Шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ төрлийн бүтээгдэхүү¬ний ханш өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад тогтвортой, долоо хоног тутам буурч буйг нийслэлийн Статистикийн газраас мэдээлэв. Хотын төвийн зургаан дүүрэг дэх 15 зах, худалдааны төвд борлуулж бай¬гаа төмс, хүнсний ногооны ханшийг өнгөрсөн долоо хоно¬гийн дундажтай харьцуулахад кг тутмынх нь үнэ 80-420 төгрөгөөр буурчээ. Тухайлбал, нэг кг төмс 2500-600, лууван 3000-4000, байцай 3500-4000, манжин 3500-4600, сонгино 3200-5000 төгрөгийн ханштай байна. “Барс” худалдааны төв, “Баянзүрх”, “Хархорин”, “Хүчит шонхор” захад төмс, хүнсний ногоо хамгийн хямд, “Макс”, “Номин” супермаркетад үнэтэй байгаа аж. Зах, худалдааны төвд нэг кг төмсийг 2500 төгрөгөөр худалдаж буй бол нэр дурдсан хоёр супермаркетад 3500-3600 төгрөгөөр борлуулж байна. Байцайны ханшийн зөрүү 280-500, манжингийнх 450-600 төгрөгт хүрчээ.
Ж.Сувд