Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийн 80 хувиар тогтоож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Манай улсын хувьд 2006 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 60, 2011 оноос 70 хувийг нь олгож ирсэн аж. Тэгвэл одоо 80 хувийг нь алба хаагчид өөрт нь оноож, үлдсэнийг дээрх санд хуваарилахаар болж буй юм байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн билээ. Өнөөгийн байдлаар Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагаанд 850, Ливан дахь “UNIFIL” ажиллагаанд дөрвөн цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж буй юм.