Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13:13 цагт Баянзүрх дүүргийн тав дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын I хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй “М” гэгч нь согтуурсан гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, таван ханатай гэрээ шатаасан хэргийг шалгаж байна. Гэр бүтэн шатсан ч азаар бэртэж, гэмтсэн хүн байхгүй аж.