2019 оноос хэрэгжүүлсэн Засгийн газрын “Гурвалсан хасалт” хөтөлбөрийн үр дүндэхээс нярайдХДХВ, тэмбүү, хепатит В вирусийн халдварыг бүрэн устгасан талаараа Мальдивын эрх бүхий хүмүүс мэдээлжээ. ДЭМБ Мальдивыг эхээс хүүхдэд дамжих эдгээр гурван халдварыг бүрэн зогсоосон анхны улсаар албан ёсоор зарлав.
Цагаачдыг ч хамруулсан даатгалын тогтолцооны үр дүнджирэмсний үзлэг, хяналт, вакцинжуулалт, эмчилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийж эхэлснээр ийм амжилтадхүрчээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь ХДХВ, тэмбүү, хепатит В вирусийн шинжилгээ хийлгэж, хяналтад хамрагдаж байна. Нярайн хувьд мөн л 95 хувь нь үндэсний дархлаажуулалтын хуваарийн дагуу, тэр дундаа В хепатитын вакцинд хамрагдаж буй учраас 2022-2023 онд ХДХВ, тэмбүүгийн халдвартай нэг ч хүүхэд төрөөгүй юм байна.
Ж.Эрдэнэ