“Тuvshin med clinic” болон спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаярын волейболын тамирчдад үсрэлтээ хэрхэн сайжруулах талаар зөвлөснийг хүргэе.
Үсрэлтийг сайжруулах доорх булчингуудыг зөв, зохистой хөгжүүлснээр спортын гүйцэтгэлийг сайжруулахаас гадна гэмтлээс урьд¬ чилан сэргийлж чадна. Үсрэлтийг үүсгэж буй чухал бүтэц болох булчингийн ажиллагаа нь тэсрэлт, тэсвэрлэх чадвар сайн байх нь эсрэг тамирчнаас илүү байх (нэгээр илүү бол 1000-аар илүү) цаашлаад амжилт гаргахад ач холбогдолтой. Үсрэлт нь тэсрэлтийн хүч, тэсвэр тэвчээрийг ахиулах үр дүнтэй дасгал. Үүнийг тамирчны хүч чадлыг хэмжих стандарт тест болгон ашигладаг. Үсрэлтийг байрнаас үсрэх, алхамттай үсрэлт гэж ангилдаг. Энэ нь сагсан бөмбөг, волейбол зэрэг спортод чухал. Үсрэлтэд онцгой шаардлагатай булчинг мэдэж, хөгжүүлснээр спортод амжилт гаргах боломжтой. Орчин цагт спортын шинжлэх ухааныг, спортын анагаах ухаантай хослуулан бэлтгэлжсэн тамирчид илүү амжилтад хүрч байна. Үүнд:
Үсрэлтэд хамгийн чухал булчин бол өгзөгний бүлэг булчин. Тэр дундаа өгзөгний том булчин юм. Хоёр. Гуяны арын бүлэг булчин буюу хамстрингс бүлэг булчин. Гурав. Гуяны урд талын бүлэг булчин буюу дөрвөн толгойт булчин . Дөрөв. Шилбэний арын бүлэг булчин Тав. Хөлийн эрхий хурууг нугалагч урт булчин
Доорх хэсэгт булчингийн үсрэлтэд хэрхэн оролцдог талаар тайлбарлая.
-
- Өндөр үсрэхийн тулд түнхний тэнийлгэгч булчин буюу өгзөгний том булчинг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ нь өвдөг түнхний үеэр нугалсан үед хүчтэй тэсрэлттэй тэнийлгэж өгдөг.
- Гуяны арын булчин нь хоёр үеийг хамарч байрладаг үсрэлтэд чухал ач холбогдолтой. Энэ нь өвдөгний үеийг нугалах, түнхний үеийг тэнийлгэхэд оролцдог булчин бөгөөд хүчтэй, тэсрэлттэй хөдөлгөөн чухал ач холбогдолтой юм.
- Гуяны урд талын дөрвөн толгойт булчин нь өвдөгний үений тэнийлгэх хөдөлгөөнийг хийдэг чухал бүлэг булчин. Хүчтэй, уян хатан байж үеийг тогтвортой байлган биеийн дээш хөөрөх нөхцөлийг хангадаг.
- Шилбэний арын булчинг үсрэлтэд хамгийн чухал нөлөөтэй гэж хүмүүс андуурдаг. Энэ нь доод мөчийг тогтвортой байлгаж, шагайн үений жийх хөдөлгөөнөөр дамжуулан үсрэлтэд нөлөөлдөг.
- Үсрэлтээ сайжруулахын тулд эрхий хурууны нугалагч булчинг хөгжүүлэх нь зүйтэй. Энэ нь шилбэний арын булчинтай зэрэгцэн доод мөчийг тогтворжуулж, шагайн жийх хөдөлгөөнтэй уялдан эрхий хурууг нугалан дээш түлхэн үсрэлтэд нөлөө үзүүлдэг. Дүгнэлт хийвэл нэг, хоёр, гуравдугаар булчингууд үсрэлтийн 80 хувийн ачаалал авч гүйцэтгэдэг бол дөрөв, тавдугаар булчин үлдсэн 20 хувийн ачааллыг гүйцэтгэдэг байна. Мөн их биеийн булчин болох нуруу, хэвлийн булчингууд хөгжил сайн байх нь үсрэлтэд сайнаар нөлөөлдөг.