Россотрудничество агентлаг С.Орджоникидзегийн нэрэмжит Оросын геологи хайгуулын улсын их сургуулийнхантай хамтран дэлхийн 11 оронд “Оросын инженерийн сургалт” хэмээх олон улсын боловсролын шинэ төсөл эхлүүллээ. Уг төслийн нээлт Оросын шинжлэх ухаан, соёлын төвд уржигдар болж, монгол сурагчдад робот, инженерийн чиглэлээр орос багш нар болон дотоодын мэргэжилтнүүдээс суралцах боломжийг нээв. Энэхүү төсөл нь инженерийн салбарт сонирхолтой хүүхдүүдэд шинэ мэдлэг олгож, техник, технологи, тэр дундаа робот хөгжүүлэх чиглэлд анхан шатны ойлголттой болоход нь туслах зорилготой юм байна. Төсөлд нийт 50 сурагч 15 долоо хоногийн турш хамрагдах бөгөөд “Робот, техникийн анхны алхам”, “Электроник ба цахил¬гаан техник”, “Код ба машинууд” зэрэг үндсэн гурван хэсгээс бүрдэх аж. Мөн сургалтын явцад робот, техникийн шинжлэх ухааны фестиваль, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээ зохион байгуулах гэнэ.
Д.Сүрэн