Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлд маргаашаас ирэх сарын 20-ныг хүртэл 08.00-20.00 цагт тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн орны орон тэгш, сондгой тоогоор хязгаарлаж авто замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
Тодруулбал, тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулах, эсэх талаар санал асуулгыг иргэдээс өнгөрсөн ням гаргийн 00.00 цаг хүртэл авахад 58 хувь нь дэмжсэн байна. Улмаар маргаашаас эхлэн тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой дугаараар авто замын хөдөлгөөнд оролцуулах аж. Энэ удаад бүсчлэл байхгүй бөгөөд нийслэлийн зургаан дүүрэгт энэ зохицуулалт үйлчлэх юм байна. Харин ирэх сарын 1-нд буюу хичээлийн шинэ жилийн өдөр энэ зохицуулалт үйлчлэхгүй гэнэ.
Э.Сүйлэн