Аж ахуйн нэгжүүд Засгийн газраас баталсан эрэлттэй, тэргүүлэх чиглэлээр суралцагсдад нийгмийн хариуцлагын хүрээнд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлж, тэтгэлэг олгосон тохиолдолд жилд нэг хүртэлх хувийн татварын хөнгөлөлт эдлэх хууль үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан гадаад, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад тэргүүлэх чиглэлээр суралцагчдыг дэмжихийг Боловсролын ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Түүнчлэн Татварын ерөнхий газар болон “Тэтгэлэг” аппликэйшнийг хөгжүүлэгч багтай хамтран аж ахуйн нэгжүүдэд энэ чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, уриалга хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөснөө дуулгав.
Н.Буян