БНСУ-ын Сувон хотноо энэ сарын 18- 20-нд зохион байгуулсан 19 дэх удаагийн олон улсын шинжлэх ухааны олимпиадаас манай сурагчид багийн дүнгээр тусгай байрын шагнал хүртлээ. Тодруулбал, тус олимпиадын creative болон mechatronic ангилалд Монголоос нийт долоон баг оролцсоноос “Bright spark steam” академийн сурагчид алтан медалийн эзэн болсон юм. Мөн шигшээ багийн гишүүн сурагч Л.Гантөр, Ц.Маралмаа нар мөнгөн медаль хүртсэн байна.
Энэхүү олимпиад нь онол, туршилтын болон бүтээл хамгаалах гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд оролцогчид өгөгдсөн даалгаврыг нийт 6-7 цагийн турш гүйцэтгэж, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Тус олимпиадад дэлхийн 12 орны 50 орчим багш, дасгалжуулагч, 500 гаруй сурагч орол¬цож, дөрвөн төрөлд 2-4 түвшинд техник сэтгэлгээ, програмчлалын болон зохион бүтээх чадвараар уралдуулжээ.

Э.Сүйлэн