Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан нэг суралцагчийг шалгаруулж, тодорхой болзол хангасан тохиолдолд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрт хамруулдаг. Өнөө жилийн элсэлтийн шалгалтын дараах дүнгээр 404 төгсөгч эл тэтгэлгийн эхний шатанд шалгарч, төрийн өмчийн их сургуульд бэлтгэл хөтөлбөрт хамрагдах эрхтэй болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр мэдээлж, сурагчдын нэрсийг зарлалаа.
“Ерөнхийлөгчийн илгээлт”-ийн хүрээнд сум, хороо бүрээс шилдэг нэг төгсөгч тодруулдаг ч холбогдох жур¬мын дагуу бэлтгэл хөтөлбөрийн өмнөх болон дараах шатанд дахин шалгаруулалт явуулж, гадаадад тэтгэлгээр суралцуулах, эсэхийг шийддэг. Үүний дагуу эхний шатанд шалгарсан 404 суралцагчийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэлд нэг жил хамруулсны дараа дахин үнэлж, жагсаалтыг шинэчлэх юм.
Н.Мишээл