Төмөртийн овооны цайрын баяжуулах үйлдвэрийн 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цайрт минерал” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар санал солилцов.
Талууд Монгол, Хятадын хамтын ажиллагааны сайн жишээ болсон уг төслийн туршлагыг сайшаан, цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийг тү¬шиглэн хэрэгжүүлэх зэс хайлуулах төсөлд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв “Цайрт минерал” компани нь урд хөршид зэс хайлуулах чиглэлээр тэргүүлэх үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Монголын уул уурхайн салбарт хамтын ажилла¬гаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Уулзалтын төгсгөлд Г.Дамдинням сайд Монгол, Хятадын уул уурхайн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ аравдугаар сард болох “China mining” арга хэмжээнд өөрийн биеэр очихоо мэдэгдэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулах зэс хайлуулах үйлдвэрийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэднийг оролцохыг урилаа.
Л.Ням