Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

 Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр 32 513 төгсөгч бүртгүүлэв

 Жил бүрийн элсэлтийн шалгалтын өмнө монгол хэл, бичгийн шалгалтыг төгсөгч бүрээс авдаг уламжлалтай. Энэ нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Тодруулбал, монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авч чадаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй. Ирэх хичээлийн жилд их, дээд сургуульд элсэгчдээс энэ сарын 22-нд монгол хэл, бичгийн шалгалт авах
2023-04-10

Б.УЛААНХҮҮ: Эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхийн тулд даатгалын сайн тогтолцоотой байх хэрэгтэй

Турк улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн нэг Б.Улаанхүүтэй ярилцсанаа хүргэж байна. Зүрх, судасны нарийн мэргэжлийн эмч, дархлаа судлалын доктор тэрбээр Туркийн нэр хүндтэй “Ажыбадем” эмнэлэгт олон жил амжилттай ажиллан, хүн ардын эрүүл энхийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулж буй юм. 
2023-04-10

“Цемент шохой” компаниас 21.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ

нээлттэй тендер шалгаруулахаар баталсан, 11.7 тэрбум төгрөгийн есөн удаагийн худалдан авалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэжээ. Мөн дээд газрын шийдвэргүйгээр нэг удаад 300 сая төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 262.3 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтаа оны эцэст тайлагнаагүй зэрэг зөрчил илрүүлсэн аж
2023-04-10

 Унци алтны ханш 2000 ам.доллар давлаа

НУ-ынэдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалж Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин нэмэх хүлээлт багассантай холбоотойгоор алтны ханш 2022 оны гуравдугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ
2023-04-07

“1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал цахим хувьсгал болно”

Үүнд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, төрийн 226 үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэснээр бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын хооронд хүнээс хамааралтай болон дүрэм журмаас шалтгаалсан хүнд суртал, ашиг сонирхлоос үүдэлтэй олон хүндрэлийг арилгаж, үргүй зардлыг хэмнэх гэнэ. 
2023-04-07

“Өдөрт дээд тал нь 10-15 ямаа самнах боломжтой”

Нэг ямааг 10 000 төгрөгөөр самнах бөгөөд өдөрт 50 ямаа самнахад дунджаар 500 000 төгрөг авна гэсэн зар ч нийгмийн сүлжээнд тархаж, иргэдийн ярианы сэдэв болов. Тиймээс нэг хүн өдөрт хэдэн ямаа самнах боломжтойг тодрууллаа
2023-04-07

Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм.
2023-04-07

М.БАЯРАА: Шаардлага хангаагүй шугам тавьсан компаниуд, ашиглалтад хүлээн авсан байгууллагуудад хариуцлага тооцно

Тухайн бүсийн оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, ус зэвтэй гарч буйн шалтгааныг тогтоох зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсгийг байгуулсан юм. Улмаар орон сууц, олон нийтийн барилгуудын дамжуулах шугам сүлжээ, усны эх үүсвэрт хяналт шалгалт хийж, тодорхой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
2023-04-07

НЭМҮТ-ийн удирдлага судлаач эрдэмтдээ гудамжинд гаргаж, мэргэжлийн бус хүмүүсээр хүрээлүүлж эхэлжээ

Харин НЭМҮТ-ийн өнөөгийн удирдлагын үйл ажиллагаа нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгож чадаж байна уу гэдгийг уншигчид дүгнэх биз ээ. 
2023-04-07

Хөвсгөлөөс өсвөрийн аварга цолтон төржээ

Өсвөр үеийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн шигшээ тэмцээн үргэлжилж байна. 21 аймаг, 34 клубийн тамирчин тус тэмцээнд өрсөлдөж буй юм. Зургаа хүртэлх насныхны өрсөлдөөнд 109 тамирчин оюунаа сорьсноос охидын ангилалд Н.Азбаяр шилдгээр шалгарч, Хөвсгөл аймгаас 41 жилийн дараа өсвөрийн аварга цолтон анх удаа төрлөө.
2023-04-06

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг өөрчлөх нь

 Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд төрийн эрх бүхий байгууллагуудаас хяналт тавьж, зохицуулах журамтай. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газруудын а
2023-04-06

Д.БАТБИЛЭГ: Нохойтой ажиллах нь хүнтэй ойлголцохоос амар

аюулгүй байдлыг нь хангадаг, улсынхаа, эзнийхээ, албаныхаа төлөө тасралтгүй зүтгэдэг, унтаж байсан ч сонсож, тасралтгүй хамгаалж чаддаг амьтан бол нохой.
2023-04-06

Энэ онд 107 877 жуулчин иржээ

2023 он гарснаас хойш Монголд ирсэн гадаадын жуулчны тоо мэргэжилтнүүдийн тооцооллоос давсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ. Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн бөгөөд аялал жуулчлалын хамгийн идэвхгүй үе буюу эхний улиралд ихдээ 50 мянган хүн ирнэ гэж тооцжээ
2023-04-06

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөнгөн тэтгэмжээс хасагдсан”

Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чмөнгөн тэтгэмжид хамрагдаж чадаагүй ийм жишээ олон байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж зорилтот бүлэгтээ хүрээгүй. Манай хорооны иргэдээс зөвхөн нэгдүгээр сард гэхэд “E-Mongolia” аппликэйшн рүү 100 гаруй хүн мэдээлэл засуулах, залруулах хүсэлтээ илгээсэн. Тэднээс тал орчим хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй үлдлээ. Олонх нь гадаадад амьдардаг, байр түрээсэлдэг зэрэг шалтгаантай” хэмээн ярилаа. 
2023-04-06

Ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад төрөөс урамшуулал олгохгүй

Эл журмын дагуу олимп, паралимп, ДАШТ-д амжилт гаргасан тамирчдад сар бүр урамшуулал олгодог. Тэгвэл уг урамшууллыг ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчдад олгохгүй байхаар журамд нэмэлтээр тусгажээ. Спортын бусад наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт ч Засгийн газраас урамшуулал олгохдоо энэхүү зарчмыг баримтлах аж. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрэм зөрчсөн тамирчин, дасгалжуулагчдад ямар ч тохиолдолд Засгийн газраас шагнал олгохгүй байх нь.
2023-04-06

Таксины жолооч нарт халдан нэгийг нь хөнөөж, нөгөөг нь барьцаалжээ

Таксины жолооч нарт халданнэгийг нь хөнөөж, нөгөөг нь барьцаалжээ
2023-04-06

Т.Бадамжунайг зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэж яллагдагчаар татаж болзошгүй

Оргон зайлсан сэжигтэн, яллагдагчийг шилжүүлэн авах ажиллагаа нэлээд олон шат дамжлагатай аж. Юуны түрүүнд Интерполоор дамжуулж байршлыг нь тогтоож баталгаажуулдаг. Улмаар тухайн орны хууль хяналтын байгууллагынхантай мэдээлэл солилцож, хэлэлцээ хийдэг гэнэ. Паспорт бичиг баримтыг нь хүчингүй болгох, дансыг нь царцаах, үл хөдлөх хөрөнгүүдийнх нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зэргээр олон ажиллагаа хийсний эцэст шилжүүлэн авдаг юм билээ. 
2023-04-06

 Онцгой байдлын хурандаа Ж.Наранмандахад таван жил хорих ял шийтгэжээ

. Тэд иргэн Т, Э нарын үл хөдлөх таван хөрөнгийг “БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө” хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Мөн эхнэр Б.Баярмаа нь “тендерт шалгаруулна, Хонконгоос хөрөнгө оруулалт татаж өгнө” гэх зэргээр 2013-2019 оны хооронд 26 иргэнээс нэг тэрбум гаруй төгрөг мэхэлснийг ч хууль сахиулагчид шалгаж тогтоосон билээ. 
2023-04-06

Гар зургийн улсын олимпиадтай

Мөн шилдэг 20 оролцогчид МУБИС, Дүрслэх урлагийн их сургууль, “Ихзасаг” олон улсын их сургуульд тэтгэлгээр суралцах эрх олгох гэнэ. Уламжлал болгон зохиож буй уг уралдаанд оролцогч багш, сурагчдаас шилдгийг шалгаруулахдаа эерэг хандлагыг бүтээлдээ тусгасан, эсэхийг нь харгалзан үзэх гэнэ.
2023-04-05

Үлэг гүрвэлийн олдворыг судлах, хамгаалах чиглэлээр солонгос судлаачидтай хамтран ажиллах нь

Мөн хууль бус малтлагад өртсөн дурсгалт газруудыг олж тогтоох хамтарсан хээрийн судалгаа хийж, үүнийхээ үр дүнг шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэн баталгаажуулахаар болсон байна. Энэхүү гэрээний хүрээнд манай улсын нэг палеонтологич ирэх сард Өмнөд Солонгосыг зорьж, 60 хоногийн хугацаанд техник боловсруулалтын ажилд оролцох бол дараа сард нь тус улсын судлаачид ирж, хээрийн хамтарсан судалгаагаа эхлүүлэх аж.
2023-04-05