Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ.
Энэ дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоонд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ), Тээврийн Цагдаагийн Албаны(ТЦА) ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байгаа бол маршрутын бус 21 замд Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ), Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын(НЦУГ) хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд 290.6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, 92 хувийн гүйцэтгэлтэй байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.