Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 6А ангийн сурагч, “Босоо ноён” клуб, Сүү” хувьцаат компанийн тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, дэлхийн шатрын холбооны мастер И.Цэлмүүн өсвөр үеийнхний шатрын олон улсын тэмцээнд нэг бус удаа амжилт гаргаж, эхорныхоонэрийг өндөрт өргөж яваа шатарчдыннэг. Өвөө, ах хоёрынхоо шатар тоглохыг уйгагүй харж, сурсан тэрбээр хэдхэн жилийн дараа мэргэжлийн тамирчин болж, дэлхийн шилдгүүдтэй хөлөг дээр ана мана “тулалдана” гэж тухайн үед төсөөлөөгүй биз ээ. Шатрыг хэнээр ч заалгаагүй охиноо хэн нэгэнтэй тоглоод төвөггүйхэн хождог болсныг аав, ээж нь анзаарч, ахтай нь хамт “Цагаан морь” клубийн дасгалжуулагч Э.Энхжаргал багшид шавь оруулсан гэдэг. Дотоод, гадаадын томоохон тэмцээнд амжилт гаргахад авьяасаас гадна ур чадвараа ахиулах зайлшгүй шаардлага гарсан тул “Стейниц Монголын шатрын акаедеми”-ийг зорьж, дасгалжуулагч Г.Мөнхбаяр, дараа нь “Босоо ноён” клубийн дасгалжуулагч Э.Энхнарын удирдлагад үргэлжлүүлэн хичээллэж дэлхийн медальтан болсон юм. Тухайлбал, Итали улсад өнгөрсөн жил зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-ээс стандарт (үндсэн) төрөлд хүрэл медаль хүртэн, бодлого бодолтын төрөлд мөнгөн медалийн эзэн болж, 2019 оноос хойш тасраад байсан шагналын буухиаг үргэлжлүүлжээ. Дэлхийн аваргаас найм дахь медалийг улсдааавч ирсэн түүнийг багш нь энэ онд хоёр том тэмцээнд сойв. Гүржийн Батуми хотод 8, 10, 12 насныхны “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрсөн зургаадугаар сард болоход манайхаас дөрвөн тамирчин өрсөлдөхөөр хилийн дээс алхсаны нэг нь тэр байв. 12 хүртэлх насныхны ангилалд үндсэн төрөлд хүрэл медаль гардсан Монголын анхны тамирчин болсон юм. Тус тэмцээний дараа Казахстаны Алматы хотыг өнгөрсөн сарын сүүлчээр зорьж, өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын багийнхаа тамирчдынхамтаар88 орны тоглогчтой өрсөлдөнбодлого бодолтын төрөлд 30 оноо авахаас 29-ийг цуглуулждэлхийн аваргаар тодорсон түүнийг зочноор урилаа.
-Шатрын спортынхон таныг өсвөр үеийнхнээс хамгийн богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасан тамирчдын нэг гэж ярих юм билээ. Хэдэн настайдаа тоглож сурав?
-Миний хувьд дөрвөн настайдаа шатар тоглож сурсан. Өвөө, ах хоёрыг шатар тоглохыг дэргэдээс нь байнга хардаг байлаа. Ахыг зургаан нас хүрч сургуульд ороход аав, ээж шатрын клубт бэлтгэл хийлгэх шийдвэр гаргахад би ч бас хамт хичээллэхээр болсон юм. Бид тухайн үед “Цагаан морь” клубийн дасгалжуулагч Э.Энхжаргал багшийн шавь болж, спортын гараагаа эхлүүлсэн. Шатрын тэмцээнд оролцож, хүртсэн анхны шагнал минь хүрэл медаль. Нийслэлийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд ээж намайг оролцуулахаар дагуулаад явлаа. Миний хувьд өмнө нь нэг ч тэмцээнд тоглож байгаагүй тул оролцохоор ирсэн хүүхдүүдийг хараад их сандарсан. Тоглолт өндөрлөхөд өөрийгөө ямар медаль хүртсэнийг мэдээгүй зогсож байлаа. Ах минь хувийн сургуульд сурдаг болохоор шатраар хичээллэх зав бараг гардаггүй. Харин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн “Босоо ноён” клубт ирж, дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх багшийн удирдлагад дүү, бид хоёртой хамт бэлтгэл хийж байна.
-Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн дотооддоо томоохонд тооцогддог. Гэрийнхэн нь медаль хүртэхэд баярлав уу?
-Намайг тус тэмцээнээс медаль хүртэхэд манайхан баярлаж “Стейниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаяр багштай танилцуулж, удирдлагад нь хичээллүүлсэн. Би багадаа онол, гараа мэддэггүй зүгээр л өөрийнхөө сурснаар тоглодог байв. Шатрын бэлтгэлийг тогтмол хийхэд түвшин шат шатаар ахидаг. Эл клубт хичээллэсэн үеэс ур чадвар минь сайжирснаар багшийнхаа удирдлагад Панам улсыг 2022 онд зорьж, сурагчдын ДАШТ-д өрсөлдлөө. Тус тэмцээнд өсвөр үеийнхэн 7, 9, 11 насны ангилалд оролцдог. Үнэнийг өгүүлэхэд, Панама хотод хөл тавихад медаль хүртэнэ гэсэн итгэл нэг их төрөөгүй. Миний хувьд наймтай байсан ч есөн насныхны ангилалд тоглосон юм. Дэлхийн тэмцээнд өрсөлдөнө гэхээс өмнөх өдөр нь баярлаж, сэтгэл их догдолж билээ. Тэмцээн эхэлсэн өдрөөс өндөрлөтөл амаргүй учраануудтай таарч хожиж, урагшилсаар мөнгөн медалийн болзол хангасан. Шагнал гардана гэж төсөөлөөгүй тэмцээнээсээ медальтай ирж аав, ээж, ах дүүс, багш нараа баярлуулсан даа.
-Итали улсад өнгөрсөн жил болсон өсвөр үеийнхний ДАШТ-д та үндсэн төрөлд сайн тоглосон ч сүүлийн өргүүдэд алдаа гаргаж, байр хойшилсныг тань саналаа.
-Тийм ээ, тааруухан тоглосон. Аравдугаар өрөгт яаж ч нүүсэн хожих байрлалаасаа буруу нүүж, өрсөлдөгчдөө ялагдсан. Хэрвээ тэр өдөр ялалт байгуулсан бол би түрүүлэх байв. Тухайн үед өөрийгөө түрүүлчихлээ дээ гэж бодон яарч нүүснээс алдаа гаргаж, байр хойшилсон. Өөртөө хэт итгэж, өрсөлдөгчөө дутуу үнэлсэн тэр нүүдэл надад маш том сургамж болсон шүү. Тэртэмцээнээс хүрэл медаль гардсаныхаа дараа бэлтгэлээ шаргуу хийж, Гүржийн Батуми хотод болсон “Дэлхийн цом”-д оролцсон. Би уг нь сайн тоглосон ч есөн өргөөс долоо хожиж, тус бүр нэг тэнцэж, хожигдсоноор III байрт орсон. Тэмцээн бүр дурсамж үлдээсэнонцлогтой болдог. Тэр хэрээрээ ухаарал, сургамж, ялалт, ялагдал, гуниг, баярыг мэдрүүлдэг шиг санагдсан.

-Гадаадын тамирчид ур чадвараа бүх талаар хөгжүүлсэн нь тэмцээний явцад анзаарагддаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Шатрын спортод нэгийг нь сураад нөгөөг нь орхигдуулбал нөхөх гэж цаг хугацаа их зарцуулна. Би шатрын төрлүүдээс стандарт (үндсэн) тоглолтод амжилт илүү гаргадаг. Эл төрөлд оролцсон тэмцээн бүрээс медаль авсан байдаг юм.
-Та “Дэлхийн цом”-ын тэмцээний А хэсэгт БНХАУ-ын шилдгүүдтэй өрсөлдсөн байх аа?
-Тийм ээ. “Дэлхийн цом”-ын тэмцээнийг 2024 онд хоёр дахь удаагаа зохион байгуулахад нь А хэсэгт өрсөлдсөн. Эл тэмцээнд өмнөд хөршийн хоёр тамирчинтай тоглохдоо нэгд нь ялагдаж, нөгөөг нь хожиж байв. Тэд насны хувьд надаас эгч. Намайг ялсан тамирчин алтан медаль хүртэж, надад хожигдсон нь Энэтхэгийн тамирчныг хожсон. Энэтхэгийн тамирчин бид хоёр өмнөд хөршийн тоглогчдод ялагдсан тул хоорондоо тоглож, би ялагдсан. Тиймээс би В хэсгийн II байрт орсон тамирчинтай тоглохоор болсон юм. Түүнийг нэг хожсон ч цагаан талаас тэнцэж, оноогоор давамгайлж хүрэл медаль зүүсэн юм. Ямар ч тэмцээнд багш нарын минь заасан бүхэн хэрэг болж, хожилд хөтөлсөн удаа цөөнгүй.
-Ангийн нөхөд тань таныг дэмждэг үү?
-Ангийн багш тэмцээн дөхөхөөр хичээлээс чөлөөлж, бэлтгэл сургуулилалт шаргуу хийх боломжоор хангадаг. Сургуулийн удирдлага, багш, сурагчид гадаадын тэмцээнээс цом, медальтай ирэхэд баяр хүргэж, халуун дотно хүлээж авдаг нь их таалагддаг.
-Тэмцээний өмнө багш нарынхаа захидаг зөвлөгөөнөөс сонирхуулаач.
-Э.Энхнар багш “Алдаанаас суралцаж амжилтаа ахиул. Хожигдлоо гээд уурлаж болохгүй” гэж хэлдэг. Манайхан намайг гадаадын эхний гурван тэмцээнд багш нарт минь даатгаад явуулдаг байлаа. Тоглолт олон хоног үргэлжилбэл гэрийнхнээ санаж үгүйлдэг. Тиймээс сүүлийн үед ээж дагаж явдаг болсон. Ээжтэй хамт байхаар их түшигтэй. Тэмцээнтэй өдрүүдэд ард минь харж хандах хүн байгаа гэж бодохоор сандарч, эмээлгүй тайван тоглодог. Одоо надад тивийн тэмцээний медаль л дутуу байна. Би Азийн АШТ-д хоёр удаа өрсөлдөхдөө медиалаас мултарсан тул заавал түрүүлэх зорилго тавьсан. ДАШТ, “Дэлхийн цом”-ын аль алинаас нь хүртсэн анхны шагнал минь хүрэл медаль болохоор бэлгэшээдэг. Дараагийн тэмцээнд медалийнхаа өнгийг хувиргахаар хичээж байгаа.

-Хөлөг дээрх хамгийн хэцүү нүүдэл ямар тэмцээнийх байв?
-Надад ДАШТ-ий өрөг хамгийн хэцүү санагддаг. Улс бүрээсирсэн шилдэг тамирчидтай өрсөлддөг болохоор өөрт байгаа бүх зүйлээ гаргаж тоглодог. Ялах өдөр байхад ялагдах үе ч бий. Тоглолтын ширээний ард алдаа оноо, баяр гуниг, хожил, хожигдол аль аль нь өрнөдөг. Тийм үед багш нарынхаа зөвлөсөн үгийг бодож, алдаа гаргахгүйг хичээдэг. Зарим өдөр яаж ч хичээсэн нэг л болж өгөхгүй ялагдчихна. Өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцохдоо бодлого бодолтын төрөлд дэд байр эзэлсэн бол “Дэлхий цом”-д ур чадвараа сорьж, тус төрөлд хамгийн өндөр 30 оноо авч алтан медаль хүртсэн. Би Гүрж улсад гурван удаа очсон болохоор сэтгэлд дотно, сайхан санагддаг. Тамирчид нь намайг танина. Тэнд болсон гурван том тэмцээний хоёроос нь шагнал авсан байна.
-Ах, дүү хоёртойгоо шатрын клубт бэлтгэл хийдэг гэхээр танайхан бүгд тоглодог болж таарах нь ээ?
-Би нэг ах, хоёр дүүтэй. Намайг амжилт гаргуулахын тулд аав, ээж бүх талаар дэмжиж ирсэн. Манайхан биднийг гэрийн ажлаас чөлөөлж, зөвхөн бэлтгэл сургуулилалтдаа анхаарал хандуулахыг зөвлөдөг. Амралтын өдрөөр гэртээ шатрын бодлого бодож, ах, дүү хоёртой тоглоно. Бид өөр, өөр насны ангилалд оролцдог болохоор тэмцээнд таардаггүй. Харин гэртээ бол ана мана өрсөлддөг. Шатар тоглоход маш сайн сууж сурдаг. Анхаарал төвлөрч, аливаа зүйлийг хурдан хүлээн авч, ойлгодог болсноор математикийн хичээлдээ сайжирсан. Миний хувьд “Сүү хувьцаат” компанийн тамирчин. Аав минь тус байгууллагад борлуулалтын менежерээр ажилладаг юм. Энэ ташрамд, намайг тэмцээн бүрддэмжиж оролцуулдаг тус байгууллагын удирдлага, хамт олонд баярласнаа уламжилъя. Гадаад, дотоодын тэмцээнд цөөнгүй оролцдог болсноор тамирчны амьдралд дассан. Миний хувьд 2025 он амжилт арвин, зорилгоо биелүүлсэн өөдрөг жил болж байна. Ирэх жил амжилтынхаа буухайг үргэлжлүүлэхийн тулд бэлтгэлээ сайтар базаана.
