Гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн бага нас, өсвөр үе, залуучуудын УАШТ-д 55 клубийн 1100 тамирчин оролцож, ур чадвараа сорив. Өсвөр үеийнхний ангилалд эрэгтэйчүүдээс “Ti¬gers”-ын Б.Төгсбаатар, эмэгтэйчүүдээс Ховд аймгийн “Эрин” клубийн М.Маргад шилдэг тамирчнаар шалгарлаа.
Оролцсон багуудаас А.Нацагдорж, Б.Оюунтүлхүүр дасгалжуулагчтай “Tigers”- ынхан тэргүүлж, М.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай “Чонос” клубийнхэн удаалан Д.Энхтүвшин дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн “Хүчит шонхор”-ынхон III байр эзлэв. Залуучуудын ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Төгсбилэг, Спортын төв сургууль, “Олимп” клубийн Б.Номин нар шилдгээр тодорсон юм. Тус тэмцээнийг дэнсэлсэн шүүгчдээс Г.Уянтөмөр, дасгалжуулагчдаас “Алдар” спорт хорооны Х.Билгүүн шилдгээр шалгарлаа.
Багийн дүнгээр Х.Билгүүн дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо, Д.Алтантуяа дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно”, М.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай “Чонос” клубийнхэн эхний гурван байрт оржээ. Орон нутгаас оролцсон багуудаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” клубийн 38 тамирчин өрсөлдсөнөөс хоёр алт, долоон хүрэл медальтай өндөрлүүлсэн. Тэднээс бага насныхны ангилалд Э.Амирлан, өсвөр үеийнхэд Б.Өлзийнаран түрүүлж, С.Аминхүслэн, Л.Түвшинбаяр, Б.Тэнгэр, С.Хангай нар хүрэл медаль хүртсэн юм. Өсвөр үеийнхэд М.Мөнх-Оргил, залуучуудынхад Ц.Маралжингоо, Б.Мөрөн нар мөн хүрэл медаль зүүв.