Оюуны спортын менежментийн байгууллагууд болон оюуны спортын холбоотой Монголын оюун ухааны академи хамтран “Оюуны наадам-2025” найман төрөлт тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээний бэкгамоны төрөлд “Улсын чансаа”-ны жагсаалтаар шалгарсан 80 тамирчин ур чадвараа сорьсноос насанд хүрэгч¬ дийн ангилалд Э.Даваажаргал (“Sparkmind”), өсвөр үеийнхэд Ч.Амгалан (“Mind generation”), бага насныхад Д.Болдхүү (“Sparkmind”) түрүүлэв. Пираминкс төрөлд оролцогчдоос “Mega” клубийн Э.Хангай, рубик шооны 2x2x2 төрөлд Ц.Тэмүүлэн шилдэг тамирчин болсон юм. Энэ удаа кимастер спортын харахгүй салгах төрөлд “Yol” клубийнхнээс Н.Мөнх-Оргил, есөн цагаригт кимастерийн ганцаарчилсан төрөлд “Kaizen”-ын М.Уянга алтан медаль хүртжээ. Спорт өрөлтийн хосын төрөлд “RedS” клубээс Ж.Хаш-Эрдэнэ, Н.Энгүүн нар тэргүүн байрт шалгарсан байна. Тэмцээний нэгэн сонирхолтой төрөл нь багийн халз буухиа байв. 32 клуб дөрвөн тойргоор өрсөлдөж, шилдэг багаар “RedS” клубийнхэн тодорлоо.