Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын нийслэл Будапешт хотод уулзахаар тохиролцсон байна.
Энэ сарын 16-нд тэд утсаар ярилцаад ийншийджээ. Тэднийг уулзуулах тохиромжтой газар хэмээн урьд нь хэд хэдэн хотыг хэвлэлүүд нэрлэжбайсан юм. Тэдний нэг нь Италийн нийслэл Ром хотод байх Ватикан хэмээх хот-улс. Аляскад болсон уулзалтын өмнө ч энэ нэр дуулдажл байсан юм. Гэвч Москва түүнийг таашаасангүй. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров шалгааныг нь шашинтай холбожтайлбарласан удаа бий. Одоогийн хамба XIV Лев нь өмнөх хамбынхаа бодлогыг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн гэжаль алинтай нь гайгүй харилцаатай байсан Леонид Севастьянов гэдэг хүн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн байна лээ. Энэ нь Орос, Америк, Украин гэсэнгурван талд тохирох яриа хэлэлцээрийн талбар гэжВатиканыг үзэжбайна гэсэн үг аж. Гэтэл Италиулсын нийслэлтэй цуг байдгийн хувиар Орост тэгтлээ ойр, төвийг сахисан бишээс гадна Италид ирсэн хэн ч Ватиканы газар нутагт саадгүй нэвтрээд ороод ирэх нь Италийн Засгийн газартай байгуулсан зуу орчим жил үйлчилжбуй гэрээний дагуу чөлөөтэй юм байна.
2022 оноос Серб улс нь Оростой нөхөрсөг харилцаатай байгаа Европын орон юм. Оросын иргэд ийш тусгай зөвшөөрөл авалгүй зорчдог, агаарын шууд харилцаатай, төвийг сахисан улс юм байна. Энэ бүхнээс үзвэл Сербийн нийслэл Белград хоёр удирдагчийн уулзах газарт өрсөлдөх боломжтой гэгдэжбайв. Гэхдээ сонголт хийхэд тус улс дахь улс төрийн тогтворгүй байдал, эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн нөлөөлж, саад болжээ. Түүнээс гадна Оросын Ерөнхийлөгч Сербид буухын тулд Черногориор юм уу, хөрш Босни Герцеговиноор дамжих шаардлагатай. Эдгээр улс нь гадаад бодлогын хувьд Брюссельтэй нэгдмэл байдаг юм байна.
Украины асуудлаар болохаливаа яриа хэлэлцээрийн талбар болох улсын тоонд Турк зүй ёсоор ордог. 2022, 2025 онд Орос, Украины төлөөлөгчид яриа хөөрөөгөө Истанбулд хийжбайсан төдийгүй Владимир Путин, Владимир Зеленский нартай гурван талт уулзалтыг энд хийхийг Дональд Трамп зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Туркийн асуудлаар шинжээч Яшар Ниязбаев сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлснээс үзвэл Украины нутаг дэвсгэрийн асуудлыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган байн байн ярьжбайдаг нь энэ удаад тус улсыг сонгожавахад тээг болсон аж. Түүнээс гадна шинжээчийн үзэжбуйгаар үзэл санааны холбоотноо хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэмжиж, хямралыг шийдвэрлэхдээ түүндээ улс төрийн оноо өгөхийг Трамп хүсэжбайдаг нь Туркийг сонгохоос татгалзах голлох шалтгаан болсон байна. Газын зурвас дахь дайныг зохицуулахад Туркийн удирдагчтай яг ингэжажилласан аж. Израил, ХАМАС-ын хооронд гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурах боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Анкарад олгосон төдийгүй Эрдоганыг чухал тус хүргэсэн хүчтэй удирдагч гэжЦагаан ордны тэргүүн нэрлэсэн хэмээн дээр нэрийг нь дурдсан Ниязбаев тайлбарлажээ. Путин, Трамп хоёр Анкарад уулзсан бол бүс нутаг дахь Туркийн нэр хүндэд ихээхэн эерэг нөлөө үзүүлэх байжээ.
Уг уулзалтыг хүлээн авах орнуудын тоонд Европоос гадна Арабын улсууд, тухайлбал, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар зэрэг улс нэр оржл байв. Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлжэхэлсний дараа 2025 оны хоёрдугаар сард мэдэгдэхдээ 2022 оны Украины хямралын дараа Путинтэй хийх уулзалт нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират хоёрын аль нэгэнд болохыг үгүйсгэхгүй гэжмэдэгдээд байв. Гэвч эдгээр улсын аль нь ч өөрийн газар нутаг дээр ийм уулзалт хийхэд бэлнээ ер илэрхийлжбайсангүй. Тэгээд Орос, Америкийн төлөөлөгчид гурван жилийн хугацаанд анх удаагаа Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Украины асуудлаарх уулзалтаа анх удаа хоёрдугаар сарын 18-нд хийсэн байна. Олон улсын асуудлаарх Оросын Зөвлөлийн шинжээч Кирил Семёнов Арабын аль нэг оронд энэ уулзалтыг зохион байгуулах боломжийг Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдалтай холбожүзсэн байна.
Израил, ХАМАС-ын хоорондынсаяхны эвлэрэл гал зогсоох асуудлыг л зохицуулсан болохоос биш, тус бүс нутаг дахь тогтвортой бус байдал хэвээр үлдсэн байна. Тийм учраас ийм нөхцөлд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмиратын аль нэгэнд нь дээд хэмжээний уулзалт хийх нь тун зохимжгүй явдал гэжүзжээ.
Уг уулзалтыг Будапештэд зохион байгуулахаар болсныг зарласны дараа ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ дээд хэмжээний уулзалтыгзохион байгуулжболох газар гэжУнгарын нийслэлийг зарласны дараа Дональд Трамп, Владимир Путин нар энэ саналыг дэмжсэн гэжхэлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн мэдэгдлээс үзвэл Орос, Украин улсууд тохиролцоонд хүрэх оролдлого үргэлжилжбайгаа бөгөөд энэ эрмэлзэл эс биелбэл үр дагавар нь ноцтой байх аж. “Тохиролцоонд хүрэхгүй бол төлөх өртөг нь өндөр байх болно” гэжтэрбээр хэлсэн байна. Дайнд Украин яагаад ялахгүй байна гэжсэтгүүлч асуухад “Байдал та бүхний бодожбайгаагаас илүү төвөгтэй байна” гэжхариулжээ. Түүнчлэн “Хүмүүс одоо хэр нь мэдэхгүй байгаа” шидэт зэвсэгт АНУ найдвар тавьжбайгаа аж. Түүний хэлснээр бол уг зэвсгийг “дөрвөн жилийн өмнөөс бий болгожэхэлсэн” байна. Өөр тодорхой юм Трамп хэлсэнгүй.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн Сергей Лавров нар Москвагийн санаачилгаар утсаар ярьж, Трамп, Путин нарын уулзалтын тухай хөндсөн байна. Дээд хэмжээний уулзалтын хэмжээ далайцыг тогтоохоор Рубио, Лавров нар өнөөдөр уулзажмагадгүй байна.
Сүүлийн үед бидний авсан мэдээллээр бол Трамп, Путин хоёр энэ сарын 30-нд уулзах боломжтой байна. Энэ уулзалт Украины байдлыг энхийн замаар зохицуулах замд дэвшил гаргана гэжүзэжбайгаа аж. Гэтэл Ерөнхийлөгчийн уулзалтын өмнө болох ёстой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын уулзалт хойшилсон гэх сураг байгаа ч шалтгаан нь тодорхой бус байна.
Тэгтэл Лавров, Рубио хоёр ярилцсаны дараа Путин, Трамп нарын уулзалт хойшилсон гэх чимээ дуулдах боллоо. Хэвлэлд мэдээлснээр бол Орос, Украины хоорондын зөрчлийг фронтын одоогийн шугамаар зогсоохыг Орос зөвшөөрөхгүй гэжРубиотой ярилцахдаа Лавров мэдэгдсэн байхыг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд үгүйсгэхгүй байна. Даруй гал зогсоохыг Москва эсэргүүцэжбайгаа нь Төрийн тэргүүн нарын уулзалтад аюул учруулжболзошгүй талаар “Reuters” урд нь мэдээлжбайжээ.
Даруй гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Трампын саналыг Зеленский болон Европын орнуудын удирдагчид дэмжижбуй ч бүх талаар зохицуулах, түүний дотор “зөрчил тэмцлийн анхдагч шалтгааныг арилгахггүйгээр гал зогсоохгүй” гэжМосква үзээд байгаа аж. Түүнээс гадна Украиныг НАТО-д элсэхээс татгалзах, орос хэлээр ярьдаг иргэдийн эрх хийгээд Крым болон Донбасс дахь Оросын эрхийг хүлээн зөвшөөрөхийг Москва шаардажбуй юм.
Рубио, Лавров хоёрын уулзалт хойшилсонтой холбоотойгоор Трамп, Путин хоёрынх ч бас азнах нь мэдээж. Тэр хоёр хэрэв уулзвал энэ нь Трампыг одоогийнбүрэн эрхээ хэрэгжүүлжэхэлснээс хойших хоёр дахь уулзалт болох байв. Хоёр тал энэ уулзалтад хангалттай бэлэн биш гэжАНУ-ын Ерөнхийлөгч үзэжбайгаа юм байна. Орост боломжолдвол Киевтэй хэлэлцээр хийж, түүний аюулгүй байдлын талаар баталгаа өгөхөд бэлэн гэжМосква мэдэгджээ.
Ерөнхийлөгч Путинтэй ойрын үед уулзахаар Ерөнхийлөгч Трамп төлөвлөөгүй байна гэж“Reuters” агентлаг мэдээллээ. Энх амгалан байдал тогтоох тухайд Киев ч, Москва ч бэлэн биш байна гэж Трамп үзэжбайгаа бололтой.
Ташрамд өгүүлэхэд, Трамп, Путин нарын энэ удаагийн уулзалтад Украины Ерөнхийлөгч Зеленский оролцох их хүсэлтэй байсан юм билээ. Тэр битгий хэл, Трамп, Путин хоёр чухам юу ярилцах нь тодорхой биш байгаа ч Зеленский “Томагавка” пуужингаа өгөхийг Америкаас хичээнгүйлэн хүсээдбайгаа. Оросын нутгийн гүнд холын тусгалтай зэвсгээр Украин цохилт өгөхийг зөвшөөрсөн ч түүнийг Украинд өгөх тухайд Трамп ам нээгээгүй байгаа. Уг зэвсгийг Украинд нийлүүлбэл хямралыг зохицуулахад саад болох төдийгүй НАТО-гийн орнуудтай шууд зөрчилдөхөд хүргэнэ гэжОХУ үзэжбуй. Тэгвэл 2.5 мянган километр хол зайд тусах “Томагавка” пуужинг Украинд өгснөөр Путиний түрэмгийллийн бодлогод нөлөөлнө гэж Трампын засаг захиргаа үзэж байгаа аж.
Зеленский “Томагавка”-ггуйжбуй нь анхных биш. Хямрал эхэлэхэд л тэрбээр Жо Байдений засаг захиргаанд энэ асуудлаар хандаж, татгалзсан хариу авч байжээ. “Томагавка” нь Украины хилээс алс хол зайд, түүний дотор Москва болон цааш байгаа цэрэг, стратегийн болон дэд бүтцийн чухал объектод цохилт өгөх чадалтай юм. Гэлээ ч ийм маягаар Оросын Ерөнхийлөгчид Трамп дарамт үзүүлжчадахгүй, үүнийг Путин ч сайн мэдэж байгаа аж.
“Томагавка” пуужинг гурван аргаар харважболох бөгөөд тэдгээр төхөөрөмжийн аль нь ч Украинд одоогоор байхгүй, ойрын үед тийм хэрэгсэлтэйболох боломжч Украинд байхгүй гэжүздэг. Ер нь Украины тэнгисийн цэргийн флот боломжмуу, усан дээрээс пуужин харваххөлөг хангалттай бус, бие бүрэлдэхүүн ньч сайнгүй юм байна. Түүний зэрэгцээ Америкийн хөлөгонгоцны үйлдвэрлэл нь дотоодын захиалгаа ч гүйцэд хангажчадахгүй байгаа аж. Пуужин хөөргөх хэрэгсэлгүй нөхцөлд “Томагавка”-г Украинд худалдах нь ямар ч утга учиргүй. Түүнээс гадна пуужин Америкт цөөн байгаа төдийгүй түүнийгүйлдвэрлэхэд хоёр жил шаардагдана. Америкт байгаа нөөц нь 4000 хүрэхтэй үгүйтэй нэгжбайгаа, нэлээд хэдэн зууг нь Улаан тэнгистхуситуудын эсрэг үр ашиггүй зарцуулснаас Украинд хэрэгцээ шаардлагатай байгаа тоогоор зарцуулахыг Пентагон хүсэхгүй байгаа аж. Цаашилбал Австрали, Британи, Дани, Япон зэрэг ойрын холбоотнууддаа ч “Томагавка”-г АНУ нэлээд худалджээ. ТэгсэнхэрнээИзраилдаа АНУ “Томагавка”-гаа худалдсангүй. Энэ бүхнээс гадна пуужингийнх нь ядажхэлтэрхий ч гэлээ Оросын гарт орвол чамлахааргүй аюул учруулахаас АНУ болгоомжилж байна.
Аляск муж, 2025.VIII.15
Р.Жаргалант