Энэ оны гуравдугаар улирлын байдлаар улсын хилээр зорчсон жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.7 хувь өсөж, 686.9 мянгад хүрчээ. Тод¬руулбал, өнгөрсөн пүрэв гарагт ҮСХ-ноос улсын хилээр нэвтэрсэн гадаадын зорчигчид, түүнд холбогдох бусад үзүүлэлтийг тооцоолсноо олон нийтэд танилцуулсан юм. Тус тайланд дурдсанчлан, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын хилээр давхардсан тоогоор 6042.5 мянган зорчигч нэвтэрсний 35.9 хувь нь ЗамынҮүд, 28.1 нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал, 8.2 нь Гашуун сухайт, 8.1 нь Алтанбулаг, 5.8 хувь нь Шивээхүрэн боомтоор тус тус орсон аж. Түүнчлэн манай улсад зорчиж буй жуулчдын талаас илүү нь эрэгтэйчүүд төдийгүй 30-59 насныхан жин дарж байгаа юм. Тэдний 74.5 хувь нь Зүүн Азийнхан бөгөөд 30 хүртэлх хоногоор аялах нь түгээмэл болсон гэв.
Тэгвэл манай улсаас гадаад руу зорчсон хөдөлгөөний тоо эрчимтэй өссөн нь БНХАУ-ыг зорих хүмүүс нэмэгдсэнтэй холбоотой юм байна. Харин ОХУ-ыг зорих иргэдийн тоо багагүй буурчээ. Сонирхуулахад, энэ оны эхний есөн сард га¬даад руу явсан манай иргэдийн 65.2 мянга нь бизнес, ажлын шугамаар, 2184.4 мянга нь хувийн зорилгоор зорчсон байна.
Д.Хэрлэн