БНХАУ-дсуралцах зорилготой залууст зориулсан HSK боловсролын үзэсгэлэнг өчигдөр зохион байгууллаа. Эл үзэсгэлэнд БНХАУ-ын томоохон хотуудын 30 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл ирж, бакалавр, магистр, доктрын түвшний сургалтын хөтөлбөрүүд болон элсэлтийн шаардлага, суралцах орчин нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
БНХАУ-ын боловсролын үзэсгэлэн нь тус улсын Засгийн газрын болон “Нэг бүс, нэг зам”, Күнзийн институтийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг нэг дор авах боломжтойгоороо онцлогтой юм.
Ташрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газраас тус улсадсуралцах хүсэлтэй гадаад оюутнуудад тавих шаардлага, журамдаа өнгөрсөн хоёрдугаар сардөөрчлөлт оруулсан. Үүний хүрээнд бакалаврын түвшний хөтөлбөрт элсэх сонирхолтой гадаад оюутнуудаас Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалтыг нэгдсэн журмаар авахаар болсон бөгөөд 2026 оноос албан ёсоор хэрэгжүүлж эхлэх юм.
Э.Сүйлэн