замыг одоо цаг орчмын хугацаанд тойрч, түгжирсээр арайхийн туулж байна. Түүнчлэн том оврын машинууд зорчиж зам эвдэх нь ихэслээ. Үүнээс улбаалан осол гарах нь ч нэмэгдсэн. Хөдөлгөөнийг өөрчилснөөр төв замд түгжрэл буурсан байж магадгүй. Харин Зайсан тойруу орчимд бол улам ихэссэн” гэж иргэд хэлж байна
2023-05-01
Хоёр банк татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав
Мөн “Төрийн банк” олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнасан юм. Тус банк өнгөрсөн жилийн аравдугаар сард25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Улаанбаатарын төвлөрлийг бууруулах, орон нутгийн иргэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэл баримталж, нийт зарцуулалтын 61 хувь буюу 15.5 тэрбумыг нь хөдөөд олгосон байна. Ташрамд дурдахад, “Хаан банк”-ны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлэх МХБ-ээс мэдээллээ.
2023-05-01
“Эрдэнэс Тавантолгой”-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дуустал ногдол ашиг олгох, эсэхийг хэлэлцэхгүй
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал баасан гарагт болов. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг хуваарилах, эсэх, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт, ТУЗ-ийн гишүүдийг сонгох зэргийгхэлэлцлээ. Тус компанид тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа иргэдэд ногдол ашиг хуваарилах, эсэхийг хэлэлцэхээр ТУЗ-өөс нь шийдвэрлэснийг танилцуулав.
2023-05-01