Казахстаны Шымкет хотод эхэлсэн буудлага спортын өсвөр үе, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д манайхаас 25 тамирчин Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлагад урт буу, гар бууны төрөлд онч сорьж байна. Монголын эрэгтэй буудагчдаас өмнө нь Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат 1987 онд сонгомол гар бууны 50 метрийн дасгалд тивийн тэмцээнээс хүрэл медаль анх удаа хүртсэнээр БНСУ-ын Сөүл хотод 1988 онд зохион байгуулсан зуны олимпын наадамд оролцох анхны эрхийг авч байв. Эмэгтэйчүү¬ дээс Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1991 онд түрүүлж, анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм.